Зия ЦЭнгүүнийхээ сайхан сэдвийг мялаанаа... нтр ккк
Өчигдөр хуучин муу бичгийн ширээгээ тэтгэвэрт нь гаргаж, зуслангийн байшиндаа тавихаар хоослох үед нэг жаазтай өргөмжлөл шургуулнаас нь гарч ирлээ. 2009 оны Спортын цонх форумын ШИЛДЭГ СЭДЭВ номинацид Барселона клубын сэдэв шалгарсан тухай бичсэн....
Сайхан цаг байжээ... вэб хийгээд л... шинэ сэдвүүд нээгээд л... шинэ мэдээллүүд ороод л... хүн бүр гоё гоё мдээлэлтэй бичлэгүүд хийгээд л... Цоомоо, ТиЖэй, Оранж, Цэнгүүн, Кайо, Ортиз... сайхан сайхан бичдэг байж... гоё гоё орчуулга, мэдээ, дүгнэлт, саналууд.... хэрүүл уруул бас... хэхэ
Одоо яагаад буцаад тийм байж болохгүй гэж... Хоёр, гурван жил зүгээр идэвхгүй хөгжөөн дэмжигчийн зүгээс форумдлаа... одоо жоохоон зав гарвал иймэрхүү нийтлэлүүдийг орчуулж байдгиймуу гэж... жаахан зав зай гарвал юм орчуулж байдгиймуудаа гэж завгүй гэж хэлдэг хүн хамгийн завтай байдгийн гэсэн хэхэ...
Би ямар өчнөөн олон жил үзсэн, танилцсан мундаг эксперт биш... анализ дүгнэлт өөрөө хийж нохойн наадам болж байхаар хүнийхээс хуулнаа гэж... ккк
оруулга алдаатай, буруу байвал хүлцэл өчий...
Энд Ла Масиагийн 12 багийн 300 гаруй тоглогчдоос нэг хүний үзэл бодлоор шалгаруулсан 15 тоглогчийн танилцуулж байна.
Гэхдээ эднийг бүгд Мэсси шиг, Иниеста шиг, Бускэтс, Чави, Пуёоль шиг болчихно гэж бодохгүй байна. Педро, Тиаго, Телло шиг гараад ирэхийг үгүйсгэхгүй ч бас бүгдээрээ Гаэл Эток, Гай Ассулин, Жиованни Дос Сантос, Боян Кркич шиг алга болчихно гэж бодохгүй байна.
Гэхдээ яахав таалагдсан нийтлэлээ хүргэе... бүгдээрээ уншичихсан гэж бодохгүй байгаа учраас орчууллаа. Алдаа мадгийг нь уучлана биз дээ хэхэ...
Ла Масиагийн итгэл найдваруудТоталБарса дахь миний анд Эрик надад клубын зүгээс итгэл найдвар тавьж буй ЛаМасиагийн ирээдүйд гэрэлтэх оддын талаар нийтлэл бичих санал тавьсны дагуу танд толилуулж байна. Түүнд би зарим нэг зүйл дээр ихээхэн анхаарал хандуулж байж бичих зүйл гэдгийг хэлж байлаа. Испаний өсвөр үеийнхний лиг эхлэх гэж буй энэ үеийг яг цаг нь гэж... Энэ нийтлэлд Барселона клубын залуучуудын багт тоглож буй маш их итгэл найдварыг хүлээж байгаа 11-18 настай 15 хүүхдийг сонгон тоглолтын хэв маяг, хүчтэй болон сул тал, суурь нөхцөл байдал гэх мэт зүйлүүдийг нь бага сага ажигласнаараа танилцуулж байна.
Энд би Барса Б багийн тоглогчдоос оруулаагүй бөгөөд “академи” гэдэгт ордоггүй болохыг онцлон тэмдэглэе. Мөн түүнчлэн өөр ямар нэгэн тоглогчтой харьцуулалж бичсэн бөгөөд энэ нь уншигчдад тухайн тоглогчийн талаар илүү сайн мэдээлэл өгөхөд дөхөм болох болов уу гэж бодно. 15 тоглогчоор хязгаарлана гэдэг бол нилээд хүндрэлтэй байсан гэдгийг дурьдахын ялдамд ингэж хязгаарлах шалтгаанууд байна. Магадгүй энэхүү нийтлэлийн хоёрдугаар хэсгийг бичих ч юм билүү.. Хэн мэдлээ...
1. Вилфред Каптум - Wilfred KaptoumТата Мартино Барселонагийн дасгалжуулагч болж ирэх үедээ хэлсэн анхны нэрсийн дунд 17 настай хагас хамгаалагч Вилфред Каптум багтаж байв. Өнөөдрийг хүртэл Каптум клубд олон олон сюрпризыг дагуулан ирж байсан ч энэ вдал бол үнэхээр онцгой байв. Каптум анх клубт ирэхдээ гоёмсог тоглолт үзүүлдэг довтолгооны хагас хамгаалагч байсан бол одоо Бускэтс шиг хамгаалах чиглэлийн (deeplying pivot) хагас хамгаалагчийн үүргээр тоглодог. “6” дугаартай байрлалын хувьд тактик сайтай, өндөр ур чадвартай, бөмбөг сайн дамжуулдаг, “эхийн үнсэлт” шиг хүрэлттэй. Каптум бол нэгдүгээр багт “Тиаго”-гийн үлдээсэн орон зайг дүүргэх боломжтой хоёр хүний нэг (Нөгөө нь Аюуб) юм.
2. Мунир Эль Хаддади - Munir el HaddadiЖувэнил А (Ю19) багийн энэ улирлын од. “9” дугаарын байрлалд эсвэл аль нэг жигүүрт тоглох боломжтой зүүн хөлтэй довтлогч. Жувенил Б багийн өнгөрсөн улирлын мэргэн бууч (23 гоол) тэрээр ихэвчлэн баруун жигүүрт тоглодог. Түүний тоглолтын хэв маяг нь Реал Мадридын Анхел Ди Мариатай төстэй. Түүнээс гадна Аюуб, Моха, Имад нартай цуг Ла Масиагийн хурцаар гялалзаж буй Морроко тоглогч.
3. Родриго Тарин - Rodrigo Tarin2012 оны Испанийн Ю17 багийн ахлагч РодриРодри бол Барселонагийн нэгдүгээр багт дэвших хамгийн өндөр магадлалтай төвийн хамгаалагч төдийгүй насныхаа ангилалд Испанид онцгойрч байгаа тоглогч. 2011 онд Ла Масиад нэгдсэн тэрээр “Кадет А” багийн 96 оны оддын нэг. Тэрээр энэ жил Мунир, Каптум нарын хамтаар Жувенил А багт тоглоно. Аймшиггүй бөмбөг таслалт, агаарт сайн тоглох чадвар, маш сайн бөмбөг гаргалт зэрэг нь Серхио Рамосыг санагдуулдаг. Одоогоор тэр багийн андууд болох Чави Күйнтияа, Хуан Кампинс, Хуанма Гарсиа нарын хамт Испанийн Ю19 багт багтан Торнеод байгаа. Тэрээр гэмтлээ эдгээгээд багтаа тун удахгүй нэгдэх сурагтай.
4. Аюуб Абу - Ayoub AbouАюуб Абу Оулам... Касабланкагийн шидтэн... 98 оны үеийнхний тэсрэлтийн гурван хурц од нь Аюуб, Ли, Аленья нар. Мороккод төрж, 9 настайдаа Барселонад ах Латифтайгаа амьдрахаар ирсэн тэрээр Иниеста, Зидан нар шиг болох боломжтой гэж үздэг. Түүний ур чадвар маш багаасаа тодорч эхэлсэн тул түүнийг нэг шат дээгүүр, заримдаа хоёр шат дээгүүр багт тоглуулдаг байв. Өнгөрсөн улирал тэрээр Жувенил Б багт тоглосон. Хэн ч ирээдүйг үнэн зөв тааж чадахгүй ч би 15 настай энэ бяцхан хүү шиг авъяасаар бялхаж цалгиж байгаа нэгнийг хэзээ ч харж байгаагүй гэдгээ хэлье. Мөрөөдлийн хөлбөмбөгчин...!
5. Карлес Аленья - Carles AleñaМиний хувьд 2012 – 2013 оны улирлын шилдэг хагас хамгаалагчаар түүнийг нэрлэнэ. Нөгөө 98 оны үеийнхний гурван гоцын нэг гэдгийг сануулах юун... Зүүн хөлөөрөө үхлийн цохилт хийдэг Сеск Фабрегасын хуулбар дүр. Би 4 жилийн өмнө 11 настай түүнийг Бенжамин А багт тоглож байх үед нь хамтрагчдаасаа ҮРГЭЛЖ ялгархуйц тоглож байсныг нь батлан хэлж чадна. Тэрээр 2012 онд хэвийн бусаар маш хурдан өсч, Аюуб шиг бие бялдартай болоод байна. Бөмбөгтэйгөө тайван, урсгал мэт хөдөлгөөн хийх түүнийг дэлхийн түвшний тоглогч болно гэхэд эргэлзэх зүйл байхгүй мэт. Нарийн нямбай нэгийн хүрэлттэй дамжуулалтууд нь түүнтэй хамтран тоглох хүслийг хүүхдүүдэд төрүүлдэг. Яг одоо бол тэрээр Жувенил Б-тэй Мексикт байгаа ч Кадет А-д харьяалагдахаар болсон.
6. Ли Сүн Вү – Lee Seung WooБас нөгөө 98 оны гурван одын нэг. Барса ТВ-ийн сэтгүүлч Жаум Марсет нэгэн удаа түүнийг тодорхойлохдоо “хагас хамгаалагчийн мөн чанартай довтлогч” гэсэн байдаг. Түүний өөр нэг хоч бол “Солонгос Мэсси”... Ли бол маш ховор тохиолдох авъяаслаг нэгэн. 98 оныхны жинхэнэ лидер нь тэр. Тоглолтын үед бол ихэвчлэн хагас хамгаалалтын бүсэд түүнийг хамтрагчдаа холбож, Мэссиг санагдуулам гайхалтай дриблүүдээр бөмбөгөө залан урагшилж буй байдлыг олж харах болно. Тэрээр Аленьятай гоё хослол үүсгэдэг.
2013 оны гуравдугаар сард Ли болон хэсэг гадаадын тоглогчдыг ФИФА шударга бусаар “үл мэдэгдэх клуб”-ын гомдлын дагуу албан ёсны тоглолтуудад оролцох эрхийг нь хассан. 18 нас хүртэл түүнийг гадаадын клубтэй гэрээ байгуулахгүй байх шийдвэрээ ФИФА хадгалсаар байна. Барса Ли, Пайк, Жан гэсэн гурван тоглогчийг Солонгосын хөлбөмбөгийн холбоо тус клубт санал болгосны дагуу өөрийн болгосон гэж нотлох сонирхолтой байна. Уг асуудал хараахан шийдэгдээгүй байгаа тул тэд багтай бэлтгэл хийсээр байгаа билээ.
7. Ориол Бускэтс – Oriol BusquetsҮндсэн байрлал нь хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч тэрээр төвийн хамгаалагч, хагас хамгаалагчийн байрлалд сайн тоглож чаддаг. Хэдийгээр 14 настай ч төрөлхийн удирдагч араншинтай, техник сайтай, бие бялдар нь хөгжиж буй горзойсон өндөр тэр хүүг мэргэжилтнүүд урт хугацаанд гялалзах болно гэж дүгнэж байна. Инфантил А багт гайхалтай тоглосон түүнийг дасгалжуулагчийн баг 2 шат ахиулан Кадет А багт энэ улирлаас тоглуулахаар болоод байна. Сануулахад тэр Сэрхио Бускэтс, Ориол Ромеу нартай огтхон ч хамаатан биш шүү!!!
8. Алекс Колладо – Alex ColladoMIC 2013 шилдэг тоглогчийн шагнал хүртэх үеэрГайхамшигт техник. Алекс бол хүнд хэцүү нөхцөл байдлаас өөрийн ур чадвараараа гялалзан гарч ирдэг хөлбөмбөгчин. Давид Силватай илүү төстэй гэмээр юм уу. Довтолгооны хагас хамгаалагч болон аль ч жигүүрт тоглож чадах зүүн хөлтэй түүнийг Ситигийн Силва шиг болох магадлал өндөр гэж үздэг. Тэрээр өнгөрсөн улирлын Кадет А баг оролцдог MIC тэмцээний MVP болсон. Бие бялдарын хувьд цаашид сайжрах шаардлагатай байгаа ч түүний нөөц боломж, чанарт эргэлзэх нэг ч хүн олдохгүй л болов уу.
9. Арнау Комас – Arnau Comas99 оны үеийнхний шилдэг нь Ориол Бускэтс гэвэл.... 2000 оны үеийнхий од нь Арнау! Яг л Ориол Бускэтсийн тоглолтын хэв маягтай ижил тоглолттой. Тэр хоёрын талбай дээрх байдал хэтэрхий төстэй. Хоюул өндөр ч Арнау арай булчинлаг. Ориол улаан үстэй бол Арнау алдарт хөлбөмбөгчин Роналд Куманыг санагдуулам шар толгойтой.
10. Абел Руйс Ортега – Abel Ruiz OrtegaАбел, Ли хоёр...Ла Масиагийн Ибрагимович... “9” байрлалын төгс тоглогч болох боломж түүнд бий. Валенсиагаас өнгөрсөн кун 12 настай байхдаа ирсэн тэрээр эхний жилдээ л академийн топ довтлогчдын нэг болсон. Баруун хөлтэй, бие бялдар сайтай, хууралт сайн хийдэг түүнийг хоёр, эсвэл гурван хамгаалагч аваад ч хүчрэхгүй үе байдаг.
11. Энрик Мартинес – Enric MartinezМанай академи хэзээ ч дээд зэрэглэлийн хагас хамгаалагчаар дутагдаж байгаагүй. Энрик мөн л тэр байрлалд тоглодог. Тэрээр Арнау, Абел нартай чацуу. Түүнийг Абелтай цуг Валенсиагаас авчирчээ. Түүний тоглолтын хэв маяг нь яг л Чавиг санагдуулам байдаг. Маш төстэй тоглолт үзүүлдэг тэрээр бөмбөг их эзэмшдэг багийн тоглолт хийх гэж төрсөн мэт байдаг. Өнгөрсөн жил Энрик Торнео де Арусагийн MVP болоход Висентэ Дел Боскэ нүд салгалгүй ширтэж байсан гэдэг.
12. Такефуза Кубо – Takefusa Kubo Такэ ба Анссуманэ Фати хоёр“2001” оны үеийнхнээс эзэн хааны титмийн чимэг болж чадах олон арван очир эрдэнэ гялалзаж байна. Магадгүй өнгөрсөн жилийн баг бол миний бодлоор Алевин А багийн бүх цаг үеийн хамгийн шилдэг нь байсан байх. Таке бол Японы Фукуокад байдаг манай багийн академиас ирсэн бөгөөд өнөөдрийн хамгийн том итгэл найдвар гэж үзэж болохуйц нэгэн. Биеийн хэмжээнээс үл шалтгаалаад гайхалтай техник, боломжгүй гэмээр маневрууд, хурц ухаан, бөмбөг эзэмших чадвараараа өчүүхэн зайг ч ашиглан гайхамшигийг бүтээж чаддаг. Бяцхан Ази жаалыг хэтэрхий хөөргөж байна гэж бүү бод. Тэрээр өнгөрсөн улиралд
79 гоол ганцаараа оруулж, Ла Масиагийн мэргэн бууч болсон.
13. Анссуманэ Фати – Enric Martinez“2001” оны үеийнхний бас нэг эрдэнэс... Такэ арга бол Фати билиг. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч Фатиг хүмүүс заримдаа довтлогч гэж андуурдаг. Өнгөрсөн жилийн Торнео де Арусагийн мэргэн бууч хар хүү Гвинейд төрсөн. Фатиг Испанийн хамгийн ирээдүйтэй хөлбөмбөгчдийн нэгээр нэрлээд байна гэдэг санамсаргүй хэрэг биш.
14. Адрия Бернабэ – Adrià Bernabé“2001” оны үеийнхнийг Алевин А-ийн бүх цаг үеийн шилдэгүүд гээд төгсвөл хангалттай биш... Энэ зун өнгөрсөн оны Испанийн шилдэг өсвөр үеийн хагас хамгаалагчаар тодорсон Адрияг дурдалгүй өнгөрч болохгүй. Түүнийг мөнхийн дэрби Эспаньолоос өөрийн болгон аваад байгаа билээ. Энэ жил тэрээр Инфантил Б багийн довтолгооны шугам болох Такэфуса, Фати, Алтимира нарыг хагас хамгаалалтын бүсээс дамжуулалтаар угжих болно. Энэ жилийн Ла Масиагийн оны шилдэг гэрээ бол түүнийх байх болно.
15. Эрик Гарсиа – Eric GarciaНөгөө л алдарт “2001” оны үеийнхний бас нэг очтон гэрэлтэж эхэлж буй од. Такэ, Фати, Бернабэ нартай адилгүй нь Эрик бол төвийн хамгаалагч. Насныхаа ангилалд бол Испанид түүнд ойрын өрсөлдөгч байхгүй гэхэд бараг болох биз. Тэрээр багийнхаа хамгийн өндөр нь бөгөөд бөмбөгний төлөөх тэмцэл, бөмбөг таслалтаараа бусдаас онцгойрч байгаа нэгэн. 2001 оны үеийнхнийг дурьдалгүй байж чадахгүй нь. Алтимира, Нико, Нил, Арнау, Марко, Амор, Иван, Моритимер гээд л... Тэд бол жинхэнэ гялалзах, гялалзаж буй үеийнхэн.
нөгөө 2001 оныхон
by Sach of TotalBarca.com
хачирласан би
хэрвээ та бүхэнд таалагдаж байгаа бол Ла Масиагийн зохион байгуулалтын талаар бичнээ завтай болмогцоо... Ер нь юуны талаар мэдмээр байна. би хайж байгаад олсноороо бантагнаж болно. голохгүй бол...
зөвхөн академи гэлтгүй Барсатай холбоотой өөр бусад сэдэв ч байж болно. Цагийг зугаатай өнгөрүүлцгээе...