Тайландын бүх оддын баг 0-4 Челси: Үр дүнгээ эрэгцүүлэхүйШинэ улирал эхэлсээр 4 дөхь албан ёсны тоглолтоо бид хийлээ. Өнөөдөр талбайд гарч тоглолтыг эхлүүлсэн 11 тамирчин:
1 Petr Cech
17 Jose Bosingwa
2 Branislav Ivanovic
26 John Terry ©
38 Patrick van Aanholt
46 Josh McEachran
12 John Mikel Obi
8 Frank Lampard
39 Nicolas Anelka
9 Fernando Torres
23 Daniel Sturridge
Тоглолтын эхнээс л хагас хамгаалалтын шугам урьд урьдийнхаас илүү дээр ажиллаж довтолгоог гайхалтай дэмжиж эхэлсэн. Харамсалтай нь сайн финиш хийх хүн үнэндээ олдохгүй байлаа. Эхний гараанаас хамгийн идэвхитэй байсан довтлогч гэвэл Анелка. Даанч олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж гоол болгох аз, авъяас дутаж байсан. Торрес болон Старриж нарын идэвх сул, олдсон боломжоо ашиглахгүй нэг ёсондоо тийм ч сайн байгаагүй. Эхний үед Торресийг Тайландын 2 тамирчин 16 дотор татан унагасан. Шууд л пеналт заах газар яагаад ч юм шүүгч алдаа өгөөгүй.
Мөн Лампардын гоёмсог дамжуулалтыг Анелка Террилүү дамжуулж улмаар гоол орсон боловч отон тоглолт гэж шүүгч үзсэн. Гэсэн ч бид эхний гоолоо нэг их удаан хүлээсэнгүй хагас 45 завсарлахаас дөнгөж наана Сүпер Фрэнки ах өөрийн нэрийн хуудас болсон 16 гаднаас хүчтэй цохин гоолдосноор тоглолтыг эхлүүлсэн. Ахлагч дамжуулалтыг нь өгсөн бас л нэлээн гоёмсог пасс байсан. Ийнхүү ахлагчид лидер зангаа тавилгүй багтаа хожих сэдэлийг өгсөн. Хагас 45 завсарласнаар Чехийг Хилариогоор сэлгэн оруулж тоглолт мөн л манай давамгайлал дор үргэлжилсээр эцэст нь Босингвагийн азтай, бас муухан дамжуулалт Тайландын багийн хаалгийг зүгэлж хаалгагч барьсан хэрнээ бөмбөгөө ээлжит нэгэн Овн гоол бидний тоглолтыг чимсэн юмаа. Үүнээс ердөө 2хон мин дараа 52 дахь мин МакИхэрний ухаалаг дамжуулалтаар Иванович ясны финиш шиг л гоолдсон. Түүний хажууд Торрес сул гүйж байсан ч өөрт олдсон боломжоо тэрээр алдахыг хүсээгүй. 60 дахь минутаас 8 сэтгээг Босс оруулсанаар бид 2 дахь гарааны тоглогчдоо угтан авсан. Энэ багт Хашир туршлагтай Дрогбагаас эхлээд залуу тоглогч болох Rajkovic бас бус тамирчид орж ирсэн.Төд удалгүй бид 71 дэхь минутад Эшлигийн дамжуулалтаар орсон Малудагийн гоолыг үзсэн. Энэ гоол тоглолтын эцсийг тавьсан юмаа.
Хэдийгээр энэ гоолын дараа мөн л Эшлигийн дамжуулалтаар Дрогба гоолдсон боловч бас л шүүгч тооцоогүй. Бидний хувьд 6-7 гоолтой тоглолтыг үдэж болох байсан. Гэхдээ 4-0 гэдэг бол бидний шинэ улирлын хамгийн том үзүүлэлт. Энэ тоглотонд Хагасууд тэр дундаа МакИхрэн тун гайхалтай байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Түүнийг Боас хамгаалах чиглэлийн хагаст тоглуулаагүй нь хамгийн нүдээ олсон шийдвэр байлаа.Тэр Старриж ер нь довтлогчдод гоёмсог гоолын дамжуулалтуудыг өгч байсан ч тэрхүү пассыг ашиглах адтай довтлогч байсангүй. Мөн энэ тоглолтонд Хиларио онцгой байсан. Тэрээр тун ч сайн 3 сайв хийсэн. Энэ тоглолтонд манай ойрын пассууд их цэгцтэй нүдээ олсон байсан. Магадгүй энэ нь Боасийн бэлтгэлийн үр дүн байх. Шинэ улирлын хамгийн сайхан тоглолт байлаа. Энэ тоглолтоос хагасын асуудал багассан харагдсан. Ирэх тоглолтыг үзэхийг маш их хүсэж байна. Хэрвээ манай хагас энэ байлаараа тогловол,МакИхрэнд итгэл хүлээлгэвэл бидний хагас хамгаалалтын шугам тийм ч муу байхгүй болов уу гэсэн итгэл төрлөө. Харин довтолгооны шугам дэндүү утгагүй байлаа. Старрижийг шууд гарааны тамирчин болгох эрт байна. Торрес, Анелка гээл тун хангалтгүй байлаа. Малуда бол үүргээ гүйцэтгэж байна. Дрогба ах ч талбай дээр удаа байсан бол гоолдох л байсан. Бусдаар бол нээх өөлөх юмгүй гоё тоглолт боллоо. Багаа хэрхэн тоглож байгааг харах таатай байлаа.
Тоглолтын тойм: Man of the match: МакИхрэн
Flop of the match: Торрес нар болжээ.
Keep the blue flag flying high...