ALESSANDRO NESTA Энэ тvvх 1976 оны гуравдугаар сард эхэлсэн юм. Энэ сарын 19-нд төмөр замын ажилчин Жузеппа Неста, тvvний эхнэр Мария нар 4,1 кг хvvтэй болж, Алессандро гэсэн нэр хайрлажээ. Сандро хvv бусдын л нэгэн адил өсч томрон, сургуульд суралцав. Хичээл тарсны дараа тэр найзуудтайгаа ихэвчлэн хөлбөмбөг тоглоно. Харин тэр vед хэн ч тvvнийг өдгөө бидний мэддэг алдартай хөлбөмбөгч болно гэж төсөөлөөгvй байлаа. 1984 оны есдvгээр сарын нэгэн өдөр Сандро өөрийн эцэг Жузеппа болон Фернандо ахтайгаа хамт хот оров. Учир нь тvvний ах нурууны өвчтэй байжээ. Эмч ахыг нь vзээд спортоор хичээллэхийг зөвлөсөн байна. Харин Фернандо хөлбөмбөгийг сонгожээ. Сандро ч ахаасаа хоцрохыг хvсээгvй тул ааваасаа гуйж байгаад Фернандогийн араас секцэнд орсноор хөлбөмбөгийн алдарт замнал нь эхэлсэн юм. “Лацио”. Өөр юу ч биш Алессандро эхэндээ чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Тvvний тоглолт дасгалжуулагчийн анхааралд дорхноо өртжээ. Удалгvй хэд хэдэн багийн скаут тvvн рvv шуналын харц унагаад байв. Чухам тэр vе Нестагийн ирээдvйн амьдралыг шийдсэн чухал мөч байлаа. Эхэндээ “Рома” залуу одыг хамгийн их сонирхож байсан. Сандро ч Ромын клубт ороход татгалзах зvйлгvй байв. Гэвч эцэг нь энэ тухай сонсохыг ч хvссэнгvй. Зөвхөн “Лацио”, өөр юу ч биш. Ингэснээр аав нь “Рома”-гийн хvсэлтийг тасалдуулж дөнгөв. Бодож байсан ёсоор “Лацио” залуу тоглогчийг элсvvлэх хvсэлтээ илэрхийлсэн байна. Сонгон шалгаруулалтад 300 гаруй залуу хөлбөмбөгч орсон боловч Сандро “Лацио”-гийн гишvvн болох эрхийг тvвэггvй авчээ. Шинэ багтаа тэр амархан дасав. Бэлтгэл хийхийнхээ хажуугаар хичээлээ ч орхисонгvй. 1989 онд Сандро өөрийгөө ялж чадсан гэж болно. Тэр жил залуу тоглогч 22 см өсчээ. Эмч нар vvнийг нь хөлбөмбөгөөр хичээллэсний ач гэж хэлсэн байна. Бие өсөхийн хэрээр амжилт нь өсч эхлэв. Анхны амжилт нь тvvнд өсвөрийн багт ирлээ. 1991 оны зургадугаар сарын 16-нд “Лацио” өсвөрийн лигийн финалд “Падова”-г буулган авчээ. 1993 оны зун Алессандро vндсэн бvрэлдэхvvний цугларалтад хамрагдахаар Австрийг зорилоо. Залуу тоглогч дасгалжуулагч Дино Зоффын хараанд өртсөн нь энэ. Улирлын өмнөх бэлтгэл дээр Алессандро маш амжилттай тоглож, дасгалжуулагчийн итгэлийг хvлээсээр байлаа. Энэ нь тvvнд энэ улиралд vндсэн бvрэлдэхvvнд багтах юм биш байгаа гэсэн итгэлийг төрvvлж байсан юм. Үнэхээр улирал дуусахаас өмнө буюу 1994 оны гуравдугаар сард Зофф 18 настай Нестаг “Удинезе”-гийн эсрэг тоглолтод талбайд гаргалаа. “Би тvvнийг яг л салхинд хийссэн навчис шиг чичирч байсныг сайн санаж байна. Тэр vед Сандро талбай дээр vнэхээр сайн байсан шvv. Би хэзээ ч тvvний авьяас чадварт эргэлздэггvй байлаа” хэмээн Дино Зофф хожим энэ талаар дурсчээ. 1994 онд Ромын клубт Зденек Земан ирэв. Тэр ирэнгvvтээ гурван довтлогчтой хувилбараар тоглож эхэлжээ. Тиймээс тэр улиралд “Лацио” олон гоол оруулж, мөн олныг алдаж байлаа. Тэр vед тvvний баг яг л шархадсан юм шиг харагдаж байсан юм. Тоглогчид нь багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байв. Сандро ч талбайд гарах нь багасчээ. Анхны амжилт 1995 онд Алессандрогийн амьдралын хамгийн чухал vйл явдал тохиолдлоо. “Лацио” улсынхаа аваргад тааруухан өрсөлдөж, хvснэгтийн дундуур байр эзэлсэн бол UEFA-гийн цомын хоёрдугаар тойргоос мултарсан байв. Арваннэгдvгээр сарын дундуур тэр найзуудтайгаа Элба арал дээр амарч байлаа. Гэтэл залуучуудын шигшэ багийн дасгалжуулагч Чезаре Мальдини тvvн рvv гэнэт утасдав. Залуучуудын Европын АШТ-ий урьдчилсан шатанд Украинтай хийх тоглолтод тоглуулахаар дуудсан нь тэр байж. 19 настай Нестагийн хувьд энэ дуудлага оргил өөд тэмvvлэх замын эхлэлийг тавьж өгсөн юм. Уг тоглолтод Неста голлох vvрэг гvйцэтгэж, украин залуусыг 2:0-ээр хожсоноор италичууд Европын АШТ-д оролцох эрхтэй болжээ. Зургаан сарын дараа тэр Барселонд сvvлчийн шийдвэрлэх гоолыг хийснээр талбайн эзэн испаничуудыг цуврал торгуулийн цохилтоор хожиж, Итали оронд Европын аваргын хэргэмийг авчирлаа. Энэ явдал дорхноо шигшээ багийн дасгалжуулагч Арриго Саккигийн анхааралд өртөж, томчуудын багт багтан жинхэнэ Европын АШТ-д оролцох vvд хаалгыг нээж өгөв. Хэдийгээр шигшээ багийн 22 тоглогчийн тоонд багтсан ч “Евро-96”-д тэр сэлгээнд суусаар цагийг өнгөрvvлжээ. Үvнээс гурван сарын дараа Алессандро шигшээ багтаа анхны тоглолтоо ДАШТ-ий урьдчилсан шатанд учраа таарсан Молдавын эсрэг хийлээ. Энэ мөчөөс хойш тэр шигшээ багтаа байнга дуудагдаж, тоглолт болгонд нь оролцох болжээ. Учир нь Арриго Сакки vvрэгт ажлаа хvлээлгэн өгч, Чезаре Мальдини ерөнхий дасгалжуулагч болсон байлаа. Мальдини залуу хамгаалагчийн юу чаддагийг хэнээс ч илvv мэдэх тул, шигшээ багийн хаалга Нестагийн өмнө vргэлж дэлгээстэй байсан юм. Эрикссонтой хамт “Лацио” дахиад л дасгалжуулагчаа солилоо. Энэ удаа Земаны оронд “Сампдори”-г гайхамшигтай удирдаж байсан, Шведийн мэргэжилтэн Свен Горан Эрикссон Ромын багт ирэв. Тvvний анхны улирал санаснаас илvv амжилттай өнгөрчээ. Хэдийгээр Сери-А-д долдугаар байр эзэлсэн ч Италийн цомыг хvртэж, UEFA-гийн цомын финалд шалгарав. Шигшээд тэд нутаг нэгт “Интер”-т дийлдсэн юм. Харин дараагийн улирлыг “Лацио” таруухан эхлэв. Гэвч улирлын дундуур гайхамшгийг бvтээж, 16 дараалан ялсан байна. Энэ гэнэтийн амжилтынхаа хvчинд тэд улирлын төгсгөлд хоёрдугаар байр эзэлжээ. Тvvгээр ч vл барам Италийн цомын финалд “Милан”-ыг буулгаж авахад Неста гол баатраар тодров. Эхний тоглолтондоо “Милан” 1:0-ээр хожоод байв. Хариу тоглолт тун ширvvхэн өрнөж, 47 дахь минутад Альбертини “Лацио”-гийн хаалганд гоол хийх vед бvх зvйл ойлгомжтой болсон санагдаж байлаа. Гэвч тийм биш байжээ. “Лацио” дараалан хоёр гоол хийж, байдлыг арай дээрдvvлэв. Одоо дахиад ганц гоол. Хvсэн хvлээсэн тэр гоолыг Неста оруулж чадсанаар Ромын баг vнэмшмээргvй ялалт байгуулсан байдаг. Энэ ялалтын дараа Чезаре Мальдини тvvнийг ДАШТ-д оролцох шигшээ багт урилаа. Хамгийн анхны ДАШТ нь Сандрод тийм ч сайхан дурсамж vлдээсэнгvй. Хэсгийн сvvлчийн тоглолтоо италичууд Австритай хийсэн бөгөөд эцсийн vр дvн тодорхой байлаа. Харамсалтай нь тоглолт эхлээд тавхан минутын дараа Алессандро гэмтэл аван талбайг орхих нь тэр. Энэ хvнд гэмтлийн улмаас тэр ДАШТ-ийг орхисон юм. Зуун саяар vнэлэгдэх ялалтууд ДАШТ-ий дараа “Лацио” санаанд багтамгvй их мөнгө буюу 109 сая доллараар шинэ тоглогчдыг худалдан авав. Салас, Михайлович, Консейсао, Коуту, Вьери, Де Ла Пенья, Станкович зэрэг одод Ромын клубийг зорьжээ. Гэхдээ улирлын эхний тоглолтуудад Неста, Вьери хоёр гэмтлийн улмаас оролцсонгvй. Тэр улиралд “Лацио” дэндvv олон боломжийг ашиглаж чадалгvй алдсанаар “Милан”-ы ард хоёрт оржээ. Харамсалтай байсан боловч мөнгөн медальтайгаа эвлэрэхээс аргагvй. Харин Алессандр энэ хооронд ур чадвараа ахиулсаар, дэлхийн шилдэг хамгаалагчид тооцогдох болоод байлаа. Тэднийг ганц тайвшруулсан зvйл нь “Лацио” цомтой багуудын цомын тэмцээнд тvрvvлсэн явдал байлаа. Финалд Эктор Куперын удирдсан “Мальорка”-г буулгаж авсан юм. Зун нь Виери “Лацио”-г орхилоо. Харин тvvний оронд Симеоне, Верон, С.Инзаги нар ирсэн байв. Ромын клуб урьдын адил хvчтэй байгаагаа харуулж, Европын супер цомын төлөөх тоглолтод “МЮ”-г буулган авлаа. Шийдвэрлэх гоолыг Марсело Салас хийжээ. Тэр улиралд “Лацио” урьдынх шигээ сайн тоглохгvй байсан боловч аваргын төлөөх тэмцлээс хараахан хасагдаагvй л байлаа. Тэгж явсаар сvvлчийн тойргийн тоглолт бvгдийг шийдэхээр болжээ. Гэтэл санаанд оромгvй зvйл болж дундаж баг “Перужиа” тэргvvлэгч “Ювентус”-ыг 1:0-ээр хожсоноор “Лацио”-г аварга болоход том тус хvргэсэн юм. Гэхдээ энэ нь тэдний сvvлчийн тvрvv байлаа. Зун нь Бельги, Голландад болсон Европын АШТ-д италичууд хэцvvхэн өрсөлдөгчөө буулгаж авсаар финалд шалгарсан ч эцсийн мөчид ялалтаа алдсаныг хөлбөмбөгийн хорхойтнууд санаж байгаа бизээ. Дахиад л гартаа байсан алтан медалиа алдчихав. Удалгvй шинэ улирал эхэллээ. Өнгөрсөн жил дээд зэрэглэлийн довтлогч дутагдаж буйг ойлгосон “Лацио” зун нь Креспо, Лопес болон Перуцци, Дино Бажог эгнээндээ элсvvлжээ. Харин тус багийг Консейсао, Алмейда, Эрикссон нар орхисон байна. Сандро урьдын адил гайхалтай сайн тоглосоор, багийнхандаа хожих итгэл найдвар авчирсаар. Тэр ч байтугай “France Football” сэтгvvлийн газраас зарладаг Европын шилдэг хөлбөмбөгчийг тодруулах санал асуулгад тавдугаар байр эзэлжээ. Энэ бол хамгаалагч хvний хувьд том амжилт байв. Гэвч “Лацио”-гийн амжилт уруудсаар байлаа. Италийн АШТ-д гуравдугаар байр эзэлсэн бол Италийн цом, Аваргуудын лигт ямар ч амжилт гаргасангvй. 2001 оны зун гэхэд баг нь дампуурлын ирмэг дээр ирсэн байв. Энэ хvнд vед бvгд л багаа орхин явж байсан боловч Неста vлджээ. “Милан”-ы төлөө 2002 оны наймдугаар сард Неста 30,2 сая еврогоор vнэлэгдэж “Милан-”-ыг зорилоо. Энэ мэдээг сонссон “Лацио”-гийн балиашгууд Ромын гудамжинд бослого гаргах дөхжээ. Гэвч ирээдvйгээ бодвол энэ нь зөв алхам байсан юм. “Милан”-д ирсэн эхний улиралдаа л тэрбээр амжилт, ялалтыг дагуулж, түний ирсэн эхний хоёр улиралд Милан Ювентусыг хожиж Аваргуудын лигийн аварга, Италийн цом, Европын супер цом болон Скудеттог хүртжээ. 2004-2005 онд ч “Милан” муугvй хvч vзэж Сери-А, Аваргуудын лигт хоёуланд нь дэд байр эзэлсэн юм. 2006-2007 оны улиралд гайхалтай тоглолтоор Милан Аваргуудын лигийн аварга болоход хана хэрэм мэт байсан хамгаалалтын шугамд тоглож байсан домгуудын нэг яах аргагүй Алессандро байлаа. 2007 оны 8 дугаар сард мөн Европын супер цом, тэр жилээ клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Россенеричуудын мандан бадралт, өгсөх уруудах аль ч үед нэгэн зүрх сэтгэлээр зүтгэсэн Неста Италийн шигшээ болон “Милан”-ы сольшгvй тоглогч, түүхэнд үлдэх шилдэг тоглогч домогт хамгаалагчдын нэг хэвээр байсаар байх болно. Милан багийн хана хэрэм мэт хамгаалалтын шугамыг Тиаго Силватай хамтаар амжилттай үргэлжлүүлсээр 2010-2011 оны улиралд Скудетто хүртэж, тэр жилээ Италийн супер цомын эзэн болсон. Өнгөрсөн оны зун Милан багтай гэрээгээ нэг жилээр сунган энэ зун хүртэл хийсэн байна. Италийн шигшээ, АС Милан багийн үе үеийн домог болсон шилдэг хамгаалагчдын нэг яахын аргагүй тэрээр өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар төрөлх багаа орхих шийдвэрийг гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд бүхий л зүйлээ шигшээ баг, клубтээ зориулсантай маргах хүн байхгүй биз ээ. Тэрээр Лацио клубт 261, Миланд 318 карерынхаа туршид нийт 579 тоглолтонд оролцжээ. Мөн шигшээ багтаа 78 тоглолтонд оролцсон үзүүлэлттэй байна. Россенеричуудын цайз хэрэм мэт хамгаалалтын шугамыг нэгэн үед нэр төртэйгээр авч явсан түүний гайхалтай амжилтыг хэзээ ч мартах учиргүй бөгөөд цаашид ч үргэлжлүүлэх Аллессандрогууд(ТС) байсаар байх болноо.
Түүний амжилтууд
Lazio
Serie A (1) :2000
Coppa Italia (2) : 1998, 2000
Supercoppa Italiana (2) : 1998, 2000
UEFA Cup Winners' Cup (1) : 1998-99
UEFA Super Cup (1) : 1999
Milan
Serie A (2) : 2004, 2011
Coppa Italia (1) : 2003
Supercoppa Italiana (2) : 2004, 2011
UEFA Champions League (2) : 2003, 2007
UEFA Super Cup (2) : 2003, 2007
FIFA Club World Cup (1) : 2007
[edit]International
Italy national team
UEFA Under-21 European Championship Gold medal (1) : 1996
FIFA World Cup (1) : 2006
Individual
Serie A Young Footballer of the Year: 1998
Serie A Defender of the Year: 2000, 2001, 2002, 2003
UEFA Club Football Awards Best Defender: 2003
UEFA Team of the Year: 2002, 2003, 2004, 2007
UEFA Euro Team of the Tournament: 2000
FIFPro World XI: 2005, 2007
FIFA 100