A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Seikoni » Sun Apr 27, 2014 9:24 am

Баг сайхан формоо олоод сэтгэлзүй нь ч сайхан байна лээ дээ. Айлд бөмбөг өгнө өө л гонж. Хаалганд 20 удаа цохисны 10 нь хаалгаа онож 4 нь гоол болсон. Роны хоёр гоол тасархай, мань хүн үнэхээр эрмэлзэлтэй гоё байна лээ, бөмбөгөнд хүрч байгаа байдал энэ тэр нь яг ид ирэн дээрээ байгаа юм шиг л харагдаж байсан.

Image
Тоглолт эхлэхийн өмнө.

Image
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby spain man » Sun Apr 27, 2014 12:55 pm

Янзтай тоглолт...

Бавари, Барсатай хийсэн тоглолтын дараа Анчи бидний энэ улирлын хамгийн сайн хоёр тоглолт, гэхдээ энэ тактик гэхээсээ илүү тоглогчдын мотивацад оршиж байгаа, үнэхээр эрмэлзэлтэй сайн тоглосон гэж онцолсон байсан.. яг л тэр харагдаад байна... Нэгдүгээр үеийн нэмэлт нтэр явж байхад нэмж хийх гээд л үзээд байсан, кросс ч явж үзээд, хөндлөн дамжуулалт, 16 гийн гаднаас буудаад л...

Өвөл баг эмх цэгцээ олоогүй байсан, харин одооноос л Анчигийн өөрчлөлтүүд үр дүнгээ өгч байна даа... Цагаа олж формоо олж байна...

За тэгээд Роналдо аймшигтай байлаа... Бийст... Амарч орж ирсэн гсн шиг эрч хүчтэй байв шд.... Хоёр гоол нь сум шиг явсан, тэгээд багийнхандаа дажгүй дамжуулалтууд гаргаж өгч байсныг хэлэх хэрэгтэй... Хаалттай цохилтоос багийнхандаа хаяж өгөхийг нь бараг харж байгаагүй, өчигдөр бол Рамост гоё хаясан шд уг нь ккк... Байерн дээр ийм л Роныг хармаар байх юм... Хэт чичрэлгүй, боломж үүсгээд яваасай...

Лопэз В... Энэ улирлын 16 дахь клийн шийт гэнэ... Өчигдөр мань эрд хийх ажил байгаагүй ээ...

Начо +в ... Кантеран залуугийн маш сайн тоглолт, хамгаалалтад алдаа гаргаагүй, довтолгоог дажгүй дэмжчихсэн... Сайн бэк ап болчих шинжтэй шүү...

Варане В... За манай ирээдүй оногдсон үүргээ сайн гүйцэтгэлээ... Саяхан өчигдөр уржигдар 21 хүрсэн... Энэ жилдээ ч яахав ингэс гээд дуусах нь... ДАШТ.аар боломж олдвол өөрийгөө харуулж ирэх улирлаас гараагаа дархалчихмаар байх юм....

Рамос А... Дэд ахлагчийн галзуу тоглолт... Осасуана түүнийг шалгах хэмжээний довтолгоо үзүүлээгүй ч гоолынхоо сөрөг довтолгоог өөрөө эхлүүлж, өөрөө төгсгөсөн... Түүний тасалсан бөмбөгүүдээс аюултай сөрөг үүсгэж чадаж байлааа...

Марсело - В ... Гэмтлээсээ ирсэн болоод ч тэр юм уу, тааруухан тоглолт... Багаас хамгийн муу нь байлаа гэхэд болно... Мань эрийг байхад зүүн жигүүрээр довтолгоо гоё болдогсон уг нь, жаахан худлаа кроссууд нүүлгэсэн, хэдэн дажгүй такл хийснийг гэхдээ хэлэх хэрэгтэй...

Мань эр гараанд гарснаас харвал Фабио Мюнхен хотод гараанаас тоглох бололтой...

Иллара +В ... Мундаг тоглолт... Талбай дээр маш их энергитик байж бөмбөг эзэмших, довтолгооны эхлэлийг тавих, ажлуудаа хангалттай гүйцэтгэж байв... Хамгаалалтад ч сайн оролцож, дажгүй хэдэн кэй пасс хаясан...

Модрич В... Жирийн тоглогчдоос, Модричоос хүлээх стандарт хоёр өөр... Гэхдээ өнөөдөр ийм хөнгөхөн тоглолт дээр өөрийгөө дайчлах шаардлага байгаагүйн дээр аваргуудын лигт өөрийгөө нөөх шаардлага хоёр давхацсан болов уу... Гэхдээ гоё гоё дриббл хийж орж, давгүй хэдэн цохилт хийсэнийг хэлэх хэрэгтэй...

Иско А... Маш сайн тоглолт... Хоёрдугаар хагаст тоглолтыг удирдсан гэхэд болно... Карвахалд хаядаг пасс янзтай, гоё гоё довтолгоо үүсгэж байсан...

Ди Мариа В... Модричтой ижил... Рамосын гоол дээр гоё кросс хаясан...

Роналдо А+ ... Супер тоглолт... Юу ч ярихав.. 60 минутад хоёр аймшигтай гоол... Нэмээд багийнхандаа сайн дамжуулалтууд өгч байв...

Мората... В ... Арай өөр тоглолт хүлээж байсан юм сан... Бөмбөг хэтэрхий хойноос авч эсвэл жигүүрт гарч бөмбөг хүлээж авах юм... Байрлалаа эзлэх дээр жаахан анхаарвал...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Amgaa » Sun Apr 27, 2014 2:05 pm

Seikoni wrote:Айлд бөмбөг өгнө өө л гонж.

манайх дээр ингэж тоглохгүй яасийн тэгсэн бол гоё тоглолт гарахгүй юу. Танайх Челсигээс ялаагүй байсан даа, би арай өөр хүлээлттэй байсан юмсан
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby crusader » Sun Apr 27, 2014 3:25 pm

Кристиан ч гоё формтой Баерн дээр очих нь дээ. сайхаан сайхан.... эхний гоол нь нээрээ бөмбөгийг яаж ямар техниктэй цохихоороо тэгэж доошоо огцом унадаг байнаа. ёстой ганц Кристиан л чадах байх...
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Makaveli » Sun Apr 27, 2014 3:34 pm

Дрогба хаалттай цохилтыг ингэж цохьдог ш дээ.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby maRS_mN » Sun Apr 27, 2014 3:53 pm

Amgaa wrote:
Seikoni wrote:Айлд бөмбөг өгнө өө л гонж.

манайх дээр ингэж тоглохгүй яасийн тэгсэн бол гоё тоглолт гарахгүй юу. Танайх Челсигээс ялаагүй байсан даа, би арай өөр хүлээлттэй байсан юмсан

Танай бөмбөг барилт л аймарынхшдээ.. Тэхээс тэгээд автуусдаад байхгүйшд..
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Reda » Sun Apr 27, 2014 4:19 pm

Рон дэлхийн шилдэг гэгддэг ч Европд Реалтайгаа цуг ямар гигант багыг мулталж байсныг санахгүй л байна, одоо уулан нэг гигант мулталвал мултлахаар л болсон доо.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby CAHAKA » Sun Apr 27, 2014 4:22 pm

Ман.Юнайтэд европын гигант биш vv?
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Reda » Sun Apr 27, 2014 4:27 pm

тийм байна, сорри
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Norman_Whiteside » Sun Apr 27, 2014 4:34 pm

Reda wrote:Рон дэлхийн шилдэг гэгддэг ч Европд Реалтайгаа цуг ямар гигант багыг мулталж байсныг санахгүй л байна, одоо уулан нэг гигант мулталвал мултлахаар л болсон доо.

Месси дэлхийн шилдэг гэгддэг ч Челсигийн эсрэг гоолдсонг санахгүй байна.бас ноднин 7-0 дуулхад байсан уу?
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Makaveli » Sun Apr 27, 2014 4:40 pm

Image


Энэ хүний фен ч юм шиг. Тэгснээ Рон Рон гэх юм. Роны сэдэв тусдаа байгаа ш дээ.

A por La Decima! - REAL MADRID 2013/2014 гэсэн сэдэв маань сүүлдээ хувь тоглогчийн сэдэв болох гэж. Норман минь эсвэл наад нэрээ солиод дээр нь зургаа ч солиод Роныг өмөөрсөн бичлэг бичиж баймаар юм.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Mojul » Sun Apr 27, 2014 4:43 pm

Roniig umuurch bichihed ner hamaatai yumuu
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Seikoni » Sun Apr 27, 2014 4:47 pm

Amgaa wrote:
Seikoni wrote:

манайх дээр ингэж тоглохгүй яасийн тэгсэн бол гоё тоглолт гарахгүй юу. Танайх Челсигээс ялаагүй байсан даа, би арай өөр хүлээлттэй байсан юмсан


Хэхэ. Харамсалтай нь талбай дээр ганц бөмбөг байх юм даа.
Манайх ер нь хэр баргийн багт бөмбөг эзэмшилтээр дарлуулдаггүй. Дарлуулдаг багууд нь Барса, Райо, тэгээд танайх. Райо яахав тоглолтын стиль нь тийм. Гэхдээ зайлуул хамгаалалт нь ворлд класс биш юм чинь арчуулаад дуусдаг.
Тойроод пасслаад байгаа нөхцөлд Моугийн тактикаар бөмбөгний араас очиж нөгөө хүнийг унагааж бөмбөг аваад бөмбөг эзэмшихээс өөр аргагүй. Эхлээд Барсагийн тики така эхлэж байхад маш хэцүү байлаа, бөмбөг авангуутаа л хоёр пасслаад л алдчихна, Барса буцаж эзэмшээд л хэцүүдүүлнэ. Тэгээд яваандаа өөр болсон л доо. Бөмбөг бага эзэмшээд байгаа мөртлөө гаргаж байгаа боломж нь ихсээд тарьж байгаа аюул нь хамаагүй бодитой болж ирсэн. Тэгэхээр бөмбөг эзэмшилт чухал биш гэдгийг харуулж эхэлсэн л гэсэн үг. Нэг баг өчнөөн пасс дамжуулж байхад бид яах ёстой вэ, хүлээхээс өөр аргагүй шүү дээ. Хэдэн жилийн өмнө Барсагийн хэд хоорондоо дамжуулаад тэрний араас нь Рон гүйгээд шарандаа уурлаж байсныг санаж байгаа байх. Энэ үед бид яах ёстой вэ, хүлээх л ёстой болно шүү дээ. Тэгээд ч сая Баернтай хийсэн тоглолтоос хойш гоол.ком, соккернет гээд л сайтуудаар Пэпийг жаахан шүүмжиллээ шд. Танай лухгарууд ч бас мэр сэр дуугарч байгаа харагдсан. Ингээд бөмбөг эзэмшээд байдаг гэтэл үр дүн багатай байдаг. Аюул тарьснаараа манайх л илүү байсан.
Гэхдээ нэг юм нь 3 жилийн өмнөхөөс өөр л дөө. Манайх бөмбөг эзэмшилтийг чинь хүлээгээд байгаа ч довтлохоороо бараг л бөмбөгөө алдахгүй дуусгаж байж л дуусч байгаа, тэгснээс урагш нь цөлчихөөд л хүлээгээд байгаагүй. Урагш нь цөлчихөөд л хүлээгээд байвал тэр автобус болох байх. Хэрэв гоё тоглолт үзнэ гэж бодож байвал бөмбөг эзэмшилт эсрэг баг чинь ядахдаа 35 хувьтай байж үзнэ шүү дээ. Бөмбөггүй баг яаж гоё тоглолт үзүүлэх вэ, үзүүлэхгүй шүү дээ.
Моугийн үед бол бөмбөг эзэмшилт чухал биш байсан, жижиг багууд дээр тоглогчид ур чадвараараа бөмбөг илүү эзэмшдэг. Барса дээр бол хүлээж байгаад сөрөгдөж гоолддог болчихсон байсан. Сая ч бас тэгээд л аваад хаясан. Анчи ирсээр арай өөр болгох гээд л үзээд л байна л даа. Агуулгын хувьд жаахан өөр болох нь болсон.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Барнаба » Sun Apr 27, 2014 4:56 pm

Ер нь тэгээд ямар ч тактик, арга барил хэсэгхэн хугацаанд амжилт үзүүлээд тэгээд судлагдаад онц байхаа больдог гэдэг л үнэн юм дөө. Пэп-н арга барил одоо шинэ зүйл биш болчихлоошт, багууд яаж хамгаалж, яаж довтлох, боломжоо ашиглахаа ойлгочихсон. Манай Рожерс хүртэл эхэндээ тики-така гээд байдаг байсан өнгөрсөн жилээс тэгэж ярихаа больж, илүү директ, агрессив хөлбөмбөг тоглохыг зориод байгаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby crusader » Sun Apr 27, 2014 7:29 pm

Байерны энэ улиралд Евролт хийж байгаа тоглолтууд нь ер нь л тааруу болоод байгаа шдээ хожсон ч гэсэн үлгэн салган л хожоод байгаа. Пеп л юм даа
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby ТӨӨГӨӨ » Sun Apr 27, 2014 8:31 pm

Үлгэн салган биш хожиж бгаа ямар баг бна?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Devil 7 » Sun Apr 27, 2014 8:56 pm

crusader wrote:Байерны энэ улиралд Евролт хийж байгаа тоглолтууд нь ер нь л тааруу болоод байгаа шдээ хожсон ч гэсэн үлгэн салган л хожоод байгаа. Пеп л юм даа

:-o
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Seikoni » Sun Apr 27, 2014 9:08 pm

За өнөө шөнө Летико Валенситай талбайд нь тоглоно. Хожигдохгүй юм аа гэхэд тэнцчихээсэй. Леванте, Малагаг ч арчих нь тодорхой. Барса д угаасаа найдалтгүй. Тэгээд энэ бүхнийг бодохоор лиг бол угаасаа утгагүй, ЧЛ л гэхгүй бол.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Real.madrid » Mon Apr 28, 2014 12:51 am

Рон ийм аймар гоал хийгээд байхад Рон Рон гэхгүй яахын нэг хүний сэдэв боллоо ч гэх шиг...Бүр гоал оруулангуут нь ярих ч ёсгүйм байна л даа ...Өнгөрсөн жилийн Байерныг бол гүйцэхгүй байгаа ш дээ яаж ч бодсон үлгэн салган л байгаа ш д...Нөгөө 7 :0 нтэр гээд байсан энэ жил 2:1 нтэр гээд л гараад байгаа ш д...
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby 21Grams » Mon Apr 28, 2014 12:54 am

Алтетико хожжээ. Ингээд лигээ алдаж байх шиг байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby A-Nightmare » Mon Apr 28, 2014 1:14 am

Realiig demjij bgaa ihenh n ronoos bolj bgaaldaa manug demjdeg bsn zarim baachka nar yun yasan manu boltson yavjil bgaa hervee uilanhai manaid ochuul manaihiig demjine gesen ug bas
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1250
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Seikoni » Mon Apr 28, 2014 7:21 am

За за лиг худлаа боллоо доо. Өөрсдөө атгаад алдсан одоо гомдох юм байхгүй дээ. Барсад нухуулсны дараа Севиллад л хожигдох ёсгүй байсан юм. Одоо яаая гэхэв. Ямар сайндаа мэдээд бүгд 10 дахь цом гээд яриад эхэллээ. Баернд нухуулчихвал галзуу ганц цомтойгоо улирлаа өндөрлөж дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby spain man » Mon Apr 28, 2014 1:07 pm

Анчи Мюнхэнд довтолноо л гэж... Боруссиа дээрээс сургамж авсан бололтой ккк...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Realist » Mon Apr 28, 2014 1:27 pm

Image

болнодоо болно...
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby SAVAGE » Mon Apr 28, 2014 3:47 pm

Маврен тэгээд манайд байхдаа Челси шигээ автобусдахыг яг сайхан зааж өгөхгүй л явчихсан байгаа юм даа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron