Багийн бүэлдэхүүн : Хагас хамгаалагчMattia ValotiДугаар : 57
Нас : 18
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 181см/62кг
Манай үндсэн бүрэлдэхүүний хамгийн залуу тоглогч гэж байгаа. 2011 оны 1 сард Албинолеффе хэмээх Сэри Б - гийн багтай хамтран эзэмших гэрээ хийж улмаар зун нь Миланд ирсэн.
Присийзон болон нөхөрсөг тоглолтуудад багийн бүрэлдэхүүнд оролцож байсан ч, Сэри А - гийн дэбют тоглолтоо арай хийж амжаагүй байгаа.
Гэхдээ манай залуучуудын багт байнга тоглолтод оролцож байгаа. Энэ зун ч мөн л хамтран эзэмших гэрээ сунгагдаж Миландаа энэ улиралдаа тоглохоор болсон.
Магадгүй энэ улиралд хэр их сайжрахаас хамаараад түүний ирээдүй шийдэгдэх болов уу. Ямартай ч түүнд Миланиста нар итгэл хүлээлгээд байгаа.
Massimo AmbrosiniДугаар : 23
Нас : 35
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 182см/72кг
http://www.youtube.com/watch?v=7PuDhYTjgAgАмбро... Анх Чезенагаас хөлбөмбөгийн гараагаа эхлэж байсан ахлагч маань, Миланы төлөө 1995 оноос хойш 17 жил зүтгэжээ.
Энэ хугацаанд төвийн хагас хамгаалагч, цэвэрлэгчийн байрлалд тоглож, нийт 433 албан ёсны тоглолтод гарч, 35 гоол хийсэн байна.
Санаж байгаа бол түүний гоолууд, дамжуулалтууд дандаа хамгийн чухал шийдвэрлэх гоолууд байдаг нь, сэтгэлзүйн хүч чадал, тэмцэх чадварыг илтгэнэ.
Миний санахын Аваргуудын Лигид ПСВ-тэй хийсэн тоглолтод бүгд шоконд орсон үед хожлын гоолыг хийж дараагийн шатанд гаргаж байсан юм.
Тиймдээ ч домог Малдиниг гэмтэлтэй болон тоглолтод оролцоогүй үед нь орлож байгаад, зодог тайлсаны дараагаар 2009 оны 7 сарын 6наас эхлэн албан ёсоор багийн ахлагч болсон.
Түүнийг Миланд байх 17 жилийн хугацаанд аль ч дасгалжуулагчийн үед гараанд, тоглолтод тогтмол гардаг нь түүний бэлтгэл сургууль дээрх хүчин чармайлт, хөдөлмөрч байдалтай холбоотой.
Эдүгээ 35 настай ч байнга гараанд тоглодог, бүр Анчолетти түүнээс болж гарааны формейшнээ өөрчлөхөд хүрч байсан нь эдгээрийг батлана.
Түүнд Милантай авч үзээгүй цом байхгүй. Мөн Италийн шигшээд томоохон амжилт үзүүлж байгаагүй ч, 1999-2008 оны хооронд 10 жилийн туршид дуудагдаж байсан.
Манай ахмад маань өнгөрсөн жилээс тогтмол гараанд гарах нь багассан билээ. Мэдээж түүнийг гэмтэл бэртэл ороохоос гадна, 35 настай болсоноор түүнийг ядрал ихэд нэрвэх болсон.
Магадгүй энэ жилээс эхлээд багийхандаа зөвлөгөө өгөх, сэлгээгээр орж багаа сэргээх нь зонхилох болов уу хэмээн бодож байгаа.
Гэхдээ мэдээж чухал чухал гоол, дамжуулалтуудаа ч хийсээр байх байх.
Kevin-Prince BoatengДугаар : 10
Нас : 25
Иргэншил : Герман, Гана
Өндөр/Жин : 185см/86кг
http://www.youtube.com/watch?v=nsc1CQs7gmcПринц, Миланы ханхүү... Германд өсөж төрсөн, Гана гаралтай залуу маань 2010 онд бидэнтэй нэгджээ. Анх Портсмотоос Жэноа 5,75 саяаар авч байсан ба, бид шууд зээлээр авч байсан.
Эцэст нь энэ зээл нь Галлианигийн хүчин зүтгэлээр хамтран эзэмших болж, жилийн дараагаар бид худалдан авсан юм. Энэ нь ч нүдээ онож одоо аль хэдийн Миланиста нарын хайртай тоглогч болж чаджээ.
Принц маань анхны дэбютээ 2010 оны 8 сарын 29нд Леччегийн эсрэг, Аваргуудын Лигийн дэбютээ мөн оны 9 сарын 15нд Оксэрийн эсрэг тоглолтод хйиж байсан.
Сонирхолтой нь эдгээр тоглолтуудад аль алинд нь Амрогийн оронд орж ирж, байсан ба манайх 4-0, 2-0 харьцаатай хожиж байсан юм байна.
Дээр өгүүлсэнчлэн тэр маш богино хугацаанд Миланы хамгийн гол тоглогчдын нэг, фанатуудын хайрыг татсан тоглогч болж чадсан. Энэ нь түүний чадваруудтай холбоотой.
Олонх хөлбөмбөг сонирхогчид түүнийг скил муу гэж хардаг байж болох ч түүнд хөлбөмбөгчид байх зайлшгүй хэдэн онцлог байгаа юм. Жинхэнэ андэррэтэд тоглогч.
Тэр талбай дээр байхдаа маш крийтив, эцсээ хүртэл тэмцэгч, тэсрэлттэй тоглолттой байж чаддагаас гадна, бөмбөг болгоны араас зүтгэж жинэхэн ялагчийн сэтгэлзүйтэй байж чаддаг.
Мөн тэр энтэртайнмэнт байж чаддаг. Түүний оруулсан гоолууд ихэвчлэн маш гоёмсог сэтгэл үлдэхүйц байдаг.
11 сарын 23нд Барсад хийсэн гайхалтай гоол, 10 сарын 23нд Лэччэд 3-0 хожигдож явахад орж ирээд хйисэн трипл, 2 сарын 15нд Арсэналыг 4-0 бут ниргэхэд хийсэн эхний гоол гээд л...
Түүний шигшээ багийн замнал нь бас сонирхолтой байдаг. 14 наснаасаа 21 нас хүртлээ жил болгон Германы тухайн насны залуучуудын багийг алгасаж үзээгүй.
Өөрөөр хэлбэл Германы U15, U16, U17, U18, U19, U20, U21 бүгдэд нь дуудагдаж чамгүй олон тоглолтод орж явсан ч, насанд хүрэгчдийн багтаа төрөлх үндэстэн Ганыгаа сонгосон юм.
Энэ улиралд тэрбээр Милан клубт Зийдорфын эзэмшиж байсан 10 дугаарыг өвлөж авсан нь, ирэх улиралд түүнээс ямар их зүйл хүлээж байгаагийн илрэл.
Миний хувьд ч бас олон олон гоё гоол, дамжуулалт, тэсрэлттэй тоглолтууд, сайхан сэлэбрэшнүүдийг нь үзнэ гэж найдаж байгаа.
Kevin ConstantДугаар : 21
Нас : 25
Иргэншил : Франц, Гвиней
Өндөр/Жин : 184см/80кг
Энэ жил манайд ирсэн залуу. Түүнийг манайх Жэноагаас Ачэрбигийн хамт авсан. Худалдан авах нөхцөлтэйгээр эхний жилдээ зээлээр авсан.
Ер нь бол Мунтари гэмтсэн тул яаралтай орлуулахаар авчирсан. Тоглолтыг нь сайн мэдэхгүй ч, Италийн Сэри А - д 2 ч жил тоглоод үзчихсэн. Одоо өөрийгөө харуулж чадвал манайд үлдэх биз.
Анх Францын лигт байж байгаад Кьевод зээлээр ирсэн. Зээлийн гэрээ дуусахад өөрийгөө худалдан авч, Жэноад зарсан гэж байгаа.
Принцтэй адилхан анх Францын U17 - д тоглож байсан ч, 2007 оноос эхлээд Гвинейн шигшээ багт тоглох болсон. Миний хувьд бүр дээр үед манай эсрэг дажгүй л тоглочиж байсан санагдаж байна.
Ер нь бол атлетик чанар, бөмбөг эзэмшилт, байрлал эзлэх чадвар дажгүй санагдлаа. За тэгээд улиралын тоглолт эхлэхээр харагдах биз дээ. Өөрөө ч үлдэхийн тулд хичээх хэрэгтэй.
Urby EmanuelsonДугаар : 28
Нас : 26
Иргэншил : Голланд
Өндөр/Жин : 176см/68кг
http://www.youtube.com/watch?v=Vdb0dD6mmNEАлдарт Аяксын бүтээгдэхүүн Голланд залуу. Академиасаа эхлээд үндсэн бүрэхлдэхүүн хүртлээ нийт 17 жил Аякст өнгөрүүлсэний эцэст 2011 оны 1 сарын 23нд манайд ирсэн.
Анх ирэхдээ 3.5 жилийн гэрээ хийсэн ба түүний оронд ердөө л 1.7 саяыг Аякст төлсөн. Сүүлд нь нөхцөл ёсоор манайх нэмж 0,75 саяыг өгснөөр нийтдээ 2,5 саяд ирсэн.
Энэ бол манай Галлианигийн хийсэн ажил. Үндсэн байрлал нь зүүн жигүүрийн хамгаалагч боловч, зүүн хагас хамгаалагч, жигүүр гэх мэт байрлалд тоглож чаддаг.
Анх авчирсан цагаасаа л Аллегри түүнийг ашиглаж ирсэн. Ирээд 3 ч хонолгүй дэбют тоглолтоо цомын тэмцээнд хийж, энэ тоглолтод Патод дамжуулалт хаяснаар өөрийгөө харуулаад эхэлсэн.
Мөн биднийг 7 жил хүлээсэн Скудеттогоо хүртэхэд сэлгээнээс ихэд тусалж байсан. Эхний улиралдаа 11н тоглолтод оролцсон ч, өнгөрсөн жил 38 тоглолт хийж, багийн салшгүй хэсэг болж чадсан.
Ер нь бэртэл гэмтлээс холуур байж чаддаг, гүйлт, хурд сайтай тоглогч. Мөн цохилт сайн, дамжуулалт хаячихна. Илүү хор шартай байж, өөрийгөө дайчлаад тогловол боломж өндөртэй дөө.
Энэ жилээс улам сайжрах болов уу гэж найдаад байгаа. Улиралын өмнөх нөхөрсөг тоглолтуудад ч бас сайн тоглосон билээ.
Mathieu FlaminiДугаар : 16
Нас : 28
Иргэншил : Франц
Өндөр/Жин : 178см/67кг
Фламинатор... 2008 оны 5 сарын 5нд Арсэналаас манайд үнэгүй ирж байсан. Түүний ирэх гол шалтгаан нь ердөө л өндөр цалин байсан юм болов уу даа. Давуу тал нь стамина, атлетик чанар.
Арсеналд байхдаа, Фабрегастай цуг хүчирхэг дундын шугмыг бүрдүүлж, айлын хамгаалалтыг бужигнуулж, нэг жилийн дотор олон томоохон багын анхаарлыг татаж байсан.
Анх Миланд ирэхдээ их л итгэл дагуулж ирж байсан ба буучидын гол нь харлаж байлаа. Гэвч Миланд ирээд хамгаалалтын хагас хамгаалагч, баруун жигүүрийн хамгаалагч хүртэл хийсэн.
Энэ хугацаанд ахлагч Амбросинигийн топ форм, гэмтэл бэртэл, дээрээс нь Аллегри өөрийг нь үнэлээгүйтэй холбоотойгоор 4н жилд нийт тэмцээнд 100 тоглолтод оролцжээ.
Дээрээс нь Францын шигшээд бүр дуудагдахаа ч болилоо. Түүгээр ч барахгүй Миланаас явуулах дээрээ тулж, цалингаа бууруулж байж үлдсэн дээ.
Өөрөө хичээх юм бол уг нь потенцал байгаа л гэж боддог юм. Өнгөрсөн жил манайх аварга авахад сүүлийн хэдэн тоглолт бас ч муугүй л байсан. Одоо бол сайн сэлгээ юм уу даа.
Ricardo MontolivoДугаар : 18
Нас : 27
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 181см/65кг
http://www.youtube.com/watch?v=1Mt5n7jXZZ8Аталантагийн академийн бүтээгдэхүүн, Виолагийн дунд шугамын гол хүн, манай 2 жил дуншиж байж хийгдсэн энэ зуны наймаа. Аллегриг ирсэн жил нь бид сонирхож байсан.
Түүнийг ирээдүйн Пирлог орлох тоглогч гэж тодруулсан. Гэвч тэр үед нь Виолачууд үнэрхээд, Галлиани мэдээж өөртэй нь тохироод үнэ нь буурах хүртэл хүлээчихсэн гэж байгаа.
Ингээд Фиорэнтинад 7 жил тоглосон Монтог өнгөрсөн өвөл гэрээгээ байгуулж, энэ зун авчирсан билээ. Өөрийнх нь сэтгэл бол мэдээж Аваргуудын Лигид тоглодог том багт хүч үзэх сонирхол байсан болов уу.
Гэхдээ нөгөө талаар түүнийг Миланы үнэнч фанат гэх юм билээ. Тоглолтын хувьд бол Пирлотой тун төстэй, төвөөс тоглолт найруулж, дамжуулалтаар хангадаг. Мөн чөлөөт цохилт, буланг сайн гүйцэтгэнэ.
Италийн дунд шугамд тоглодог ба Пирлогийн гайхалтай тоглолт нь энэ Еврогоор түүнийг мартагнуулчихсан. Гэхдээ түүнд муу тоглосон тоглолт ер нь бараг байдаггүй дээ.
Ямартай ч энэ зун манайд ирсэнээр дунд AC Milan багийн шугамыг авч явах залуу гэж боддог. Хэрвээ Галлиани татганалгүй өвөл аваад ирсэн бол энэ жил бид дахиад аварга авчихаад зогсож байх байсан даа.
Sulley Ali MuntariДугаар : 4
Нас : 27
Иргэншил : Гана
Өндөр/Жин : 179см/76кг
http://www.youtube.com/watch?v=9xh46YSRv-UЕр нь бол Удинезегээс гаралтай Гана залууг манайх хөрш Ривалаасаа 2012 оны 1 сарын 31нд зээлээр авч, улирал дуусгаад үнэгүй өөрийн болгож чадсан. Гэхдээ анх бол домог Риног орлохооор ирсэн нь тодорхой.
Гэвч интэрт 4 жил тоглохдоо сүүлийн 2 жилд нь үнэлэгдэлгүй сэлгээнд суух, зээлээр явах болсон түүнийг Аллегри авчраад өөрийн тоглолтдоо оруулж чадсан.
Манайд 1 сарын 31нд ирээд 13 тоглолтод оролцсон гэдэг бол чамгүй сайн үзүүлэлт. Дэбют тоглолтондоо л гоолдоод, Миланиста нарыг буцалгаж чадсан тэр маш идэвхитэй тоглодгоос гадна сэтгэлээсээ тоглодог.
Дээрээс нь түүний оруулсан 3н гоол нь маш чухал гоолууд байсан. Энэ дээр нэмэгдээд ювэд хийсэн гоол нь бас байх л ёстой. Гэвч шүүгчийн тусламжтайгаар ювэчүүд тооцуулаагүйгээр барахгүй тэнцээд улмаар хожигдолгүй түрүүлсэн гэсэн цолыг авсан.
Шинэ улирал эхлэхийн өмнөхөн найзуудтайгаа тоглож байгаад хүнд гэмтэл аваад, Галлианигаас багагүй сургааль сонсож цалингаа хасуулан багт үлдсэн.
Одоо гэмтлээ эдгээгээд хурдан формондоо орж жинхэнэ өөрийнхөө чадварыг харуулах л хэрэгтэй.
Antonio NocerinoДугаар : 8
Нас : 27
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 175см/75кг
http://www.youtube.com/watch?v=0Kkzcs2XBKEМанай Мистэр Икс хаха... 2011 оны зуны цонхоор манай Галлиани фанатуудын дунд оньсого таавар шиг юм ярьж, баахан хошгоруулж байгаад авчирсан төвийн хагас хамгаалагч залуу.
Үнэ нь ердөө л 500 мянгаар, тэгээд бүр ювэгийн бүтээгдэхүүнийг 5 жилийн гэрээгээр авчрахад бүгд л гайхаж байлаа. Фанатуудын тухайд хүлээлт том нэр байсан тул нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан.
Гэхдээ өнгөрсөн улиралд өөрийгөө бүрэн харуулж, манай гарааны үндсэн тоглогч болсон. Бүр энэ зун багаас явсан манай галзуу нохой Рино маань түүнд итгэж 8 дугаараа зүүх санал тавьсан гэж байгаа.
Ер нь өөрөө бол үндсэн Ювэгийн бүтээгдэхүүн. 12 наснаасаа 19 нас хүртлээ Ювэгээр хүмүүжээд Жэноад зарагдсан. Янз бүрийн баг сэлгэж байгаад дахин Ювэд очсон ч бас л байр сууриа олж чадаагүй.
Харин манайд ирсэнээр, Аллегригийн тактикт тохирсоноос болсон уу, эсвэл яг Итали тоглогчдын ид тоглодог насан дээрээ ирсэнээс болсон уу гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа.
Дахиад бидэнтэй 4 жил хамт байх залуу маань ямартай ч миний урмыг бол одоохондоо хугалчаагүй байгаа. Маш төгс сайн тоглолт үзүүлэхгүй байгаа ч ямартай ч багт чухал нөлөөтэй тоглолт үзүүлж чаддаг.
Дамжуулалтаас гадна өнгөрсөн улиралд лигийн 35 тоглолтод гарч 10 гоол хийгээд амжсан. Мөн бусад тэмцээнийг тооцвол нийт 48 тоглолтод оролцсон нь бас сайн формтой байсны илрэл. Тоглолтод их идэвхитэй, өөртөө итгэлтэй байдаг нь бас их нөлөөлсөн.
Энэ улиралд жинхэнэ сорилт хийгдэх байх гэж бодож байна. Клубын түвшинд ямар нэгэн цом шагнал хүртээгүй байгаа учраас өөрөө ихэд хичээж тоглох байх гэж найдаж байна.
Rodney StrasserДугаар : 14
Нас : 22
Иргэншил : Сири
Өндөр/Жин : 178см/80кг
Манай академийнх гэж явдаг, бас нэг хэсэг биг талент гэж яригддаг байсан төвийн хагас хамгаалагч. Манайд 17 настайдаа ирээд 5 жил боллоо. 20 доош настны багт тоглож цом авч байсан.
Харин үндсэн бүрэлдэхүүнд дэбютээ хийгээд 4 жил болжээ. Энэ хооронд өнгөрсөн улиралд Леччэд тоглосныг эс тооцвол гараанд их цөөн гарсан даа.
Леччэд өнгөрүүлсэн улиралдаа тун давгүй тоглолт үзүүлсэн. Энэ жил багтайгаа үлдэх бололтой, түүнд өнгөрсөн улиралд Мунтаригийн зүүж байсан 14 дугаарыг өгсөн.
Гэхдээ мэдээж сэлгээнээс орох болно. Гол нь Аллегри сайн тоглолт үзүүлж, сэтгэлээсээ тоглож байгаа тоглогчийг ихэд үнэлдэг нь түүнийг гараанд гарах тэмцэлд хөтлөх байх.
Энэ жилдээ Леччэд сурч мэдсэн зүйл, туршлагаа бүрэн ашиглаад гараанд гарахын төлөө ширүүхэн тэмцэлдээсэй л гэж хүсэх байна даа.
Bakaye Traore'Дугаар : 12
Нас : 27
Иргэншил : Мали
Өндөр/Жин : 186см/77кг
http://www.youtube.com/watch?v=23QcNqrfqsMФранцад төрсөн Мали гаралтай залуу. Манай энэ зуны наймаануудын маань нэг. Нансигаас үнэгүй авчирч чадсан, магадгүй Галлианигийн нэгэн нээлт болж болох юм гэж найдаж байгаа.
Аллегри түүнийг авчирахыг зөвшөөрсөн гэхээр бас нэг юм хэлээд байгаам. Тоглолт болон ур чадварын тухайд сайн мэдэхгүй ч, Нансид 73 тоглолтод оролцож 11 гоол хийж байсан юм байна.
Үнэгүй авчирсан учраас энэ жилдээ харахад юу нь буруу байхав гэж бодож байгаа.