LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Wed May 03, 2017 7:33 pm

Вайналдум зүтгэлтэй гэж юу яринам бэ, муухай залхуу нөхөр шт. Прэссинг хийх, хурд авах, тэмп барих гээд ер нь олигтой точны хийдэг чадвар байхгүй. Тоглолтын турш байрлалаа орхиод тувт тээр урд довтлогчидтой зэрэгцээл тууж явна. Фабрегас-г авбал мэдээж энэ залхуу нөхрөөс илүү байна, ойлгомжтой. Гэхдээ Вайналдум-с илүү л бол авчих юм биш шүү дээ. Өшөө сайн залуу, тогтвортой тоглолт харуулдаг хүн хэрэгтэй байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Saiza » Wed May 03, 2017 7:57 pm

Манайх Цеск-д шинээр 7 хоногийн 150к гэрээ бэлдэж буй
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Wed May 03, 2017 8:01 pm

Манай хамаг л хар ажлийг нугалдаг нөхөр ш дээ.Клопп яг хүссэнээрээ гүүр болгон ашиглаж байгаа юм шиг санагддаг юм.Нэг ярилцлагтаа хүртэл Жинигийн цуцашгүй тоглолт багт хамгийн хэрэгтэй гэсэн байдаг ш дээ.Ер нь дунд,урд,ард онцгой гоё техник үзүүлж,дамжуулалт хаяж,цөм цохиод байдаггүй ч яг л хийдэгээ хийдэг.Фабрегасаас илүү нэг юм нь гүйлт,хамгаалалт бүх юманд оролцдог box-to-box,CM,CDM хүсвэл LW,AM болж чаддаг жинхэнэ багийн тоглогч.Доорхи хоёр харьцуулалт нэг нь улирлын ерөнхий стат нь,нөгөөх оролцсон тоглолт,минутад нь дунджилсан үзүүлэлт шүү.ImageImage

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Wed May 03, 2017 8:50 pm

Цеск-г сонирхоогүй гээд нэг юм явж байна, ашгүй дээ. Уулаасаа улирлын талд нь гулжийгаад унчихдаг, удаан, нас нь явж байгаа нөхрийг өндөр үнээр авмааргүй байна өө.

Вайналдум-н энэ дээрх бол тийм үр дүнтэй стат биш шүү дээ, зүгээр нэг дамжуулсан тоо зэргээр нь дүгнэвэл ёстой өрөөсгөл болно. Тэгээд ихэнх пасс нь хажуу тийш, хойшоо пассласан л пасс байдаг. Энэ улиралд сэлгээнээс тоглож байгаа Фабре хүртэл олдсон цөөхөн минутандаа бараг улирлын турш гараанд байгаа Вайналдум-тай адил, зарим талаараа илүү стат үзүүлж. Өөрөө харж байгаа байлгүй.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Wed May 03, 2017 9:01 pm

Барнаба wrote:Цеск-г сонирхоогүй гээд нэг юм явж байна, ашгүй дээ. Уулаасаа улирлын талд нь гулжийгаад унчихдаг, удаан, нас нь явж байгаа нөхрийг өндөр үнээр авмааргүй байна өө.

Вайналдум-н энэ дээрх бол тийм үр дүнтэй стат биш шүү дээ, зүгээр нэг дамжуулсан тоо зэргээр нь дүгнэвэл ёстой өрөөсгөл болно. Тэгээд ихэнх пасс нь хажуу тийш, хойшоо пассласан л пасс байдаг. Энэ улиралд сэлгээнээс тоглож байгаа Фабре хүртэл олдсон цөөхөн минутандаа бараг улирлын турш гараанд байгаа Вайналдум-тай адил, зарим талаараа илүү стат үзүүлж. Өөрөө харж байгаа байлгүй.

Хөлбөмбөг ганцхан урагшаа,дамжуулдаг довтолдог спорт биш шүү дээ.Үйлдэл бүр тоглолтын нэг хэсэг.Топ багуудын хаалгыг бараг бүгдийг нь шахуу мялаачихлаа.50,80,,100 Саяын баагийнуудаас дутах юмгүй л тоглож байна.Вайналдум Клоппын системд бол муугүй байгаа л гэж хараад байгаа.

Sent from my GT-N7100 using Tapatalk
Last edited by DaaGi LFC on Wed May 03, 2017 9:48 pm, edited 1 time in total.
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby gremlin » Wed May 03, 2017 9:29 pm

Клоппийн системд бол Фабригас үнэндээ амжихгүй ээ. Виналдум нь хамаагүй дээр тохирно. Ямар ч байсан Хендогоос л илүү тоглоод байгаа юм даа.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Mojul » Thu May 04, 2017 12:57 am

Би Клоппын систэм гэхээр яг юу хэлээд байдгийг ойлгохгүйм. Тийм лаг ялгарах онцлог нь юу вэ. Контэгийн систэм гэхийг бол ойлгож байна нүдээрээ мэдэрч байна. Пэпийнхийг, Моугийн Чэлси дэхийг би бол мэднэ. Клопп яг яаж тоглоод Фабриг голно гэж. Нури Шахин Фабри 2т ялгаа юу бнаа.
Нэг их систэм ярисан улс.
Жишээ нь САФ бол тоглогчдоосоо хамаараад тоглодог байсан. Анчи ч тэр тоглогч голоод байгаа харагдадгүй.
Танайх бол систэм суугаагүй л баг байгаашдээ. Нээх ингээд Клоппын систэм гэхээр инээд хүрээд байхымаа ЧЛт ПЛигтээ түрүүлээд хүмүүст мэдрүүлчихээсэй тэр лаг систэмээ. Эсвэл жаахан гүйж шахдагаа, задгай тоглодогоо систэм гээд байгаамуу.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Оргил » Thu May 04, 2017 1:34 am

Гэгэнпрэсинг гээд нэртэй л систэм дээ уг н

Sent from my HTC One_M8 using Tapatalk
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Thu May 04, 2017 2:09 am

Mojul wrote:Би Клоппын систэм гэхээр яг юу хэлээд байдгийг ойлгохгүйм. Тийм лаг ялгарах онцлог нь юу вэ. Контэгийн систэм гэхийг бол ойлгож байна нүдээрээ мэдэрч байна. Пэпийнхийг, Моугийн Чэлси дэхийг би бол мэднэ. Клопп яг яаж тоглоод Фабриг голно гэж. Нури Шахин Фабри 2т ялгаа юу бнаа.
Нэг их систэм ярисан улс.
Жишээ нь САФ бол тоглогчдоосоо хамаараад тоглодог байсан. Анчи ч тэр тоглогч голоод байгаа харагдадгүй.
Танайх бол систэм суугаагүй л баг байгаашдээ. Нээх ингээд Клоппын систэм гэхээр инээд хүрээд байхымаа ЧЛт ПЛигтээ түрүүлээд хүмүүст мэдрүүлчихээсэй тэр лаг систэмээ. Эсвэл жаахан гүйж шахдагаа, задгай тоглодогоо систэм гээд байгаамуу.

Үгүй яаахав гүйдэг,шахдаг бөмбөгийг үргэлж хөдөлгөөнтэй байлгадаг онцлогтой өөрийнх нь нэрлэснээр геггенпрессинг юмуудаа.Энэ аргаар тоглохийн тулд техник сайтай,гүйлт,воркрэйт сайтай тамирчид зонхилсон байх шаардлагатай.Фабре тэр төрөл бол биш шүү.Клопп ирээд жил хагас болж байна.Одоол баг нь арга барилд нь уусч байна.Ер нь Конте,Виски хамарт,Анче гэх мэт луугаруудын чиний хэлээд байгаа систем нь ч ялгаагүй энгийн зүйлс ш дээ.Нээх сүртэй онцгойроод байх юм байхгүй.Харин Клопп,Пеп хоёрынх бол тухайн үедээ шинэлэг байсан гэх юм билээ.Тэр аргаараа нэг нь Европт ноёрхож нөгөө нь Бундеслигт Байернтай үзэлцэж Аваргуудын лигт шигшээ хүртэл явж л байсан.Танайд харин Моугийн мөнгөөр зодож одуудыг авчираад бүгдийг нь хамгаалалтанд тоглуулаад байдаг мундаг систем нь овоо дорвиун зохиод байх шиг байгаа юм.

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby boboZ » Thu May 04, 2017 8:17 am

Mojul wrote:Би Клоппын систэм гэхээр яг юу хэлээд байдгийг ойлгохгүйм. Эсвэл жаахан гүйж шахдагаа, задгай тоглодогоо систэм гээд байгаамуу.

Шаадаг с** вэ хахаха. Ийм бүрэлдэхүүнээр топ 6 дотроо ПЛ-дээ хамгийн их гоол (Челски 1ээр илүү гарчиж гэхдээ улирал дуусахад манайх угаасаа гүйцнэ), пасс, шахалт, гүйлт хийж байгаа баг шүү дээ. Ядаж Дортмундын Клоппын тоглолтыг аваргуудын лигт финалдахыг нь харж байсан байлгүй дээ. Дөнгөж саяхан менежер болсон бацааны тухай яриж байгаам шиг бүлт бүлт үсэрхийн.

Харин танай Шоуриньо л яг ямар филосиф тактиктай тоглоод байгааг ойлгохоо байгаад удаж байна шүү. Автуусаа ч аятайхан тавихаа байгаад гэртээ 13 тэнцдэг ямар тактик вэ? Mid-table баг шиг long-ball тоглодог мөртлөө 80 саяаар хүн авдаг!? Хамгийн логикгүй баг танайх л байна лол..
Last edited by boboZ on Thu May 04, 2017 8:25 am, edited 1 time in total.
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Captain » Thu May 04, 2017 8:22 am

Mojul wrote:Би Клоппын систэм гэхээр яг юу хэлээд байдгийг ойлгохгүйм. Тийм лаг ялгарах онцлог нь юу вэ. Контэгийн систэм гэхийг бол ойлгож байна нүдээрээ мэдэрч байна. Пэпийнхийг, Моугийн Чэлси дэхийг би бол мэднэ. Клопп яг яаж тоглоод Фабриг голно гэж. Нури Шахин Фабри 2т ялгаа юу бнаа.
Нэг их систэм ярисан улс.
Жишээ нь САФ бол тоглогчдоосоо хамаараад тоглодог байсан. Анчи ч тэр тоглогч голоод байгаа харагдадгүй.
Танайх бол систэм суугаагүй л баг байгаашдээ. Нээх ингээд Клоппын систэм гэхээр инээд хүрээд байхымаа ЧЛт ПЛигтээ түрүүлээд хүмүүст мэдрүүлчихээсэй тэр лаг систэмээ. Эсвэл жаахан гүйж шахдагаа, задгай тоглодогоо систэм гээд байгаамуу.

:-o :-o :-o өөрийн толгой дээрх бухал өвсөө л бод хахаха
танайх бол систем ярих битгий хэл "с" үсгийг нь ч ярих эрхгүй шүү хахах
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Mojul » Thu May 04, 2017 8:24 am

Манайх муу муу.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Chin-T-Mac » Thu May 04, 2017 8:27 am

Хаха Можул Клоппыг шоолж инээд хүрээд гэхээр л инээд хүрээд байхын... :ногоон:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Mojul » Thu May 04, 2017 8:42 am

Та нарын систэм систэм гээд байхаар бүр тэссэнгүй. Фабри Шахин 2ийн ялгаа юу байнаа. Танай лаг систэм чинь клоппынх тэгээд фабриг таарахгүй гэх яриаг та нар ярилцаад тэссэнгүй. Уучил.
Тэгээд ч танайд Рой хожсоны систэм л байгаадоо. Тийм болохоороо ганц Манэгээс хамаараад байгаам.
Лаг систэм ажиллаад эхлэсэн бол ганц хүнээс хамаардгүй л байх ёстой байх
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Chin-T-Mac » Thu May 04, 2017 8:46 am

Манай урд 6-гаа бүгд хаддаг, шахдаг байрлал алдахад нэгнээ нөхөөд хурдан довтолгоонд шилжээд байх боломжтой тоглогчид байгаа л даа... Фабри мундаг ч гэлээ Клоппын системд нас залуу, хурд, хүч, хамгаалалт сайтай Жини илүү зохицоно л доо...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby boboZ » Thu May 04, 2017 8:49 am

Mojul wrote:Тэгээд ч танайд Рой хожсоны систэм л байгаадоо. Тийм болохоороо ганц Манэгээс хамаараад байгаам.
Лаг систэм ажиллаад эхлэсэн бол ганц хүнээс хамаардгүй л байх ёстой байх

Ядаж тоо мэддэг бол насыг нь харьцуулж хараач..Рой хожсон гэнэ үү хаха.. ухаараач, ичээд чимээгүй болооч, өөрийгөө бодооч..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby boboZ » Thu May 04, 2017 8:51 am

Рой Хожсон гэснээс танайх Моесын үеэс юугаараа өөрчлөгдөв!? Жинхнээсээ асууж байна шүү. Авсан оноо нь бараг Моесий, Ван Гаал 2 илүү байсан уу яасан.. Хожлын тоогоороо ч бараг энэ 2 нь Шоуриньог илүү байж магадгүй дээ хаха..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Mojul » Thu May 04, 2017 8:53 am

Харин манайх Ван Гаалын үед танайхыг ганц хаалга оносон цохилтоор хождог байж. Энэ үед тэрийгэ ч чадахаа байждээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby boboZ » Thu May 04, 2017 9:27 am

Моесийг байхад танай домог болоосой гэж боддог байсан. Явахад нь харамссан. Тэгсэн Ван Хаал гэдэг бүр гоё хүн ирсэн. Танай домог болоосой гэж бодсон. Явахад нь харамссан. Харин одоо Моуриньог битгий яваасай танай домог болоосой гэж хүсэж байна даа хаха..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby DaaGi LFC » Thu May 04, 2017 10:05 am

Mojul wrote:Та нарын систэм систэм гээд байхаар бүр тэссэнгүй. Фабри Шахин 2ийн ялгаа юу байнаа. Танай лаг систэм чинь клоппынх тэгээд фабриг таарахгүй гэх яриаг та нар ярилцаад тэссэнгүй. Уучил.
Тэгээд ч танайд Рой хожсоны систэм л байгаадоо. Тийм болохоороо ганц Манэгээс хамаараад байгаам.
Лаг систэм ажиллаад эхлэсэн бол ганц хүнээс хамаардгүй л байх ёстой байх

Фабрегас Контед гологдсон шалтгаан нь гүйдэггүй,хамгаалалтанд оролцдоггүй ердөөл энэ.Харин Шахин бүх юмыг хийдэг гүйлтийн тэсвэр сайтай жинхэнэ Клоппын гарын шавь гэж байгаа юм ш дээ.

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Mojul » Thu May 04, 2017 10:24 am

Би бол энэ 2г адил төрлийн тоглогч гэж боддог.
Football manager 2017 дээр харьцууллаа. Бодит байдалд хамгийн дөхөм байх гэж боддог юм.
Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby boboZ » Thu May 04, 2017 10:30 am

Чи ажлаа хийгээчээ...
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Mojul » Thu May 04, 2017 10:38 am

boboZ wrote:Чи ажлаа хийгээчээ...

Sahin-ийг хар ажлын морь гээд байна шдээ. Тэхээр яаж ажилаа хийдийн :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Jaal_huu » Thu May 04, 2017 11:41 am

Фабри бол Клоп шиг тоглогчиддоо байнга гүйлгэж прессинг хийлгэдэг хүнд бол тохирохгүй тоглогчоо. Манайдаа хүртэл тэр нь гологдоод сэлгээнд суулгаад байхддаа. Үхлийн дамжуулалт өгдөг нь сайхан, гэхдээ бусад 90 мин д нь яах вэ багын тогтвортой тоглолт хэрэгтэй, ийм л шалтгаанаар сэлгээд байгаа гэж боддог.

Тухайн тоглогчийн яах гэж талбайд гаргаж байна, тэрийгээ хэр сайн хийж байгаагаар нь дасгалжуулагч нь л үнэлэх байх. Тэрнээс гоол хийдэг дамжуулдаг болгон сайн гэх бол багын спортод өрөөсгөл ойлголт байх.

Дундын шугамын хүн болгон урагшил шахаад байж болохгүй, хүн болгон арагшаа сууж хамгаалаад байж болохгүй. Иймд хамт нэг шугамд тоглох бусад тоглогчдын ямар ур чадвартайгаас хамаараад тухайн тоглогч тоглолтонд гарах эсэх нь хамаарна гэж бодож байна.

Клопын тактик гэдэг зүйл хаана байна гээд асуужээ. Гүйлт хийж бөмбөгийг хурдан довтолгоонд оруулдаг л гэж хараад байгаа шдээ Дортмундын үеээр нь .

Ер нь бол баг амжилттай байх үеийн дасгалжуулагчийн суулгасан тактик нь хадгалагдаад байх шиг санагддын. Тухайн үеийн тоглогчидоос нь үлдсэн бол. Тэгхээр өмнөх дасгалжуулагчийн юм шууд арилчиж бас чаддаггүй байхөө.

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: LIVERPOOL 2016/2017: This is 'heavy metal' football!

Postby Барнаба » Thu May 04, 2017 12:34 pm

Вайналдум-г дунд шугманд хар ажил нугалдаг гэж ташаа ойлгоод байх юм, за бараг манай дундын хамгаалалтанд хар ажил нугалдаг хүнгүй шахуу улиралжингаа тоглолоо шт. Тэрнийхээ уршигаар айл төвөөр сүнгэнэж ороод шууд төвийн хамгаалагчидтай тулдаг, тувт гоал алддаг, тулгуурын хагас дээр баттай түшиг байхгүй явсаар улирлыг дуусгах гэж байна. Сүүлийн хэдэн тоглолт Лукас ДМ дээр гарч байж нэг ДМ-тэй байхын үр шимийг хүртэж байна.

Вайналдум, Жан, Хэндэрсон, Лаллана гээд хэн ч тэр хойно тулгуурын хагас болоод байж чадахгүй улсууд. Лаллана бол яахав түлхүү урагшилдаг хэлбэрийн гэдэг нь харагдлаа гэхэд өнөө 3 бол яг нэг хэвийн шахуу улсууд. 3уулаа яг точны тоглолт-байрлал гэх юмгүй, за барагцаагаар бокс-тү-бокс гэх л байх. Хамгаалж байгаа ч юм шиг, довтолгоо дэмжээд ч байгаам шиг, найруулах гээд ч байгаам шиг. Бодит байдал дээр аль алиныг нь гүйцэт хийж байгаа юм огт байхгүй. Хаана хаанаа тарамдсан л нөхдүүд. Хэндэрсон бол одоо гэмтлийн үүр боллоо, яагаад гэмтээд байгааг нь мэдэх ч юм алга. Бараг Фэргүсон хэлж байсан гүйлтийн онцлог, биеийн хөгжилтэй нь холбоотой байх өө. Лав л энэ хүн багийн ирээдүй биш.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 29 guests
cron