by Khosoo » Sun Aug 19, 2007 2:01 pm
СПОРТ СОНИРХОГЧ НИЙТ ХҮМҮҮС, ТЭР ДУНДАА
ФОРУМЫНХАНДАА ДУУЛГАХ САЙХАН МЭДЭЭ
Саяхан форум дээр “Зөвхөн спортын бар, паабын тухай” гэсэн хэлэлцүүлэг явагдаж, жинхэнэ спорт сонирхогчдод зориулсан үйлчилгээний газар ямар байвал зүйтэй талаар санал бодлыг тань сонссон билээ. Тэгвэл тун удахгүй спортод хайртай залуус та бүхэнд зориулсан чухамхүү тэр пааб үүд хаалгаа нээх мөч ойртож байна.
Тус пааб нь хуучнаар Лениний музейд байрлах ба одоогоор байдлаар засварын ажил ид дундаа орсон явж байна. Супервижн, Сансар кабелийн телевизийн шугам татах талаар тохиролцсоны зэрэгцээ интернетэд холбогдох боломжийг мөн судалж байна.
Английн Премьер лиги, Испанийн Ла лиги, цаашлаад Аваргуудын лиги зэрэг хөлбөмбөгийн ногоон талбайн гайхамшигийг бишрэгч хөгжөөн дэмжигчдээс гадна сагсан бөмбөгт дуртай, хайртай залуусын маань гол уулзах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбар болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Тоглолтын өмнө форумын гишүүд, спорт сонирхогчдод зориулсан төрөл бүрийн арга хэмжээ явагдана.
Бидэнд хийхээр төлөвлөсөн өөр олон ажил байгааг дуулгахын ялдамд тус пааб нь цаашид хүрээгээ өргөжин тэлж, хүн бүхний хүсэн тэмүүлдэг газар болохын төлөө хичээх болно.
Тэгвэл энэхүү мөрөөдөлд хүрэхийн тулд та бүхний дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэг болоод байна.
Бид тус паабны дотоод тохижилтод их анхаарал тавьж байгаа тул спортын орчин бүрдүүлэх, тийм мэдрэмж төрүүлэх чимэглэл, үнэт зүйлс, төрөл бүрийн спортын хувцас, хэрэглэлүүд амин чухлаас гадна “Спортын цонх” форумын архивыг энд байрлуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Та бүхэн өөрийн тохижилтын талаарх санаагаа ч хэлж болно.
Форумын архивт төрөл бүрийн видео, фото, мерчандайз зэрэг зүйлүүд байрлаж, Спортын цонхын архивын булан байрлах юм.
Тиймээс, эрхэм хүндэт форумчидаа, спорт сонирхогч та бүхэнд хандаж, энэхүү үйлсэд хүсэл зоригоо нэгтгэн харамгүй сэтгэлээр тусална уу? хэмээн хүсч байна.
Таны зүгээс өгөх тэр зүйлийг бид бүхэн үнэлж, таны гишүүний эрхийг нээн, шар айрагны бокалийг бэлэглэх болно. Тус бокалийг та өөрийн хүссэнээр чимэглэж, өөрийн болгоод “зөвхөн минийх шүү” гээд паабад хадгалуулна. Эргээд та үйлчлүүлэхээр ирэхдээ өөрийн гэсэн бокалийг хэрэглэж, улмаар урамшуулал хүртэх боломжтой болох юм. Бокал бол гишүүний үнэмлэх гэсэн үг.
Таны оруулсан хандивын үнэ цэнээс шалтгаалж, 3, 6, 9, 12, бүр 15 хувь хүртэлх үнийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд гишүүн танд ширээ захиалж үйлчлүүлэх, бичлэг захиалж үзэх зэрэг олон арван нэмэлт үйлчилгээг хүртэх боломжийг амлаж байна.
Өнгөрсөн хугацаанд “агаараар” гэр хийж, эчнээгээр танилцсан форумынхан маань ингээд нэг “өөрийн гэсэн гэр”-тэй болчихвол мөн сайхнаа.
“Бор гэртээ богд, хар гэртээ хаан.”
Last edited by
Khosoo on Wed Sep 12, 2007 10:43 am, edited 1 time in total.
~~~Citius, Altius, Fortius