Ерөнхий дасгалжуулагчПэп ГуардиалоОрчин үеийн хөлбөмбөгийн хамгийн амжилттай дасгалжуулагч нарын нэг бол яах аргагүй Пэп Гуардиало. Тэрээр 1990-2001 оны хооронд Барселона клуб тоглож байсан бөгөөд багийнхаа хамт Аваргуудын лигийн цомыг 1992 онд анх удаагаан Каталанд авчирч байсан түүхтэй. 2001 оноос Итали, Катарт, Мексик тоглож байгаад 2006 онд тоглогчийн хувиар зодог тайлжээ.
Үүний дараа Барсагийн “B” багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2008 оноос Франк Райкаардыг орлож үндсэн багийн дасгалжуулагчаар томилогдсон. Түүнийг дасгалжуулах хугацаанд Барса 3 удаа Ла Лигийн аварга, 2 удаа Испанийн цом, 2 удаа Аваргуудын лигийн аварга нийтдээ 14 цомыг 4 жилийн хугацаанд авсан байдаг. Мөн УЕФА-ийн шилдэг дасгалжуулагчаар 2 удаа, ФИФА-ийн шилдэгээр 1, Ла Лигийн шилдэгээр 4 удаа тус тус шагнагдаж байжээ.
Гуардиало 2012 оны 6 сард хувийн шалтгаанаар клубээсээ явахаар болж 2013 оны 1 сард Байернд ирэх болсноо зарласан билээ.
Хаалгач1 Мануэл Нойер 1986.03.27Нойер өнгөрсөн улирал кареерынхаа хамгийн амжилттай улиралаа өнгөрөөсөн. Статастик харвал тэрээр нийт 31 тоглолтонд 18 гоол алдсан байна. Энэ нь нэг тоглолтонд дунджаар 0.58 гоол алдсан буюу 155 минут тутам 1 гоол алдсан гэсэн үг. Харьцуулахад домогт Каанын хамгийн сайн улирал болох 2001/2002 оны улиралд 144 минут бүрд 1 гоол алдсан байдаг. Мөн гоол алдаагүй тоглолтын дунджаар бүх цаг үеийн Бундэслигийн хаалгачдыг тэргүүлж байгаа гээд түүний гаргаж байгаа амжилт нилээдгүй урт жагсаалт болно.
Нойер ЧЛ-т Ювэнтус, Барсагийн эсрэг 4 тоглолтонд хаалгандаа гоол алдалгүй мөн финалд найман хаалт хийж багтаа 5 дахь цом авчрахад том үүрэг гүйцэтгэсэн.
22 Том Штарк 1981.03.18Ханс-Йорг Бутт зодог тайлсны дараа түүнийг орлож Хоффэнхаймаас 3 жилийн гэрээтэй ирсэн. Анхны тоглолтоо покалд Кайзэрслаутэрнийн эсрэг хийж лигийн дэбютээ 3 сард хуучин багийнхаа эсрэг тоглосон. 4 сард Нюрнбэргийн эсрэг тоглолтонд эсрэг багийн пэналтийг хаасан. Бүх тоглсон 3 тоглолтондоо 9 хаалт хийж хаалгандаа гоол алдаагүй.
Штаркийн хувьд хэдий талбайд өөрийгөө төдий л сайн харуулж чадахгүй байгаа ч түүний туршлага Нойерийн ар талыг найдвартай авч явах нь гарцаагүй байх.
32 Лукас Раэдэр 1993.12.30Хамгаалагч4 Дантэ Бонфим 1983.10.18Дантэг өнгөрсөн улирлын хамгийн сайн наймаа болсон гэвэл маргах хүн гарахгүй байхаа. Сүүлийн олон жил багийн шүдний өвчин болоод байсан төвийн хамгаалалт Лусиог явсанаас хойш бүр эзгүйрээд байхад Дантэ ирсэн даруйдаа хамгаалалтын цөм болж чадсан. Тэрээр лигийн анхны гоолоо 11 сард Ханновэрийн хаалганд оруулсан.
Агаарын тулаан, бөмбөг таслалт гээд хамгаалагч хүнд байх ёстой бүхэн түүнд бий. Гладбахт бүхнээс содон үстэй тэрээр фэнүүдийн хайртай тоглогч байсан бол Байернийн фэнүүд ч түүнийг хурдан хүлээж авсан
Үүнээс гадна залуу тоглогчидод их тусалж дэмждэг чанарыг нь онцлох хэрэгтэй байх.
Түүнийг зөв багтаа арай хожуу ирсэн гэж хэлж болно. Байернд ирсэнээр түүнд шигшээгийнх нь үүд нээгдсэн. Мөрөөдөл нь болох Бразилийн шигшээдээ тоглож анхны гоолоо ч оруулаад амжсан.
Түүний шүтдэг тоглогч бол экс-Байернын од Лусио.
5 Даниел ван Буйтэн 1978.02.07Энэ жил 35 настай туршлагатай хамгаалагч шаардлагатай үед үргэлж бэлэн байдаг. Түүнийг бүтэн улирлын турш тоглоогүй байхад нь ЧЛ-ийн чухал тоглолтуудад шууд гаргасан ч санаа зовох зүйл байхгүй хийх ёстой ажлаа л хийнэ. Белги хамгаалагчийн гэрээ энэ зун дуусах байсан ч ирэх жил хүртэл гэрээгээн сунгасан өөрөө ч мөрөөдлийн багтаа тоглож байна эндээ зодог тайлах хүсэлтэй гэдэг.
Ван Буйтэн өнгөрсөн улирал 21 тоглолтонд оролцсон үүнд ЧЛ-ийн 6 тоглолт багтана.
13 Рафиниа 1985.09.07Өнгөрсөн улирал сэлгээнээс голдуу цөөн хэдэн тоглолтонд оролцсон. Лаамийн сэлгээ байна гэдэг мэдээж нэг их хүсэх зүйл биш гэхдээ Рафиниагийн хувьд хэзээ ч илүү цаг нэхэж гомдоллодоггүй. Маш сайн бэк-ап
15 Йан Кирхоф 1990.10.01Майнцийн төвийн хамгаалагч Кирхофтой өнгөрсөн 1 сард урьдчилсан гэрээ байгуулж улирлын төгсгөлд үнэгүй өөрийн болгосон. Түүний хувьд 2008 онд лигийн дэбютээ хийж нийт 58 тоглолтыг Майнцийн хамт хийжээ.
195 см өндөртэй хамгаалагчийн давуу тал бол агаарын тулаан, бөмбөг таслалт. Мөн түүний хувьд урагшаа цэвэрлэгчийн байрлалд тоглодог нь бас нэг давуу тал.
Кирхофийг авчирсан нь Заммэрийн шийдвэр байсан гэж болно. Спортийн захирал түүний талаар: “Бид Ю21-н авъяаслаг залууг Байернд авчирсандаа баяртай байна. Хувийн зүгээс түүнийг ийм шийдвэр гаргасанд баяртай байна”.
17 Жером Боатэнг 1988.09.03Сүүлийн 2 жилийн хугацаанд төвийн хамгаалалтанд хамгийн их тоглож байгаа тоглогч. Өнгөрсөн улирал Дантэгийн хамт сайн хослолыг бий болгосон. Зөвхөн хамгаалалтаас гадна сөрөг довтолгоог эхлүүлэх зэрэг олон талын тоглолтыг гаргаж чаддаг.
21 Филлип Лаам 1983.11.11Олон жилийн турш нэг ч тоглолт алгасалгүй талбайд гарч гэхдээ зүгээр нэг тоглох биш байнга топ форм үзүүлж байгаа ийм хөлбөмбөгч ховор байх. Өнгөрсөн улирлын статистик харвал түүнийг амраах эсвэл бусад тоглогчидод боломж олгох зорилгоор сэлгээнд цөөн хэд суусныг харж болно. Гэхдээ түүний тоглолт жил ирэх тусам улам төгс болж байгаан өнгөрсөн улирлын тэр бат найдвартай хамгаалалт дээрээс нь зогсолтгүй ирэх баруун жигүүрийн дайралтуудаас нь харагдах байх.
Лаам бол талбай дээр ахлагч үүнээс гадна амьдрал дээр ч лийдэр. Шинэ, залуу тоглогчдод туслахаас гадна хэд хэдэн олон нийтийн болон буяны арга хэмжээнүүдийг хариуцаж ажилладаг.
26 Диего Контэнто 1990.05.01Германд төрсөн Итали гаралтай манай унаган академийн тоглогч. Үндсэн байрлал дээр нь Алаба байраа бататгасан учраас төдий л талбайд гарах боломж бага. Өнгөрсөн улирал ердөө 7 удаа л тоглосон. Залуу тоглогч гэхэд гарааны илүү эрхтэй баг руу явна гэдэггүй. Хангалттай авъяастай тоглогч
28 Холгэр Бадштубэр 1989.03.13Бадштубэр өнгөрсөн 12 сард Дортмунтай хийсэн тоглолтын үеэр гэмтэл авч улирал дуустал талбай гарахгүй болсон. Гэвч 5 сард АНУ-д мэс засалд орж дахин 10 сарыг тоглох боломжгүй гэсэн харамсалтай мэдээ гарсан. Түүнийг хурдан эдгэж илүү хүчтэй болж эргэн талбайд гарна гэдэг фэнүүд бид итгэж байгаа.
Хагас хамгаалагч6 Тиаго Алкантара 1991.04.11Зуны шуугианы эзэн. Одоо 22 настай Барсагийн академийн бүтээгдэхүүнийг Пэпийн хүсэлтээр 25 сая еврогоор авсан. Саяхан болж өнгөрсөн Ю21-н ДАШТ-н шилдэг тоглогч ирээдүйн сүпэр од гэгдэж байгаа тоглогч.
Тэрээр Италид төрсөн бөгөөд эцэг нь 1994 ДАШТ-ийн аварга Бразилийн шигшээн тоглогч асан Мазинио. Тэрээр энэ 2 орныг сонгож болох байсан ч Испанийн шигшээн төлөө тоглохоор шийдсэн.Түүний дүү Рафиниа нь Бразилийн залуучуудын шигшээд тоглодог байна.
Тиаго Барсагийн хамтаар 101 тоглолтонд оролцож 14 цом хүртсэн амжилттай.
Түүний талаар илүү ихийг улирлын сүүлд хэлж болох байх.
7 Франк Рибэри 1983.04.07Өнгөрсөн улирал түүний хувьд ч шилдэг улирлуудын нэг болж өнгөрсөн. Нийт 16 ассист өгч багийнхан дундаа тэргүүлсэн. Мөн 11 гоолыг нийт тэмцээнүүдэд оруулж мөн л 11 тоглолтын МоМ болж лигийн шилдэгүүдийн нэг нь байсан.
Сүүлийн хэдэн жил тогтвортой ворлд класс хэмжээний тоглолт үзүүлж байгаа түүний хувьд энэ жилийн Баллон’ор-д анх удаагаан хамгийн ойр ирсэн байж магадгүй.
Өнгөрсөн улирал Рибэри гэрээгээн сунгаж магадгүй Байернд зодог тайлах шийдвэр гаргасан. Зидан нэгэнтээ түүнийг “Францын хөлбөмбөгийн эрдэнэ” гэж байсан бол бидний хувьд “Байернын домог” болж үлдэх нь гарцаагүй бизээ.
8 Хави Мартинэз 1988.09.02“Шинэ Эффэнбэрг“ гэгдээд байгаа Мартинэз өнгөрсөн зун клубын төдийгүй Германы хөлбөмбөгийн түүхэн дахь хамгийн “том” наймаа болж Бундэслигт газардсан. 10 сая еврог цалингаасаа төлөн байж ирсэн нь өөрөө хэр хүсэж ирсэнийг нь харуулах байх.
Испани Германы хөлбөмбөгийн тоглолтын хэв маяг өөр ч Хавид шинэ клубтээ дасахад хүндрэл гараагүй. Густавог гэмтэсний дараа Швайнигийн хамт тогтмол гараанд гарч өөрийгөө богино хугацаанд харуулж чадсан. Хамгаалалт, довтолгоо аль алинд тэнцвэртэй тоглолт үзүүлдэг Испани хагас хамгаалагч Барсатай хийсэн ЧЛ-н хагас шигшээн тоглолтын үеэр гайхалтай тоглолтыг үзүүлж шигшээн андуудаа ажилгүй болгож байсан удаатай.
Лигийн анхны гоолоо 11 сард Ханновэрийн эсрэг оруулсан. Улирлын турш нийтдээ 3 гоол, 3 ассист өгсөн бөгөөд нийт бөмбөг таслалтын 65% болон дамжуулалтын 92% амжилттай гэсэн статистик байдаг байна.
Түүнийг ирэх үед Байернын бүрэлдэхүүн дахь том тэмцээнд түрүүлсэн ганц тоглогч (Испаний хамт Евро2012-т түрүүлсэн) байсан нь магадгүй багтаа булган сүүл дагуулсан байх ч талтай. Мартинэз Байернд ирэхийнхээ өмнө Европа лигийн финалд үлдэж зун нь шигшээгийнхээ хамт Евро2012 болон Лондонгийн олимпт тоглосон.
Ариен Роббэн 10 1984.01.23Эр хүн тугал ч хариулна туг ч барина гэж хэлц Роббэнд тохирох байх. Роббэн 2009 онд Реалаас ирсэн даруйдаа гоолын хур буулгаж багаа лигийн аварга, ЧЛ-н финалд хүргэн улмаар тэр оныхоо Германы шилдэг хөлбөмбөгчин болж байсан. Гэхдээ өнгөрсөн улирал Дортмунд болон Челситэй хийсэн шийдвэрлэх тоглолтууд дээр пеналт алдан өөрийн багийн фэнүүддээ хүртэл шүгэлдүүлж, мууллуулж байсан нь саяхан. Харин өнгөрсөн хаврын ЧЛ-ийн тоглолтуудад түүний гаргасан тоглолтууд үнэхээр өөртэйн холбоотой тааруу дурсамжуудыг дарж чадахаар гайхалтай байсан.
Байерн сүүлийн 4 жилд 3 дахиан ЧЛ-ийн финалд гарч ирсэн тэр чухал тоглолтонд Роббэн Манцукичийн гоолын дамжуулалтыг өгч мөн өөрөө цаг дуусахийн алдад хожлын гоолыг оруулж гайхамшигт баяр цэнгэлийг фэнүүд бидэндээ өгсөн нь хэзээ мартагдахгүй бизээ.
11 Хердан Шакири 1991.10.10 Швейцари од өнгөрсөн зуны бас нэг гялалзсан наймаа болсон. Базелаас 11.6 сая еврогоор ирсэн Шакири шинэ багтаа өөрийн чадвараа хангалттай харуулсан. Лигийн 26 тоглолтонд оролцож 4 гоол, бүх тэмцээнүүдийн хувьд 39 тоглолтонд 8 гоол оруулсан. ЧЛ-ийн хэсгийн шатанд цаашаа шалгарах чухал тоглолтонд БАТЕ клубтэй тоглоход 1 гоол 1 ассист хийж тоглолтын МоМ болж байсан.
Шакири өнгөрсөн 2012 оны Швейцарийн оны шилдэг тоглогч болсон.
Түүнд илүү их гарааны эрх өгвөл ирээдүйн шилдэг тоглогч болох нь гарцаагүй болов уу.
19 Марио Гөтцэ 1992.06.03Хаврын гол шуугианы эзэн Гөтциниогийн наймаа түүнийг энэ жилийн Бундэслигийн хамгийн том мөн бүх цаг үеийн хамгийн үнэтэй Герман тоглогч болгосон. Заммерын тодорхойлсноор Байерн “Германы түүхэн дахь хамгийн шилдэг авъяастан”-ийн төлөө 37 сая еврог зарцуулсан. Магадгүй Гөтцэгийн release clause ийм бага байгаагүй бол хар шарууд өөрсдийн хамгийн тод одоо мөн л хамгийн том заналт дайсан руугаан ямарч үнээр явуулахгүй байсан бизээ.
Гөтцэгийн хувьд довтолгооны бүх байрлалд тоглох чадвартай. Клубтээ ихэвчлэн довтлогчийн ард тоглодог бол шигшээд Лөв түүнийг сүүлийн хэдэн тоглолтонд хуурамч 9 буюу довтлогчийн байрлалд туршиж байсан.
Гөтцэгийн шилжилт өнгөрсөн 4 сард ЧЛ-ийн хагас финалын тоглолтын үеэр нийтэд ил болсон. Клопп энэ талаар “Би түүний талаар юу ч хийх боломжгүй байсан. Тэр Пэпийг үнэхээр хүндэлдэг” гэсэн байдаг.
Тэрээр Мюнхэн мужид төрж өссөн бөгөөд аав нь их сургуулийн профэссор аж. Гөтцэ 6 настайдаа Дортмунд руу шилжсэн бөгөөд 3 жилийн дараа нь Дортмундад элссэн байна. Түүний ах нь Дортмундын залуусын багт харяалалтай бөгөөд 2010 оноос Унтэрхахинг клубт тоглодог болсон ба нэг дүү нь бас Дортмундын Ю15 багт багтдын байна.
Марио Дортмундын үндсэн багт 4 жил болохдоо 116 тоглолтонд оролцож 31 гоол хийж байжээ.Харин шигшээ багт 22 тоглолтонд 5 гоол хийсэн байна.
Домогт Кайзэр түүний тухай нэгэнтээ: “Марио Гөтцэг зогсоох боломжгүй. Түүнээс илүү тоглогч гэж үгүй. Тэр өрсөлдөгчийнхөө эсрэг яг л тэд огт байхгүйм шиг довтолдог. Техник болон тоглолт ойлгох тал дээр Мэсситэй адилтгаж болно. Тэр бол Мэсси шиг төрөлхийн хөлбөмбөгчин” гэж магтсан байдаг.
23 Митчэл Вайзэр 1994.04.21Өнгөрсөн зун Көльнөөс ирсэн залуу вингэр. Көльнд 17 настайдаа лигийн дэбютээ хийж ирээдүйтэй гэгдэн Байернд ирж байсан ч улирлын эхний хагаст тоглох боломж олдоогүй. Өвлийн солилцоогоор Кайзэрслаутэрнд зээлдүүлж тэндээ 13 тоглолтонд 2 гоол оруулсан амжилттай эргэн ирсэн. Саяны Ауди Кап-аар Сан Паула-ийн эсрэг анхны гоолоо оруулсан.
Заммерийн хийсэн наймаа, одоогийн бүрэлдэхүүнд тоглох боломж олдохгүй л боловуу дахиад 1,2 жил зээлдүүдэх хэрэгтэй байх.
27 Давид Алаба 1992.06.242 жилийн өмнө Хоффэнхаймаас зээлээр ирэн гайхалтай тэсрэлт хийсан Алаба өнгөрсөн улирал өөрийн багийн чухал тоглогч гэсэн статусаа баталгаажуулж чадсан.
ЧЛ-т Ювэнтусын эсрэг тоглолт дөнгөж эхлээд 25 дахь сэкундэд гоол оруулсан нь хамгийн хурдан орсон гоолын 7-д орсон. Улирлын турш 35 тоглолтонд 5 гоол 5 ассист хийсэн.
30 Луйс Густаво 1987.07.23Өнгөрсөн улирал 24 тоглолтонд оролцож 4 гоол 1 ассист өгсөн. Харамсалтай нь намрын лигийн дундуур гэмтсэн учраас хагас улирлыг өнжсөн. Үндсэн байрлал нь ДМ хэдий ч Хайнкисийн тактикт харьцангуй урагшаа тоглодог байсан. Густавогийн хувьд бөмбөг таслалт, эсрэг багийн довтолгоо зогсоох тал дээр байрлалдаа дэлхийн хэмжээнд яригдах тоглогч.
31 Бастиан Швайнштайгэр 1984.08.01Өнгөрөгч улирлын Германы шилдэг тоглогч Швайнигийн хувьд нэгэн гайхалтай улирал болж өнгөрсөн. 2011/12 оны улиралд гэмтэл бэртэлтэй олон тоглолт өнжиж улмаар улирлын төгсгөлд “дэлдэн чихт”-ээс атгаад алдсан дэд-ахлагч өнгөрсөн улирлын турш топ тоглолтоо үзүүлж трипл амжилтын гол эздийн нэг болсон. Нийт улирлын турш 9 гоол, 9 ассист өгсөн.
34 Пьер-Эмил Хойбиэрг 1995.08.052011 онд Данийн Ю17-н шилдэг тоглогч болж байсан авяаслаг залуу хүүг өнгөрсөн зун Байерн өөрийн эгнээнд нэгтгэсэн. Байернын 2-р багт тоглож байсан түүнийг хавар Юпп үндсэн багт дуудаж Лэвэркүзэнийн эсрэг бүрэлдэхүүнд түүний нэрийг оруулсан. Хэдий Хойбиэрг тэрхүү тоглолтонд тоглож чадаагүй ч 4-р сарын 13-нд Нюрнбэргийн эсрэг тоглолтонд Шакиригаар сэлгэгдэж орсноор түүний хувьд анхны дэбют тоглолт болж улмаар Байернаас хамгийн залуудаа лигийн тоглолтонд оролцсон тоглогч болсон (17 нас 251 хоног).
Хойбиергийн ээж нь Франц гаралтай бөгөөд өөрөө Франц пасспорттай. Алдарт Зиданыг шүтдэг тэрээр багийнхнаасаа Рибэри, ван Буйтэн, Швайни, Дантэтай их ярилцдаг ялангуяа Дантэ түүнд их тусалдаг гэж ярилцлагадаа хэлсэн байдаг.
Чөлөөт цохилтыг маш сайн гүйцэтгэдэг, биеийн хүчний тоглолт сайтай гэгдээд байгаа манай ирээдүйн нэг хэсэг. Пэп ч түүнд боломж олгоно гэж байгаа, энэ улирал Хойбиэргийг илүү олон минут талбайд харна гэж найдаж байна
39 Тони Кроос 1990.01.04Улирлын эхнээс л Кроос гялалзсан тоглолтуудыг үзүүлж байсан. Түүнийг зөв байрлалд тоглуулвал хэр потенциалтай тоглогч вэ гэдгээ улирлын турш харуулсан. Кроосын тоглолтыг дүгнэвэл пассын машин гэж хэлж болно.
Улирлын турш тоглолтуудад 89.7% оновчтой дамжуулалт хийсэн нь хагас хамгаалагч, байнга бөмбөгтэй харьцдаг тоглогчийн хувьд маш өндөр үзүүлэлт. Баг дотор Дантэ, Густаво л түүнээс илүү үзүүлэлттэй. Гэхдээ хамгаалагч, цэвэрлэгчийн хувьд дамжуулалт төдий л хийгээд байдаггүйтэй холбоотой. Мөн нэг тоглолтонд дунджаар 2.8 түлхүүр дамжуулалт, 0.5 уралдуудж хаясан дамуулалт өгсөн нь нэлээн өндөрт орох үзүүлэлт. Нийт тоглолтуудад 37 тоглолтонд 9 гоол, 8 ассист, нийт дамжуулалтын амжилттай гэсэн статистиктай.
Ювэнтустай хийсэн тоглолтын үеэр гэмтэл авч улирлын үлдсэн хэсгийг тоглож чадаагүй.
Довтлогч9 Марио Манцукич 1986.05.21Өнгөрсөн зун 13 сая еврогоор ирсэн Манцукич анхны улиралдаа хэний ч хүлээгээгүй амжилтыг гаргасан. Нутаг нэгт Оличийг явах үед орлуулахаар авчирсан Манцукич дэбют тоглолтдоо Дортмундын хаалганд гоолдож багаа сүпэр цомын эзэд болгосон. Улирал эхлэхийн өмнө багийн үндсэн довтлогч Марио Гомэз бэртэл авснаар түүний хувьд өөрийгөө харуулах том боломж бий болсон.
Лигийн эхний гоолоо нээлтийн тоглолтод Фюртийн эсрэг оруулж дараагийн тойрогт Штуттгартыг 6:1 бут ниргэсэн тоглолтонд дахин гоолдсон. Харин дараа нь хуучин баг Волфсбургийн эсрэг 2 гоол оруулж улмаар лигийн эхний 11 тоглолтонд хэдийн 9 гоолыг оруулаад амжсан.
ЧЛ-ийн хасагдах шатанд Арсенал, Ювэнтусийн эсрэг тус тус гоолдож финалд Дортмундын хаалганд эхний гоолыг оруулснаар ЧЛ-н финалд гоол оруулсан анхны Хорват тоглогч болсон.
Манцукичийн хувьд зөвхөн өөрөө гоол оруулахаас гадна хамгаалалтанд туслах, бусад тоглогчдоо боломж олгох гээд багийн тоглолтонд чухал үүрэгтэй тоглодог.
Нийт улирлын турш 45 тоглолтонд 26 гоол 3 ассист өгсөн ба үүнээс Бундэслигт 15 гоол оруулж багийнхаа мэргэн бууч болсон бөгөөд ЧЛ-т 3 гоол оруулсан.
Евро2012 болон өнгөрсөн улирлын Байерн дахь амжилт нь Манцукичийг 2012 оны Хорватын шилдэг хөлбөмбөгчин болоход нөлөөлсөн болов уу.
14 Клаудио Пизарро 1978.10.03Нилс Петерсен өнгөрсөн зун Вэрдэр руу явсанаар багийн 3 дахь довтлогчоор тухайн үед гэрээн чөлөөтэй байсан экс тоглогч Пизаррог сонгож байсан. Пизаррогийн хувьд өмнө Байернд 2001-2007 оны хооронд тоглож байсан бидний сайн танил довтлогч. Тиймээс ч шинэ багт дасах асуудал байгаагүй. Талбайд ихэнхдээ сэлгээнээс голдуу гарч байсан ч хангалттай үр дүнтэй тоглолтуудыг үзүүлсэн. 10 сард покалд Кайзэрслаутэрнийн эсрэг тоглолтонд 2 гоол оруулж, ЧЛ-ийн хэсгийн шатны Лиллийн эсрэг хийсэн тоглолтонд хэт-трик хийж МоМ болж байсан.Хавар 3 сард Хамбургийн эсрэг лигийн эхний гоолоо хийж улмаар тэр тоглолтонд 4 гоол 2 дамжуулалтыг өгч байсан.
Мөн 4 сард ЧЛ-т Ювэнтусийн эсрэг сэлгээгээр орж ирэн чухал гоол оруулсан.
Пизарро зун гэрээгээн дахин нэг жилээр сунгасан бөгөөд Байернд аз жаргалтай байна дахин нэг жил энд тоглох болсондоо баяртай байна гэсэн байна.
20 Патрик Вайраух 1994.03.03Өнгөрсөн жил мэргэжлийн гэрээ байгуулж үндсэн багт нэр нь бичигдсэн ч ихэвчлэн нөөц байгийнхантай тоглож байсан. 7 сард 2 тестийн тоглолтын үеэр 6 гоол оруулаад амжсан.
25 Томас Мюллэр 1989.09.13Өнгөрсөн улирал Мюллэрийн хувьд кареерынх нь хамгийн амжилттай улирал болсон. Лигийн 28 тоглолтонд 13 гоол нийт тэмцээнүүдэд 23 гоол оруулсан. Ялангуяа Барсагийн хаалганд оруулсан 3 гоол, покалын финалд оруулсан хожлын гоолуудыг онцолж болно.
Байернын унаган хүү клубтэй байгуулсан гэрээгээ 2 жилээр сунгаж 2017 он хүртэл сунгасан.
Мөн Transfermarkt.de сайтын шинэчилсэн жагсаалтаар Гөтцэгийн хамт Бундэслигийн хамгийн үнэтэй тоглогч болсон (45 сая евро)