Өглөө, өдөр, оройн мэнд,
Нэгдүгээр улиралдаа багтаад аятайхан зохион байгуулалттай, цэвэрхэн, ухаалаг, дэвшилттэй хамгийн гол нь нөхөрсөг мөртлөө өрсөлдөөнтэй лиг зохион байгуулах саналтай байна.
Эндээ санаа оноо, хүсэлт, шаардлагуудаа юутай ч хэлэлцэж байя.
Лиг хамгийн энгийн нөхцөл:
- Баг 10+ тоглогчийн бүрэлдэхүүнтэй байна,
- Баг оноосон нэртэй байна (цаашид уламжлагдан явах нэрс ба ивээн тэтгэгчдийн нэрний хослол байж болно, солигдоод явахаар),
- Баг жигд хувцас, тоглогчид хувийн дугаартай байна,
- Тоглогч бүр ирцээ 50%-аас дээш хувь байлгана гэсэн хувийн ухамсар, итгэл үнэмшил, сэтгэлзүй, хатуужилтай байна,
- Баг (эсвэл тоглогч) тус бүрт оноосон хураамжтай байна (зохион байгуулах баг ярилцаж байгаад тодорхой болно)
Нэмэлт тайлбар:
Спорт цонхын эрхэмүүд өдгөөгөөс 10 гаран бараг 15 жилийн тэртээгээс ижилдэн нөхөрлөсөн бөгөөд нас явсан, бие суларсан/хөшсөн гэх шалтгаан их тоочих болсон. Гэхдээ бас үнэний ортой. Заал талбайг аль болох чанар, стандартын шаардлага хангасан орчин байлгахыг нэн тэргүүний зорилго болгоно.
Мөн тоглолтын үеэрх ойр зуурын хангамж ус, анхан шатны тусламж, оноо/статистик, заалны цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулах баг аятайхан шийднэ. Харин тоглогчид заал талбай, өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй хандаж ЭРҮҮЛ (эрүүл согтуугийн эрүүл), ПҮҮЗ (гадны гутал хувцастай заалаар түчигнэхгүй) гэх мэт дээрээ анхаарчихад болно байх.
Эцэст нь яаж хоосон байхав хурган, төлгөн шагнал урамшууллыг шийдэх болно. 15 жилийн хугацаанд овоо олон бизнесмэн/вүүмэн, дарга ноёд анги бий болсон байлгүй. Гэхдээ бас заавал шагна, дэмж гэж хүчлэхгүй л дээ.
Хоёрдугаар сарын сүүлээс эхлээд 2,3,4 сарын дундуур эсвэл сүүлээр дуусах болов уу даа.