Хөлбөмбөгийн тактикын үүсэл, хөгжил
1800-аад оны дундуур хөлбөмбөг ирээдүйд дэлхийн хамгийн хүчирхэг спортын төрөл болох замналаа жинхэнэ утгаараа эхэлж байх үед түүний тактикын гол зорилго нь зөвхөн олон олон гоол оруулах явдал байлаа. Багийн бүх тоглогчид бөмбөг эзэмшингүүтээ л өргөн фронтоор эсрэг талын хаалга уруу дайрах нь тэр үеийн моод байсан гэлтэй. Гэвч цаг хугацааны явцад тэд энэ нь эсрэг багийнхаа контр аттаканд орж, хаалгаа арвин гоолоор мялаалгах үүдийг нээж өгч байгааг анзаарч эхэлжээ. Явсаар 20-р зуун гарлаа. Энэ үед л өнөөгийн дээд зэргийн түвшинд хүрсэн тактикын анхны схем Англид тавигджээ. Хаалгачийн урд талд 3 шугам татаж, эхний шугамд нь 2 хамгаалагч, тэдний өмнө 3 хагас хамгаалагчийг зоож, хамгийн урд нь 5 довтлогчийг байрлуулжээ. Энэ байрлал нь зурган дээр пирамид хэлбэртэй харагдсан тул пирамид тактик гэж нэрлэсэн байна. Төвийн хагас хамгаалагч өрсөлдөгч багийн төвийн довтлогчийг харгалзахын хажуугаар нөгөө 2 хагас хамгаалагчтайгаа нийлээд хамгаалалт ба довтолгооны шугаманд байгаа тоглогчдыг хооронд нь холбож, хамгийн гол хариуцлагыг үүрдэг хүн болж хүвирах нь тэр. Энэ ухаалаг сэдэл нь одоогийн тактикын ч гэсэн амин сүнс нь билээ. Харин таван довтлогчтой тоглох тактик нь он удаан жил арилсангүй, бүүр 60-аад он хүртэл зарим баг нь энэ хувилбарыг чухалчилсаар л байв...
...Тактикийн хөгжлийн үсрэлтийн жилүүд болох 50-иад он боллоо. Жам ёсоороо WM-ын онгорхой нүх сүв ч танигдаж эхлэв. Энэ удаагийн нээлтийг унгарчууд тэр тусмаа Унгарын лигийн Хонвед хэмээх баг хийлээ.
Унгарын спортын сайд, шигшээгийн дасгалжуулагч Густав Себес анх санаачлаад, Хонвед эхэлж туршсан энэ арга нь MM-ыг орвонгоор нь эргүүлсэн буюу WW хэмээх тактик байсан. Эхний шугам нь "Систем"-тэй адил боловч 2 дэх шугамын төвийн довтлогчоо төвийн хагас хамгаалагч болгож орхисноор түүний довтолгооны үүрэг өмнөхөөсөө хамаагүй илүү чухал ач холбогдолтой болж эхэлсэн байна. Энэ байрлалд Унгарын шигшээд Хидегкути зогсон, нэг шугаманд байрлах Будай Цибор нартай мөр зэрэгцэн гайхалтай мэдрэмжийнхээ ачаар эсрэг багийн хамгаалагчдыг ангайлгадаг байжээ. Урд байрлах Кокшиш Пушкаш 2 нь супер пассуудыг хүлээн аваад гоолыг ч машиндаж гардаг байсан аж. "Хонвед" гэгдсэн энэ тактикыг уг багаас гол цөмөө бүрдүүлдэг байсан Унгарын шигшээ үлгэр жишээ хэрэглэн 50-иад онд ногоон зүлгэн дээр босоо байжээ. 1954 оны дэлхийн аваргад баталгаатай аваргална гэгдэж байсан тэд урьдчилсан шатанд Германыг 8-3-аар бут ниргэсэн ч аваргын төлөө тэдэнд нэг гоолын зөрүүгээр харамсалтайгаар хожигдсон билээ...
...За ингээд орчин үеийн хөлбөмбөгийн хамгийн сонгодог хэлбэр болсон бүсийн тактик уруу орьё доо.Энэ дундаас хамгийн өргөн тархсан хувилбар нь 4-4-2 хэлбэр билээ.
4 хамгаалагч, 4 хагас, 2 довтлогч гэсэн үг. Орчин үед багууд өрсөлдөгчөө дээд зэргээр судалсан байхаас гадна тактик бүрийн сул ба давуу талыг маш сайн эзэмшсэн тул гоол орох нь тун цөөн болсон. Энэ нь дэлхийн аваргаар харагдсан билээ. Хэсгийн тоглолт дуусангуут гоол орох тун дургүй болчихсон.
Тактикийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл 3 сарын 23-нд гарах Спортын цонх сэтгүүлийг авч уншаарай. Эрт цагийн 20 шилдэг тоглогчийн тухай тэр бүр хэвлэл мэдээлэлд гараагүй сонирхолтой түүх бий. 10 нь форумд тавигдсан байгаа. Бусад олон сонирхолтой мэдээлэлтэй нийтлэлүүдийг зөвхөн энэ сэтгүүлээс л унших болно