AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Бало Миланд ...

Тэр шидийг үзүүлж Миланыг чирнэ.
15
20%
Тэр багийн нэгэн чухал хэсэг байх болно.
19
25%
Тэр гоолыг угсруулж довтолгоог шинэ түвшинд аваачна.
7
9%
Тэр гараанд гарч тоглох хэмжээнд л байна.
4
5%
Тэр сэлгээнд л суусаар улирлыг дуусгах байх даа.
2
3%
Тэр бол балайтолгой.
29
38%
 
Total votes : 76

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Apr 03, 2013 5:04 pm

Ирэх улиралд манай бүрэлдэхүүн ийм байх гэнэ...
4-3-3 формейшнээр тоглоно гэдэг нь бараг тодорхой болов уу...

-------------- Аббиати --------------
Абате -- Мексэс -- Деде -- Дэ Шильо
Боатенг -- Монтоливо -- Верратти
Нианг -- Балотелли -- Эл Шаарави

1. Хаалгач : Аббиатигийн тухайд бол түүнийг солиход Милан арай бэлэн биш байгаа гэнэ.
Хамгийн ихээр яригдаж байгаа нь Маттиа Перин... Гэвч 20 гаруйхан настай довтлогчтой болох нь ирээдүйд гэнэ.
Габриелийн тухайд ирэх улиралд 2р хүн байх юм байх. Тэр гарааны эрхий төлөө өрсөлдөнө.
Тэгэхээр Милан Аббиатид 1 жилийн гэрээ хийх санал тавих юм гэнэ.

2. Баруун жигүүрийн хамгаалагч : Абатег сүүлийн 2 удаагийн трансфер цонхоор яригдсан хүмүүсийн нэг. Гэхдээ тэр Миланд байгаа ба үлдэх болно гэнэ.

3. Төвийн хамгаалагч : Мексэс энэ улиралд сайнгүй байгаа. Гэхдээ түүний гэрээ 2015 он хүртэл байгаа.

4. Төвийн хамгаалагч : Милан яалт ч байхгүй төвийн хамгаалагч авах шаардлагатай байгаа. Тэр нь Васкогийн Деде байх магадлал өндөр.
Учир нь түүнтэй маш их холбогдож байгаа. Мөн тэр өндөр нуруулаг, хүчирхэг ба нас нь явж байгаа Мексэст сайн хань болох юм гэнэ.

5. Зүүн жигүүрийн хамгаалагч : Де Шильогийн тухайд юу ярих билээ. Зүгээр гялтганаж байгаа эрдэнэс. Тэр магадгүй ирээдүйд баруун жигүүрт дархлагдах байх. Төвд ч тоглож чадна.
Тэр энэ жил хамгийн тогтвортой тоглож байгаа. Дараа жилийн хувьд өөрийгөө илүү шинэ түвшинд харуулж, 2014 оны дэлхийн аваргад явах формоо бататгах байх.

6. Төвийн хагас хамгаалагч : Монтовливо дээр суурилж Россонеричүүд багаа босгож байгаа гэхэд болно.
Тэр ойрын болон холын дамжуулалтыг хийхээс гадна тоглолтыг удирдана. Хэн ч дасгалжуулагчаар ирсэн байлаа гэсэн тэр тоглох л болно.

7. Төвийн хагас хамгаалагч : Милан энэ зун төвдөө хүч нэмэх магадлалтай. Тэр нь Вератти гэнэ. Хуучин Пескарад байсан од ПСЖ-ээс хэн авч чадах вэ.
Мэдээж Галлиани :ногоон: Берлу клубын ирээдүйг харж байгаа бол түүнийг авчрах талаар санаа зовох юм байх...

8. Довтолгооны хагас хамгаалагч : Боатенг төвд довтлох хагас дээр тоглоно гэнэ. Тэр төвөөс маш их эрч хүчийг довтолгооны шугам руу илгээж байх юм байх...
За мэдэхгүй гэхдээ их л крийтив байх бололтой...

9. Зүүн жигүүрийн довтлогч : Эл Шаарави бол энэ формейшнд маш тохирч байгаа тоглогч. Жигүүрээр аюул учруулахаас гадна, Балод зай гаргаж өгөх, хамгаалалт довтолгоог тэнцвэрт оруулдаг.
Тэр дараа жил өшөө өсөж дэвжихээс гадна түүний үүрэг роль, хүлээх зүйлс ч нэмэгдэх нь ойлгомжтой.

10. Баруун жигүүрийн довтлогч : Олонх хүмүүс Ниангийг талбайд тоглолт эхлүүлнэ гэж байгаа ч, яг хэлж чадахгүй байна.
Гэхдээ ирэх улиралд тэр өөрийгөө харуулах байх. Түүнд хурд, хүч, эсрэг багийн хамгаалалтыг задлах чадвар гээд юм юм бий.
Одоо дөнгөж 18 настай залуугийн эсрэг багийн хаалганы урд тайван байж гоолдох чадвараа өсгөх, хөгжүүлж чадна.
Тэр цагт тэр real deal болно.

11. Төвийн довтлогч : Марио Балотеллигоос өөр хэн байх билээ дээ. Тэр Миланд дэбютээ хийснээс хойш сэнсацитай байгаа.
Тэр бараг л тоглолт болгонд гоолдож байгаа гэж болно. 22 настай итали финишэрийн хувьд өөрийнхөө потенциалаа харуулж байгаа.
4-3-3 формейшн түүнд маш төгс зохицож байгаа төдийгүй, түүний тоглох минут, Милан дахь байр суурь бат болсон.
Балотелли магадгүй 2014 оны Бразилын дэлхийн аваргаар Европийн хамгийн шилдэг довтлогч болсон байх болов уу...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Төрболд » Wed Apr 03, 2013 9:53 pm

хамгийн гол нь төвийн хамгаалагч тэгэхгүй бол арай л биш
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Tmshinoda » Thu Apr 04, 2013 12:43 pm

Нобу :eek:

Сая енгердег 3 сарт Сэри А-д манайх ганц ч гоол алдаагvй юм байна.. :eek:
Мен Манайх Дэдэ-г авахаар 12 сая-г бэлдэж байгаа гэнэ
Одоо 24 настай болохоор, манай бодлогод яг нийцнэ..

Уул нь Силва энэ 2-н хослолыг харсан бол...
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Төрболд » Thu Apr 04, 2013 6:30 pm

уул нь сери А-д манайхыг амжих баг байхгүйдээ улирлын эхэнд л юувэ хүчээ авцан болхоос
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Fri Apr 05, 2013 8:55 am

Паззо магадгүй энэ долоо хоногийн Виолатай хийх тоглолтод гарч магадгүй байгаа юм байна.
Гэмтэл нь эдгэсэн гэнэ... Өөрөө бол “Count me in” гэжугаа...

Виолатай хийх тоглолт гэснээс Наполитой хийх тоглолтын билет зарагдаад эхэлсэн байгаа юм байна.
Энэ тоглолт нэлээд сонирхол татсан тоглолт болох нь дамжиггүй...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Fri Apr 05, 2013 8:58 am

Манайх бас өчигдөр Вэргиатэсэ гэдэг багтай нөхөрсөг тоглолт хийжээ...
Эхний хагас : Amelia; Antonini, Zapata, Yepes, Constant; Flamini, Ambrosini, Nocerino; Boateng, Niang, Bojan
2р хагас : Petkovic; Zaccardo, Mexes, Bonera, Didac Vilà (De Sciglio); Nocerino (Balotelli), Salamon, Muntari; Robinho, Pazzini, El Shaarawy.

Гэж гарцгааж... Мэдээж сонирхогчдын баг юм бол уу даа... Манайх 14-0 ээр хожсон байна.
Паззо 4, Шаарави 4, Бало, Роб, Заккардо, Фла, Боатенг, Анто нар гоолуудыг хийжээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Tmshinoda » Sun Apr 07, 2013 6:54 pm

Монто маань хуучин багийнхаа эсрэг гоолдож 1-0 болголоо..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby forzamilan » Sun Apr 07, 2013 7:22 pm

Жоохон хатуухан л улаан хуудас ѳгчихлѳѳ гэхдээ яахав дэ. Гоол хуудсын ѳмнѳ орсон.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby forzamilan » Sun Apr 07, 2013 8:14 pm

Шүүгч тоглолт алчлаа. Улаан ѳгѳх ëсгүй байсан. Эхний торгуулийн цохилт онигоо. Улаантай улаангуй хожино.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby forzamilan » Sun Apr 07, 2013 8:32 pm

Balotelli эрх хүүхэд шиг аашилаад байхгуй дамжуулаад ѳгѳѳсэй. Шүүгч үнэн тэмээ ямаа шүүлээ.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby BTR » Sun Apr 07, 2013 8:51 pm

Ямар хачин шүүлттэй, хатуу, алдаа ихтэй, хариуцлагагүй сонин тоглолт болчихвоо. Шүүгч бол бүх насаараа эрхээ хураалгахад болохоор тоглолт боллоо. Тэр шар хувцастай мануухайд тоглолт шүүх эрх, чадвар, авяас ерь нь юу ч алга.

За энэ яахав тоглолт сайхан эхэлсэн 2 үе хүртэл. Дахиад л сэлгээний асуудал. Буруу сэлгээ хийсэн гэж санагдлаа. Мунтариг Ночериногоор солисны дараа хамгаалалт байхгүй, довтолгоонд олигтой дэмжлэггүй багийн тоглолт голд байхгүй болгочлоо. Дээрээс нь Аллегри ямар удаж байж сэлгээгээ хийдэг юм бэ? Аль хэдийн л Боатэнгийг суулгах ёстой байсан. Фламиниг эхлээд биш Боатэнгийг суулгах ёстой байсан.

Хамгаалагч нар маш хариуцлагагүй муу тоглолоо. Хожих хүсэл эрмэлзэл алга аа. Шилог ганц хоёр тоглолтонд амраамаар юм. Хэтэрхий өндөр ачаа үүрүүлэх гээд. Гайгүй байгаа ч гэсэн том том алдаанууд гаргаад байна. Зиа зиа бичих ч зүйл алга онцгүй тоглолт боллоо. Монтогийнхоо л хамаг хүч хөдөлмөрийг үгүй хийчихлээдээ.


Image
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Төрболд » Sun Apr 07, 2013 10:54 pm

Миланы довтлогч Марио Балотэлли ээлжит хэрэгт холбогдлоо. Фиоринтинотай хийх тоглолтын өмнө галт тэргэнд явж байхдаа тэрээр ариун цэврийн өрөөнд нь тамхи татсан гэнэ. МанСитид байхдаа оруулсан гоолоосоо илүү хэрэг тарьдаг байсан дэггүй Итали залуу ийнхүү Италийн хуулийг зөрчсөн байна.

Италийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар галт тэрэгний кондуктор түүнийг тамхиа барьсан байхад нь олж барьсан гэнэ. Энэ үед Миланий дэд ерөнхийлөгч Адриано Галлиани тус галт тэргэнд байсан бөгөөд тухайн үед багийнхаа залуустай хөгжилдөөд түүнийг анзаараагүй гэнэ.

Галлиани энэ талаар: "Балотэлли галт тэрэгний ариун цэврийн өрөөнд тамхи татсан учраас түүнийг шийтгэх ёстой байх." хэмээжээ.

Ямар ч байсан Адриано Галлиани түүний агэнт Мино Райэлод энэ талаар шууд мэдэгджээ. Мөн Миланы зүгээс түүнд ямар шийтгэл хүлээлгэх нь тодорхой бус байна.
гэж байна даа
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Yabraa » Mon Apr 08, 2013 8:16 am

Хаана ч бичмээр юм...Интер Денис-дүүлчиж
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Mon Apr 08, 2013 9:54 am

Ёстой л Монтогийнхоо хөдөлмөрийг үгүй хийчихлээ дээ хог гэж...
Аллегри сэлгээ нь ер нь болж өгөхгүй юм аа... Яамаар ч юм...
Шүүгч муу шүүсэн... Гэхдээ илүү манай талд шийдэхээр байлаа... Гэтэл хожиж чадсангүй.

Наполи хожоод холдчихлоо. Яваандаа гүйцэх байх гэж найдаад л байх юм...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Mon Apr 08, 2013 6:16 pm

Виолатай хийсэн тоглолтын үнэлгээ...

Аббиати B+
Аббиати хэдийгээр 2 гоол алдсан ч сайн тоглосон гэж үзжээ. Эхний гоол нь Пен, 2 дахь гоол нь яалт ч байхгүй...
Бусдаар бол Виолагийн довтолгоо түүнийг зовоогоод байсан ч юмгүй. Манай хүн ч хийдгээ хийсэн.

Шильо B-
Манай залуу хүү өнөөдөр бага зэрэг муухан байлаа. Хэдийгээр 3н ч такл амжилттай гүйцэтгэж, 5н ч удаа бөмбөг тасалсан ч
Куадрадогийн эсрэг бөмбөгийн төлөөх тэмцэл нь Пиззарогийн Пенийн гол шалтгаан болсон. Энэ нь манай 2 оноо алдах шалтгаан болсон. Мөн түүний жигүүрээр айл нэлээдгүй аюултай довтолгоо гүйцэтгэж байлаа.

Мексэс B+
Мексэс гайхалтай байсан. Тэр хэд хэдэн такл, бөмбөг тасалж, 13 удаа бөмбөгийг цэвэрлэснээс 8 нь маш үр дүнтэй байсан.
Араас довтолгоо эхлүүлж, холын пассуудыг гайхалтай гүйцэтгэж байлаа.

Запата B+
Мексэстэй адилхан хамгаалалтад сайн байлаа. Аббиатигийн ажлыг ихэд хөнгөлж өгч байлаа.

Абате B-
Манайх хүний илүү болсноор Абате илүү их довтолгоонд оролцож, айлд дарамт учруулах ёстой байлаа.
Гэвч тийм зүйл болсонгүй. Харин ч эсрэгээрээ Виола илүү их дарамт үзүүлж чадаж байлаа.
Абатегийн аюултай дамжуулалт 1, 2оор л тоологдохоор байлаа. Түүний дамжуулалт 63 хувьтай гэхээр хэр муу байсан нь ойлгогдоно.

Мунтари B
Мунтаригийн хувьд хамгаалалтын хагасаар тоглосон. Сайн ч биш муу ч биш...
Тэр 5 такл, 1 бөмбөг таслалт хийж, дамжуулалтын 86 хувиа амжилттай болгосон.
Гэхдээ түүний хаалга руу чиглэсэн цохилт 1 байсан ба тэр нь байгаа оносон.
Энэ хүртлээ муугүй байсан ч, тэр алдаа хийж, шар карт хүртсэн.
Энэ нь Аллегри түүнийг суулгахад хүргэсэн байна.

КПБ B-
Шар толгойт залуу эхэнд Мариод гаргаж өгсөн ганц пассаас өөр талаар харагдсангүй.
Тэр гоол нь тэгээд отон болсон гэж байгаа. Түүний дамжуулалт 77% амжилттай байсан.
Ганц хоёр кросс хаясан ч амжилтгүй байлаа. Дээрээс нь тоглолтод нөлөөлөх нөлөө бараг байсангүй дээ №10.

Фламини A-
Тэр маш шаламгүй хөдөлгөөнтэй байсан. Тэр үүнийхээ хэргийг гаргаж багтаа 2-0ээр тэргүүлэх боломж олгосон.
Мөн 85% тай дамжуулалтаа амжилттай болгож, 2 такл, 3 бөмбөг таслалт, 2 бөмбөг цэвэрлэгээ хийсэн.
Түүний багт үзүүлэх нөлөө их байлаа.

Монтоливо A
Тоглолтын МОМ гэж хэлж болно. Багийн ахлагчаар гарч гайхалтай тоглолт үзүүлсэн.
Магадгүй Артемиол Франчид цугласан 40,000 гаран үзэгч түүнийг гоолдохыг л хармааргүй байсан байх...
Учир нь Виола түүний төрөлх баг төдийгүй багийн ахлагч байсан ба одоо харин эсрэг дүрээр ирж эсрэг багаа ахалж гарч ирээд шүү дээ.
Гэхдээ тэр чадсан. Түүнийг эхний хэдэн цохилт хийх үед талбайд шуугилдаж байсан. Тэр гоолдохоор барахгүй 2 дахь гоолын дамжуулалтыг бас өгчээ.
Түүний дамжуулалт 90% амжилттай байсан. Мөн 4 кросс өгсний 3нь байгаа онож, 8 холын дамжуулалтаас 7 нь эзэндээ хүрчээ.
Мөн 2 ч аюултай дамжуулалтыг өгсний 1 нь гоол болсон.

Балотелли B
Тэр бөмбөг хүлээн авах болон таргет ман дээрээ гайхалтай тоглосон. 1 гоол хийсэн нь отонд орчихсон.
Бусаддаа хангалттай зай гаргахаар тоглож байлаа. Учир нь Монтеллагийн залуучууд түүнийг сайн хамгаалж байсан.
Хэрвээ хэн нэгэн нь гоол хийвэл тэр нь Балотелли л биш юм шүү гэсэн маягтай.
Түүний чамлалттай үзүүлэлт нь чөлөөт цохилт байлаа. Учир нь Кьевотой тоглоход бүгд байгаа онож биднийг гайхуулж байсан.
Харин энэ удаад 5 цохилтоос 2 нь л байгаа онолоо.

Шаарави B
Шааравигийн хувьд сайн өдөр байсангүй. Монтогийн Кроссыг тэр гоол болгож чадаагүй ба оруулах боломжтой бөмбөг байлаа.
Тэр эсрэг багийн Томовичийг улаан авхуулсан ч, энэ улаан нь зүй ёснй карт бол биш байлаа.
Тэр спортын бус алдаа ч гаргаагүй, Шааравиг ч тохойлдоогүй. Тэр өнөөдөр муу байсан ч түүний зүүн жигүүрт Монтотой хосолсон тоглолт багт шаардлагатай юм.

Ночериньо C+
Ноё тоглолтын 2р үед орж ирсэн. Мунтаригийн оронд... Гэхдээ багт хэрэгтэй сэлгээ байж чадаагүй.
Түүний дамжуулалт 88%тай байсан ба, нэг удаа гайхалтай ран хийж Виолагийн 16 хүрч чадсан.
Гэвч тэнд ягаануудаар хүрээлүүлснээр барахгүй, түүнд тусалчихаар хүн байлгүй бөмбөгөө алдсан.
Тэр 2 такл, 1 бөмбөг таслалт хийсэн ч, тэр энэ удаад талбай дээр байгаад байх шаардлага харагдсангүй.

Нианг C
Нианг Виолаг тэнцүүлсний дараагаар тоглолтын пэйсийг хурдасгаж, илүү аюултай довтолгоо хийж, тоглолтыг хожлоор дуусгахаар Аллегри оруулсан.
Тэр талбайд ердөө 13 минут байсан ч, ердөө 6н удаа бөмбөгт хүрсэн ба, 1ийг нь л цохилт болгож чадсан.
Тэр нь тэгээд оновчгүй цохилт. Бусдаар олонх тохиолдолд бөмбөгөө таслуулж байсан ба 67%тэй дамжуулалтыг амжилттай болгожээ.
Өөрөөр хэлбэл тэр үүргээ биелүүлж чадаагүй гэсэн үг.

Паззо
Түүнийг үнэлэхэд хэцүү юм. Тэр талбай дээр Боатенгийн оронд орж ирээд ердөө 6 минут л болсон.
Тэр 6 минутад бөмбөгт 1 ч хүрч чадаагүй. Гэхдээ гэмтлээс эргэж ирсэн нь сайн хэрэг.
Тэр дараа долоо хоногт Наполигийн эсрэг гол дүрд тоглох болно. Учир нь Бало дараагийн тойрогт тоглохгүй...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Predator » Mon Apr 08, 2013 6:23 pm

Өчигдөр Ночерино л баг алцийшд. Пен авхуулаад бас Шило
Serie A, Italy
Predator
 
Posts: 321
Joined: Tue Jul 17, 2012 4:14 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Mon Apr 08, 2013 8:09 pm

Өчигдөр манайх 2-2 оор тэнцсэн нь энэ жил 3 дахь тохиолдол гэнэ...
Гэхдээ мэдээж өчигдрийнх бол хамгийн муу нь...

Учир нь эдгээр 3н тохиолдолд аль алинд нь 2-0ээр аль нэг баг нь хожиж байгаад нөгөө баг нь камбайк хийж тэнцүүлж байсан юм байна.

Эхний 2 удаад бол, Палермо болон Наполигийн эсрэг манайх 2-0 ээр хожигдож байгаад эргэн эрэлт хийж тэнцүүлж байж...

Палермогоос Монто, Шаарави нарын гоолоор тэнцээ салгаж байлаа.
Наполигоос болохоор Шааравигийн гоолоор тэнцээ авч байсан.

Харин өчигдөр манайх 2-0 ээр тэргүүлж байгаад, 10 хүний эсрэг хожлоо хамгаалж чадаагүй байна
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Mon Apr 08, 2013 8:11 pm

Харин ганц гэрэл гэгээтэй мэдээ гэвэл манай багачууд дэрбигээ 30дсон байна. Хаалгачаар Габриел тоглож хаалгандаа гоол алдаагүй.

Милан 3 - 0 Интэр
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby zorigtsaikhan » Mon Apr 08, 2013 10:15 pm

Laitai shuult!!!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Tue Apr 09, 2013 12:13 pm

За нэгэн нийтлэл дээр энэ зун манайд ирнэ гэсэн 5 hottest stars румор юм гэнэ...
Гэхдээ старс гэх нь бас хаашаа ч юм бэ дээ... Яахав зүгээр сонирхуулая...

1. Жулио Цезарь
Image

Одоогоор Миланы хамгийн сул талуудын нэг нь хаалгач... Россонеричүүдийн хаалганд 1 номероор 35 настай Аббиати сонгогдож байгаа.
Амелиа бүтэлгүй байгаа бол Габриел залуу туршлагагүй...
Маттиа Перин гэсэн яриа байгаа ч, тэр Габриелтэй адил залуу бөгөөд түүнд туршлага хэрэгтэй. Арай болоогүй...
Цезарьтай Милан холбогдсон тухай гарангуут Миланы зүгээс тэр дор нь няцааж байлаа.
Гэхдээ энэ нийтлэлчийн фийлинг арай өөр байгаа гэнэ. Түүнийг аваад ирэх магадлалтай аж.

2. Эзэкуел Лавеззи
Image

АС Милан үнэндээ таарсан талентуудыг бол авдаг баг. Харин Лавеззи ПСЖ-д Наполид байсан шигээ бол байж чадахгүй байгаа гэнэ.
Эль Почо энэ янзаараа бол энэ улиралд буцах бололтой. Түүнийг авахаар сонирхож байгаа багууд нь Миланы 2 баг...
Аргентин залууг Францаас явахад хүргэж чадах багууд нь ч энэ 2 баг. Гэхдээ тэр улаан өмсгөлийн хөхөөс илүүд үзэх шаардлагатай гэнэ.
Энэ тал дээр Милан илүү давуу талтай. Учир нь Балотелли, Шаарави, Лавеззи гэсэн довтолгооны шугамыг төсөөлөөд үз дээ.

3. Неманжа Видич
Image

Энэ бол Миланд маш гайхалтай байх болно гэнэ. Манай гол асуудал бол төвийн хамгаалалт байгаа.
Видич хэдийгээр нас нь явсан ч одоог хүртэл Европийн хамгийн шилдэг төвийн хамгаалагчдын нэг хэвээр байгаа.
Сэрб залуу шигшээ багаасаа зодог тайлж, энэ жил кареер эцсийн жилдээ орж байгаа юм байх. ПЛ-д байх...
Харин Милан түүнд илүү олон жилийн гэрээг санал болгож чадах гэнэ. Мөн Мексэст хамгийн сайн хамтрагч болох гэнэ.

4. Жордан Лукаку
Image

Ромелу Лукакугийн дүү энэ залуу Миланы нэгэн гол бай болох гэнэ.
Миланы бодлого бол шилдэг залуу талентуудыг авчрах. 18 настай Белги залуу айхтар мундаг тоглолт үзүүлэхгүй байгаа.
Гэхдээ түүний тоглолт Миланыханд сэтгэгдэл төрүүлсэн гэж медиа нар үзэж байгаа гэнэ.

5. Деде
Image

Деде бол Миланы хамгаалалтын шугамандаа нэгтгэхээр оролдож байгаа залуусын нэг.
Васкогийн төвийн хамгаалагч залуу 10 саяын үнэтэй байгаа.
Деде физикал тоглолттой, хүчирхэг, хурдтай, арын шугаманд доминант байж чадах юм.
Италийн лигид тэр яг тохирно гэнэ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Gerelee. » Tue Apr 09, 2013 3:03 pm

Наполигийн эсрэг хийх тоглолтонд Бало г бандцан гэнэ үү
User avatar
Gerelee.
 
Posts: 85
Joined: Mon Sep 05, 2011 2:00 pm
Location: Gazar der

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Төрболд » Tue Apr 09, 2013 8:22 pm

тамхины хэрэг байхаадаа
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Tue Apr 09, 2013 9:34 pm

Өнгөрсөн тоглолтон дээр 5 дахь шараа аваад 1 тоглолт өнжиж байгаамаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby enzo » Tue Apr 09, 2013 11:19 pm

Бало 3 тоглолт өнжихнээ.. Шүүгчтэй маргалдсан гээд 3 тоглолт торгож байгаа юм байна.. Манайтай, Наполи, Катаниа - г өнжих нь кк
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Төрболд » Wed Apr 10, 2013 6:24 pm

Балотой балогүй хожино дөө :italy :italy :italy
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests
cron