Moderator: Хөлбөмбөгийн модууд
by TGNT » Sun Apr 06, 2014 3:39 am
by ТӨӨГӨӨ » Sun Apr 06, 2014 9:52 am
by Барнаба » Sun Apr 06, 2014 10:38 am
by - = BJ = - » Sun Apr 06, 2014 12:07 pm
by У.Тэмүүжин » Sun Apr 06, 2014 12:55 pm
ТӨӨГӨӨ wrote:4.гоол 4-лээ отон бсан биш дээ түрүүлэх багийн ёндоо бнаа бна
by Voyage » Sun Apr 06, 2014 5:40 pm
Барнаба wrote:Ийм зүйлийг харж чадахгүй байгаа бол шүүгчийн ажил хийж яанаа.
by Жавхаа » Mon Apr 07, 2014 9:14 am
by Жавхаа » Mon Apr 07, 2014 9:53 pm
by Monteyne » Mon Apr 07, 2014 10:24 pm
by JC » Mon Apr 07, 2014 10:40 pm
by - = BJ = - » Mon Apr 07, 2014 10:51 pm
Monteyne wrote:За хөршүүддээ баяр хүргэе, ийм отон гоол орхоор лиг авах учиртай
by NikkEi_Hotspur » Mon Apr 07, 2014 11:11 pm
- = BJ = - wrote:Monteyne wrote:За хөршүүддээ баяр хүргэе, ийм отон гоол орхоор лиг авах учиртай
Хаха, та нар special one-аа хичээ
by Nova » Mon Apr 07, 2014 11:27 pm
NikkEi_Hotspur wrote:- = BJ = - wrote:Monteyne wrote:За хөршүүддээ баяр хүргэе, ийм отон гоол орхоор лиг авах учиртай
Хаха, та нар special one-аа хичээ
chosen one
by - = BJ = - » Tue Apr 08, 2014 12:13 am
by - = BJ = - » Thu Apr 10, 2014 6:05 pm
by - = BJ = - » Thu Apr 10, 2014 9:38 pm
by CB » Thu Apr 10, 2014 10:21 pm
- = BJ = - wrote:Хөл бөмбөг сонирхогч, жинхэнэ дэмжигч нарт зориулж манай Англид байдаг ах стадионуудаар тойрж, нэвтрүүлэг хийж байгаа юм.
by - = BJ = - » Fri Apr 11, 2014 6:37 pm
by - = BJ = - » Fri Apr 11, 2014 6:45 pm
by CB » Fri Apr 11, 2014 8:04 pm
- = BJ = - wrote:Этихадын хувьд зарим нэг Capital One-ий тоглолтыг эс тооцвол 60'000 суудал нь байнга дүүрдэг юм байна лээ. Харин Алхнуудын Стратфорд дахь стадионыг мэдэхгүй юм
by - = BJ = - » Sat Apr 12, 2014 3:27 pm
by mn_rocisky » Sat Apr 12, 2014 4:22 pm
by Realist » Sat Apr 12, 2014 4:53 pm
Серхио Агуэро: Бид энэ удаа гарцаагүй аваргална
Аргентиний хөлбөмбөгч Серхио Агуэро Английн “Манчестер Сити” багт маш сайн тоглож байгаа билээ. Алдарт Марадонагийн хүргэн гэгддэг түүнийг өмнөд Америкийн хамгийн авьяаслаг хөлбөмбөгч гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Тэрээр “World Soccer”-т ярилцлага өгснийг товчлон нийтэлж байна.
-Премьер лигийн тоглолтууд их өрсөлдөөнтэй болж байна. Түрүүлэх магадлалтай олон багаас мэргэжилтнүүд танай багийг онцолж байгаа?
-Бид сайн тоглож байгаа учраас ийм үнэлэлт авах нь аргагүй. “Саутгемптон”- ийг хожсон нь үүний нотолгоо болов уу.
-Эхний үед “Саутгемптон” их сайн тоглолоо. Тэр үед юу бодогдож байв?
-Хэрвээ эхний үед сайн тоглоогүй бол хоёрдугаар үе амаргүй болох байсан.
-Танай багийн хувьд үлдсэн тоглолтуудад олон хожил авах магадлал байгаа. Хамгийн чухал тоглолт бол “Ливерпуль”-ийн эсрэг хийх тоглолт. Хэрвээ хожчихвол?
-Үнэхээр маш чухал тоглолт. Тэд энэ улиралд, ялангуяа тэмцээний дунд үеэс гоц сайн тоглож байгаа баг. Үзүүштэй тоглолтуудын нэг болно гэж бодож байна. Ер нь ганц энэ тоглолт гэлтгүй бид энэ удаа гарцаагүй аваргална. Би үүнийг мэдэрч байна.
-Гэмтэл эдгэж байна уу?
-Ерөнхийдөө гайгүй болсон. Одоо формондоо орох нь чухал байна.
-Суарезлигийн мэргэн бууч болох нь гарцаагүй болж байх шиг?
-Олон гоол оруулсан нь мэргэн бууч болох нь аргагүй шүү дээ. Үнэнийг хэлэхэд би Суарезийг сайн довтлогч гэж боддоггүй.
-Яагаад?
-Тэр бохир тоглодог шүү дээ. Хамгаалагчдыг жинхэнэ зовоодог хүн. Манай Гаель Клишигийн яриагаар бол хамгаалагч нар Суарезаас залхдаг гэсэн.
-Цомын өрсөлдөөнд “Челси”- ийг олонхи нь оруулахгүй байгаа. Дасгалжуулагч Моуриньо ч, манай баг энэ улиралд том зорилго тавиаг үй гэж хэлсэн шүү дээ?
-Наад чинь Моуриньогийн заль шүү дээ. Анхаарлыг холдуулж байгаад багаа сайн тоглуулах гэж байгаа юм.
-Түүний буруу гэж үү?
-Үгүй л дээ. Тэр сайн дасгалжуулагч учраас л ийм сэргэлэн байгаа юм.
-Гэхдээ тэр таныг сайнаар хэлдэггүй?
-Тэр хүн миний талаар юу боддог нь хамаагүй. Би түүнийг хүндэлж явдаг нь л чухал. Нэг удаа Моуриньо манай багийн туслах дасгалжуулагч Брайан Кидд бид хоёрыг хувцас солих өрөөнд байхад орж ирээд, Аргентин дэлхийн аварга болоход чиний зүтгэл хэрэгтэй шүү гэж хэлээд гарсан. Би эхэндээ гайхсан ч надад итгэл хүлээлгэсэнд нь их баярлаж билээ.
-Английн лигийг зорих болсныг тань хөгжөөн дэмжигчид янз бүрээр хүлээн авч байсан. Үнэндээ олонхи нь таныг хүчирхэг багт очоод сэлгээнд л суух байх гэж бодож байлаа?
-Мэдээж Премьер лигт сул баг байдаггүй, бас өрсөлдөөнтэй болдог гэдэг үүднээс авч үзвэл намайг энд гялалзана гэж хэн ч бодоогүй нь лавтай. Харин би чадаж байна.
-Та яагаад Англид тоглохоор шийдсэн юм бэ?
-Испанид би боломжийн хэмжээнд тоглож байсан. Цалин хөлс гээд л бүх зүйл миний санасан хэмжээнд байв.
-Тэгээд?
-Миний хувьд супер од болохын тулд Англид ирсэн.
-Англид өөрийгөө нээн харуулах боломж байдаг гэж үү?
-Англид Испанитай адил топ багууд бий. Гэхдээ мэргэжилтнүүд ч, хөгжөөн дэмжигчид ч бүх багийг адилхан дэмждэг. Үүгээрээ Испанийн лигээс ялгаатай. Би энд тоглохыг эртнээс хүсч байсан. Багийн удирдлага намайг худалдаж тодорхой хэмжээний мөнгө олох зорилготой байсан. Ингээд л хоёр талын сонирхол нийлж би Англид ирсэн.
-Мэдээж “Манчестер Сити”-д тоглох нь нэр төрийн хэрэг байх. Гэхдээ нөгөө талаар та үндсэн бүрэлдэхүүнд гарна гэсэн баталгаа байгаагүй шүү дээ?
-Тиймээ, би үүнийг мэдэж байсан. Одод нэг дор цугларсан ийм хүчирхэг багийн үндсэн бүрэлдэхүүнд гарна гэдэг маш хэцүү. Би үүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан болохоор сандрааг үй.
-Харин та энд ирээд сэлгээнд бараг суусангүй?
-Харин тийм. Супер од болох замдаа орсон юм болов уу (инээв)
-Өмнөх дасгалжуулагч Манчини танд их итгэдэг байсан. Одоогийн дасгалжуулагч Пеллегрини ч мөн адил. Таны талаар нэг ч удаа шүүмжлэл хэлэхгүй байгаа.Та үүнийг анзаардаг л байх?
-Дасгалжуулагчийнхаа итгэлийг хүлээнэ гэдэг мэргэжлийн хөлбөмбөгчийн хувьд том шагнал. Манчини намайг энэ багт ирсний дараа хүлээн авч уулзаад, би чамайг Марадона л гэж боддог шүү хэмээн хэлж байсан. Энэ үг ямар утгатай байсныг би тэр даруйд нь ойлгосон. Надаас ихийг хүсч байгаа, бас их найдлага тавьж байгааг нь мэдэрсэн. Ийм нөхцөлд мэрийхээс өөр замгүй болдог.
-Тэгвэл Пеллегрини?
-Тэр надад яг л эцэг шиг минь ханддаг. Их уян зөөлөн, гоё хүн шүү.
-Нэг багт олон шилдэг тоглогч цугларах нь хөгжөөн дэмжигчдэд таатай байдаг байх. Нөгөө талаар их өрсөлдөөн өрнөдөг?
-Намайг хэрхэн хүлээж авсан талаар асууж байна гэж ойлгож болох уу.
-Тийм. Таныг тэд өрсөлдөгч гэж хүлээж авсан уу, багийн нэг гиш үүн гэж угтсан уу?
-Намайг таатай хүлээж авахгүй байх гэж би бодож байсан. Эхэндээ тийм бодолтой байсныг нуугаад яахав. Харин талбайд гараад бэлтгэл хийгээд ирэхэд энэ баг үнэхээр гайхалтай юм байна гэдгийг ухаарсан.
-Таны сэтгэлийг юу тэгтэл татсан юм бол?
-Багийн дотоод уур амьсгал бараг төгс гэж хэлж болохоор сайн байлаа. Энд бие биеэ үзэн ядах бус, багийн төлөө гэсэн нэгэн сэтгэлээр асуудалд ханддаг. Би бүр гайхаж байсан. Үнэндээ бол бид үндсэн бүрэлдэхүүнд гарахын төлөө өрсөлдөнө шүү дээ. Гэтэл атаа жөтөө энд байхгүй. Үнэхээр мэргэжлийн хөлбөмбөгчид энд цугларсан байгаа.
-Мэргэжлийн багт өрсөлдөөн, атаа жөтөө байхгүй байна гэж үү?
-Би бодит байдлыг л хэлж байна.
-Премьер лигийн аварга болох, Аваргуудын лигт түрүүлэхийн аль нь хэцүү бол?
-Хоёулаа л хэцүү. Биднийг Аваргуудын лигт сайн тоглодоггүй болохоор ингэж асуусан бол онцгүй л санагдаж байна.
-Ийм хүчирхэг баг Аваргуудын лигт яагаад сайн тоглохгүй байгаа юм бол гэж хөлбөмбөг сонирхогчид их гайхдаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Энэ бол бидний сэтгэлийг зовоодог зүйл. Яаж ч хичээгээд нэг л болохгүй байгаа.
-Шалтгаан байгаа даа?
-Мэдэхгүй л байна.
-Тоглогчдын сэтгэл зүйн бэлтгэлд асуудал байгаа. Үүнийг бид ярилцаад ч шийдэж чадаагүй гэж экс дасгалжуулагч Манчини хэлсэн байдаг?
-Түүний үгэнд нэмж тайлбар хийх утгагүй байх л даа.
-Багаа солих талаар бодож байв уу?
-Огтхон ч үгүй. Багийн ерөнхийл өгч Халдун Аль-Мубарак надаас энэ талаар асууж байсан. Миний хувьд энэ багтай хамт байж олон, гайхалтай ялалтуудыг мэдэрмээр байна.
-Мэргэжлийн тоглогчид тайвширна гэсэн зүйл байх уу?
-Уг нь байх ёсгүй л дээ. Гэхдээ хааяа тийм зүйл гараад байдаг юм даа.
-Тевес, Балотелли гээд л дасгалжуулагчдын толгойн өвчин болсон тоглогчид танай багаас явсан. Одоо ийм тоглогч байна уу?
-Байхгүй. Нөгөө талаар ийм тоглогч байлаа гээд багт сөргөөр нө- лөөлдөггүй гэж би боддог.
-Таны нэр Марадонагийн нэртэй байнга хоршиж явдаг. Агуу хөлбөмбөгчийн охинтой үерхэж яваа гэдгээ түүнд хэзээ хэлсэн вэ?
-Тэр анхнаасаа л мэдэж байсан. Марадона надад үнэхээр талтай байсан л даа.
-Удахгүй дэлхийн аваргын тэмцээн болно. Аргентин энэ удаа аваргалах боломжоо ашиглах эсэх нь Мессигээс шалтгаална гэж олон хүн ярьж байна. Нэг тоглогчоос хэт хамааралтай байх нь сайн зүйл биш байх?
-Манай баг ганцхан Мессигээс хамааралтай гэдэгтэй санал нийлэхг үй байна. Тэр бол манай багийн нэг гишүүн.
-Танай багт боломж байгаа юу?
-Байлгүй яахав. Миний хувьд дэлхийн аварга болохыг маш их хүсч байна.
by Erre » Sat Apr 12, 2014 5:53 pm
by TG kop » Sun Apr 13, 2014 12:08 am