by Seikoni » Tue Oct 20, 2015 3:20 pm
Ногоон тавиагүй байна уу? Чи харин эмзэг болчихсон юм уу даа гайгүй байсан чинь. Ямархуу мэдээ оруулж ирнэ тэрэнд нь таарсан л хошигнол өгсөн төдий. Тэгснээс хэн ч Франко агуу, Эзэн хаан мандтугай гээгүй л байх.
Jese харин одоо яг бодож л байгаа байх. Өөрөө ч бүр анх 2013 онд Кастиллад тодронгуутаа хэлж байсан. 1-р багт зай байхгүй тийм болохоор би явна гээд. Тэгэнгүүт нь Зидан үлдэх хэрэгтэй гээд л үлдээж 1 рүү дэвшиж байсан. Игуайн, Каллехон энэ тэр ч явж таарааад Морататай цуг орж ирж байсан.
Хэрэв боломж өгөхгүй бол угаасаа тодорч чадахгүй. Энэ гоё авъяасыг хөгжүүлэхгүй ингэж хав дараад муухай л даа. Угаасаа шуугилдаад л уриад байгаа багууд руу явах байх. Нэгэнт бэртлээсээ ирчихээд хэвийн болчихоод байхад бүр топ формонд оруулах боломж өгөхгүй байвал утгагүй л дээ. Ялангуяа Лукасыг гараанд гаргадаг тоглолт энэ тэр бол шал алиа юм болсон юм. Сая Бэйлийг ч гэсэн ямар ч формгүй байхад жижиг багийн эсрэг гаргадаг нь яг л Карлогийн алдааг давтаж буй хэрэг л болж байна. Хесегээ л өдийд ашиглах ёстой шүү дээ. Тэгээд элгийн юм яриад илүү лаг гоё болох ёстой гээд. Барьж ч болохгүй, яаж ч болохгүй юм яриад. Лукасыг байнга оруулж ирээд байдаг нь одоо чухам Хесегээс илүү айлын хамгаалалт задална гэж баймааргүй. Илүү цохино гэж байхгүй, илүү холбоно гэж бүр байхгүй.
Тэгээд шигшээ энэ тэрд ч нүдэн дээр нь харагдаж байгаа байх. Мората Ювэд дажгүй тоглоод, үе чацуу Пако энэ тэр 9 номер дээр хэд хэд гарчихлаа. Коста энэ тэр нэг л болж өгөхгүй, Вилла Торрэсийн үе шиг аймаар лаг байхаа болчихсон болохоор бас тэрийгээ ч бодож байгаа байх. Одоо ямар 18-тай хүүхэд биш.
Модрич, Рамос хоёр Парис явсан бүрэлдэхүүнд багтлаа. Бэнз харин амжсангүй. Модричийг гэхдээ гараанд гаргах эсэхээ шийдээгүй байгаа гэнэ. Рамос бол бат болж. Рамосыг гэхдээ энэ тоглолт л гэж гаргаж буй бололтой. Хоёр нөхрийн бэртэл бүрэн эдгэртэл зай байгаа гэнэ.
Реалын довтолгоо асуудалтай байгаа гэж Карло хэлж. Блан бас Реал бол хамгаалж тоглодог баг, гэхдээ ийм стильд дургүй л гэж.
ПСЖ-тэй тоглолт нэлээд таарах байх. Өмнө нь жил хагасын өмнө тулахад айлын урд талын гурав манайхыг элдсээр байгаад дуусгасан. Одоо Рамос, Варанэ дээр нэмээд Касемиро гарах учраас бас нэг их алуулахгүй байх. Гэхдээ дундаа манайх хамаагүй илүү байсан л даа. Энэ удаа ПСЖ илүү сайжраад ороод ирж байгаа байх.
Рон 9 дээрээ дахиад гарах нь. Гараанд Хесег гаргах нь уу, эсвэл Лукасыг гаргах нь уу? Лукас бол дэмий дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid