Манай нэг нийтлэлч нөхрийн нийтлэлийг халтуурдав.
Юрген Клоппын Ливерпүүл - 1 жил
10 сарын 8. Клопп Ливерпүүлд ирээд 1 жил боллоо. Түүний хамгийн анхны амлалт бол "эргэлзэгчдийг итгэгчид" болгон хувиргах байсан. Миний бодлоор тэр эхний даалгавраа маш сайн биелүүлсэн гэж баталгаатай хэлж чадна. Сүүлийн хэдэн 7 хоногийн турш баг нилээн олон өөдрөг үзүүлэлтүүдийг үзүүлээд байна, хамгийн олон гоалдсноос өгсүүлээд хамгийн олон байгаа оносон цохилт, хамгийн олон боломж үүсгэсэн, хамгийн олон километр гүйсэн, хамгийн их пасс, дриббл, хурд хийсэн гэх мэт хөвөрч байна. Тэгэхээр бүгдээрээ статистикуудыг арай илүү гүнзгий авч үзээд баг маань өнгөрсөн жилээс хэр зэрэг ахисан бэ гэдгээ илүү сайн ойлгох гээд үзье.
Клоппыг клубт ирэх үед бид 2015-16 оны улирлын эхний 8 тоглолтын ард гарсан байв, 3 ялж, 3 тэнцэж, 2 ялагдаж нийтдээ 12 оноотой, 1 тоглолтонд дунджаар 1.5 оноо авсан байсан. Хэрвээ яг энэ урсгалаараа явсан бол улирлыг 57 оноотой дуусгах график гарах байсан.
Астон Вилла, Бурнмоут, Стоук Сити гэсэн 3 багийн эсрэг 3 ялалтаа авч 8 гоалыг мөн хийж, 3 нь Вилла-н эсрэг. Мөн нийтдээ 10 гоалыг алдснаар гоалын зөрүү -2 байв. Бид гэртээ 4 тоглож, 4 удаа зочлон тоглож, мөн 3 клийн шийт хийсэн. Бид талбайдаа хийсэн 4 тоглолтонд 5 гоалыг оруулсан.
Бид одоогоор шинэ улирлын эхний 7 тоглолтын ард гарч, 5-д нь ялж, 1 тэнцэж, 1 ялагдсан ба 16 оноог аваад байна. 1 тоглолтонд дунджаар 2.3 оноог авч байна, энэ урсгалаар бүтэн улирал явж чадвал бид улирлыг 87 оноотой дуусгах график ажиглагдана.
Лэстэр Сити, Арсенал, Челси, Сванси Сити, Халл Сити нарын эсрэг хожил авсан. Нийтдээ 18 гоалыг оруулж, 10-г алдсан ба гоалын зөрүү +8. Бид гэртээ 2 тоглосон, 5д нь зочлон тоглож. Клийн шийт байхгүй. Талбайдаа хийсэн 2 тоглолтондоо бид 9 гоал оруулж.
Өнгөрсөн улиралтай харьцуулахад 1 тоглолт дутуу гэхдээ бид 4 оноо илүү авч, 10 гоалыг илүү оруулж, 2 хожил илүү авч, гоалын зөрүүгээр хол илүү +10 байна. Өнгөрсөн улирлын 4 зочлон тоглолтоос бид 5 оноог авч байсан бол энэ улирлын 5 зочлон тоглолтоос 10 оноог аваад байна.
7 тоглолтын дараагаар бид 1-р байрнаас 2 оноо дутуу явж байна. Өнгөрсөн улиралд бид 8 тоглолтын дараагаар бид 10-р байранд жагсаж байв.
Тиймээ, клийн шийт-г эс тооцвол бүх үзүүлэлтээр бид жилийн өмнөхөөсөө хол илүү сайн байна. Статистикуудыг илүү нарийн аваад үзвэл бидний энэ улирлын эхлэл хэр зэрэг сэтгэл хөдөлгөм байна вэ гэдгийг хэлж өгөх болно.
Энэ улирал Челси, Арсенал, Тоттэнхэм багуудын гэртээ хийсэн нийт 10 тоглолтоос тэд 7-д нь ялалт авчээ. Тэдний талбайнуудаас оноо зулгааж чадсан цор ганц клуб бол Ливерпүүл. Биднийг эс тооцвол тэд талбайдаа одоогоор төгс рекордыг үзүүлж байна.
Одоогоор Спөрс талбайдаа ердөө 1 гоал алдаад байна - Бидний эсрэг тоглохдоо
Арсенал харин одоогоор 5 гоалыг алдаад байна - 4 нь бидний эсрэг тоглохдоо
Челси 3-г алдаад байна - 2 нь бидний эсрэг тоглохдоо
Нийтдээ эдгээр 3 баг гэртээ хийсэн 10 тоглолтонд 9 гоалыг алдаж, 1 тоглолтонд дунджаар 0.9 гоал, эдгээрийн 7 нь Ливерпүүлд харьяалагдана. Мөн тэд 1 тоглолтонд дунджаар 2.33 гоалыг оруулсан байна.
12 сарын өмнө Рожерсын баг Гүүдисон Паркд Эвэртонтой 1-1 р тэнцсэн тоглолтын гарааны 11 тоглогчдоос ердөө 3 нь л сая Сванси Сити-н эсрэг тоглож – Клайн, Коутиньо, Милнэр, Милнэр зүүн ар дээр тоглож байгаа. Үүнээс харахад Клопп өөрийн гэсэн багаа бүрдүүлж байгаа нь илт харагдаж байна, шинэ хаалгач, шинэ хамгаалалтын хослол, шинэ зүүн ар, төвийн болон урд шугмын шинэ дүр зураг. Үүн дээр нэмээд шинэ формат.
Дээрхээс илүү чухал байх 2 хүчин зүйл бол тактикийн шинэчлэл болоод сэтгэлзүй. Өнгөрсөн жил Рожерсын багийн сэтгэлзүй нь айдсаар дүүрсэн байсан. ЛВГ-н Юнайтэд-д 3-1 р, УэстХэм Юнайтэд-д 3-0-р нүдүүлж байхдаа Рожерс зөвхөн арга барилаасаа хазайгаад зогсохгүй нэгэн цагт бат итгэж явсан өөрийн итгэл үнэмшлээ гээсэн байв.
Суарэзгүйгээр өрсөлдөгчөө ялахад улирлын туршид бид дахиад 2 гоал тоглолт бүрт хийх хэрэгтэй болж байсан нь маш том тээг болж хувирсан байлаа. Дашрамд хэлэхэд Рожерс-н багууд түүний карьерийн туршид дунджаар 1 тоглолтонд 1.5 гоалыг оруулж байж.
Клопп хэзээ ч ганц тоглогчоос хамааралтай байдаггүй, тэр үргэлж ганцаарчилсан байдлаар биш багаар ажиллахыг уриалдаг. Энэ улиралд одоогоор Ливерпүүлээс олон тоглогч гоал болон гоалын дамжуулалт хийсэн ба энэ үзүүлэлтээрээ лигийн хүрээнд ямар ч багаас илүү гарч байгаа, энэ бол тохиолдлын зүйл биш.
Суарэз яваад Старриж гэмтээд өгсөн үед гоалын үзүүлэлт хоосорсон ба Рожерс-н сүүлийн 8 тоглолтонд бид 8 гоалыг оруулж. Одоо бол Старриж, Ориги нар сэлгээнд байгаа хэдий ч бид сүүлийн 90 жилийн түүхэн дэх улирлын эхний 2 сарын байдлаар хамгийн их гоалыг оруулчихаад байна.
Лиг-н хүрээнд оруулсан 18 гоалыг 7 өөр тоглогч оруулж, мөн 8 өөр тоглогч гоалын дамжуулалт хийж. Лигийн цомыг нэмэх юм бол гоал оруулсан тоглогчдын тоо 10 болж өснө.
Өнгөрсөн улиралд гэхэд ердөө 7 тоглогч л лиг-т 2 болон түүнээс дээш гоал оруулсан байна. Харин энэ улиралд ердөө 7 тоглолтын дараа гэхэд Милнэр, Коутиньо, Фирмино, Лаллана, Мане гэсэн 5 тоглогч 2+ гоал оруулаад байна. Манай 3 цэвэр довтлогч болох Старриж, Ориги, Ингс нар одоохондоо лиг-н хүрээнд гоалдож амжаагүй яваа.
Өрсөлдөгч нартай харьцуулахад Ман Сити, Арсенал, Юнайтэд нар тус бүрдээ 2+ гоал хийсэн ердөө 2 тоглогчидтой байна. Челси, Спөрс нар 1.
Миний хэлэх гээд байгаа санаа бол хэрэв урд шугмын аль нэг тоглогч нь байхгүй байхад бид түүнийг орлуулаад байж чадах ба сэлгээнд хангалттай орлох тоглогчид бидэнд байна. Эсрэгээрээ хэрэв Агуэро, Коста, Ибра, эсвэл Санчез нар тоглохгүй бол багууд нь тэднийг орлуулах нь хязгаарлагдмал байгаа. Харин Спөрс-н хувьд энэ тал дээр их боломжийн, ямар нэг тоглогчоосоо бага хамаарсан, нөхөж чадах потенциалтай байх шиг байна.
Спөрс-тэй хамт өнгөрсөн 12 сарын хугацаанд бид хожигдож яваад хамгийн эргэн ирэлт хийж хожсон баг болсон байна, 5 удаа. Эргэн ирэлт хийж байна гэдэг нь сэтгэлзүй, шийдэмгий байгаагийн илрэл юм. Бид Арсеналын эсрэг үүнийгээ харуулсан, маш муу 1-р үеийн дараа 2-р үед гайхалтай байж эргэн ирэлт хийсэн, мөн Сванси-н эсрэг, тийм тансаг тоглоогүй боловч ямартай ч гүйцэтгэлээрээ бид эргэн ирэлтийг хийсэн.
Өнгөрсөн 3-р сард Соутхэмптон 2-0 с эргэн ирэлт хийж биднийг хожиж байсан үед бид лиг-т хожиж яваад хамгийн их оноо алдсан номер 1 багаар тодроод байв. Клопп харин энэ бүгдийг өөрчилсөн, тэр хөлбөмбөгт тоглолт бүрт ялах нь боломжгүй гэдгийг ойлгодог. Тэр бага зэрэг азгүй байдал, багахан форм алдах зэргийг хүлээн зөвшөөрч чаддаг ч сэтгэлзүйн сулбагар байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Клоппын хүлээн авсан баг бол сэтгэлзүй нь асар доор орсон үлбэгэр баг байсан. Тэр дасгалжуулах арга барилаараа тус багийг өөрчилж чаджээ. Ганц багийг ч биш фэнүүдийг хүртэл эргэлзэгчдээс итгэгчид болгон хувиргасан байна.
Мэдээж бүгд гэрэл гэгээтэй статистик байхгүй нь ойлгомжтой. Багийн хувьд сэт пийс-с алддаг гоалын тоо одоог хүртэл өндөр хэвээр байсаар байна. Сүүлийн 12 сарын хугацаанд сэтпийс-с алдсан гоалын тоогоороо бид лиг-т 18-д жагсахаар байна. Мөн бидний сэтпийс-с оруулсан гоалын тоо ч тийм сайнгүй байгаа. Бид 7 тоглолтонд 10 гоал алдсан нь Рожерс-н үетэй бараг адил үзүүлэлт болж байна. Бурнли-г эс тооцвол бид алдсан гоалын тоогоороо 10р байрнаас хойшоо жагсахаар байна. Гэхдээ энэ бүгдийг Клопп анзаараагүй биш анзаарсан. Матип, Кариус нарыг гараанд гаргаж, мөн Морено-н оронд Милнер-г зүүн ар дээр тавиад байгаа.
Ингээд сүүлийн 12 сарын прогрессыг бүхэлд базаад үзэхэд ерөнхий дүр зураг үнэхээр нүдэнд үзэгдэхээр сайн байж чаджээ.
Бид одоо ямар ч айдасгүй, жинхэнэ сэтгэл хөдөлгөм Ливерпүүлийг тоглолт бүрт хүлээж байна. Бид одоо өрсөлдөгч хэн байх нь хамаагүй бид ялна гэсэн сэтгэлзүйтэй байдаг болсон. Бидний хэн нь ч ирээдүйг таамаглаж чадахгүй боловч клубыг ядахнаа ирэх 5 жилд энэ Герман эр удирдаж байх цагт клубын ирээдүй байгаагаасаа илүү гэрэлтэй харагдаж байна.