Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°
Posted: Wed Aug 08, 2018 11:42 am
Аваргуудын Лигт гурвантаа дараалан түрүүлсэн яруу алдарт Реал Мадрид клубын 2018/19оны улирал эхлэхэд бэлэн боллоо. Франц мэргэжилтэн Зиданаар удирдуулсан Реал Мадрид Европт нэгэнтээ дархлааг тогтоон хэний ч санаанд оромгүй улирлыг өнгөрүүлсний дараа тэрхүү амжилтын гол түлхүүрүүд болох Зидан, Кристиано нар багаа орхисон нь мадридиста нарын хувьд гэнэтийн шийдвэр байсан. Багийн домгууд маань фенүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээн нэг нь шинэ адал явдлыг хайн явсан бол, нөгөө нь карьерынхаа амралтыг авсан юм.
#ИРЭХ УЛИРЛЫН ЗОРИЛГО
Ирэх улирлын зорилго бол мэдээж тодорхой. Өнгөрсөн улирлын амжилтаа ахиулах.
#ХҮНДЭТГЭЛ
ЗИДАН
Анх 2016 оны 1сард ирэхэд нь хэн ч тэрнийг 2 жил хагасын дараа ийм амжилт үзүүлнэ гэж бодож байгаагүй. Дасгалжуулагчийн хувиар анхны аваргуудын лигийн түрүүгээ хүртэхэд АЗТАЙ нэгэн гэж байсан ч тэр дараагийн 2 улиралдаа өөрийгөө хэдийнэ баталж харуулсан. Түүнийг эргэн ирнэ гэдэгт итгэж байна. #GraciasZizou
КРИСТИАНО
Мадридад бараг л нэгэн арваныг өнгөрөөсөн супер одоо явуулах нь ихэнх дэмжигчдийн хувьд тийм ч амар байгаагүй. Явахаа зарлах хүртэл нь итгэсэн хүн ч ихээхэн ховор биз. Гэхдээ бүгд түүний шийдвэрийг хүндэтгэсэн. Реал Мадридын түүхэн дэх хамгийн гайхамшигтай тоглогчдын нэг тэрээр сүүлийн жилүүд дэх ялгуусан амжилтын хамгийн том гялалзах од нь байсан юм. Тэр хэзээ ч бэрхшээл, адал явдлаас айдаггүй. Хүнийг хөдөлмөр ямар болгодгийн тод жишээ. Шинэ адал явдалд нь амжилт хүсье. #GraciasCristiano
#ХУЛЕН ЛОПЕТЕГУЙ
Зидан багаа орхихоо мэдэгдсэний маргаашнаас Реал Мадрид боломжит бүх л дасгалжуулагчидтай нэр холбогдож эхэлсэн. Дэлхийн аваргаас өмнө шинэ дасгалжуулагчаа авчрах талаараа мэдэгдэж тэмцээн эхлэхээс ердөө 2 хоногийн өмнө шигшээ багийн дасгалжуулагч Хуленыг зарласан билээ. Шигшээ багийн удирдлагууд үүнд ундууцаж Хуленыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2 жилийн турш шигшээ багийн хамт ялагдал гээчийг амсаагүй Хулен гол сорилдоо орохынхоо өмнө ийнхүү нийслэлд ирсэн юм. Одоо л өөрийгөө харуулах цаг шүү..
#БҮРЭЛДЭХҮҮН
ХААЛГАЧ
Жилийн жилд манай багийн хамгийн найдвартай байдаг байрлал. Кико болон Зиданы 2 дахь хүү нарын хувьд багаас явах нь бараг л цаг хугацааны асуудал мэтээр яригдаж буй. 1-р хаалгач Навас байсаар байтал топ хаалгач авчирна гэж хэдэн ч жил яривдаа. Энэ зунжингаа л Тибо Куртуатай нэр холбогдож байна. Челси орны хүнийг нь авч байж явуулна гээд байгаа. Тибог ирсэн ч Навас явахгүй гэдгээ мэдэгдсэн. Юу болохыг харж л байя.
ХАМГААЛАГЧ
Нэг хэсэг шүдний өвчин байсан байрлал шүү. Тэр үеийг бодвол байрлал бүр дээрээ дэлхийн шилдгүүдтэй болжээ. Марсело, Карвахал шиг фүллбак, Варане шиг хурдтай, Рамос шиг хүчирхэг мэдрэмжтэй, Начо шиг юниверсаль хамгаалагчидтай байна гэдэг сайн хэрэг шүү. Валлехо, Тео нарын хувьд өнгөрсөн улирал хангалттай өөрсдийгөө харуулж чадаагүй хэдий ч залуу хүүхдүүдэд энэ жил тоглох минут хангалттай байх болно. Мөн Одриозола хэрхэх нь сонирхол татаж байна шүү.
ХАГАС ХАМГААЛАГЧ
3 дараалан түрүүлэхэд хамгийн гол үүргийг гүйцэтгэж байсан нөхөд бол мэдээж манай дундын шугамынхан. Модрич маань энэ жил 33 хүрч байгаа гэхээс бусад нь залуучууд. Тэгэхээр ирэх улиралд Мадридын дундын шугам хүчирхэг хэвээр байх болно. Тэдэнд эргэлзэх шалтгаан алга.
ДОВТЛОГЧ
Ирэх улиралд магадгүй хамгийн их санаа зовоож буй байрлал бол урд шугам. 9 жил Мадридын довтолгоог авч явсан Кристиано явснаар довтолгооны хүч нилээд суларсан нь ойлгомжтой. Мбаппе, Неймарыг авчирна гэж шуугиж байсан хэдий ч Реал Мадрид хэнд ч санал тавиагүй, тавихгүйгээ мэдэгдсэн. Бейл, Бензема нарын хувьд чухал цаг ирж. Бейлд бэртэл гэмтэл л хамгийн том саад болж буй. Гэхдээ тэр лидершипээ үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Мадридын довтолгооны шугам тэднээс хамаарна. Now or never! Мөн Лукас, Асенсиогоос энэ жил фанатууд их зүйл хүлээх нь ойлгомжтой.
#СОЛИЛЦОО НАЙМАА
ИРСЭН ТОГЛОГЧИД
Алваро Одриозола
Энэ жил 22 настай өсөх ирээдүйтэй баруун жигүүрийн хамгаалагчийг 30 саяар Реал Сосьедадаас худалдан авсан.
Андрей Лунин
Реал Мадридад ирж буй анхны Украйн тоглогч. 19 настай 191см өндөртэй хаалгач.
Винициус Жуниор
18-аас доош насны хамгийн үнэтэй тоглогч. Энэ жил 18 нас хүрсэн түүнийг өнгөрсөн жил 45 саяар авч буйгаа зарлан ёстой л нэг хүмүүсийг алмайруулж орхисон. Одоо тэрэнд өөрийгөө харуулах л үлдлээ. Авьяас, ур чадвартай нь ярих юмгүй, харин толгой нь хэрхэн ажилладаг юм болдоо.
ЯВСАН ТОГЛОГЧИД
Ахраф Хакими
Өнгөрсөн улиралд давгүй тоглолт үзүүлж байсан Морокко залууг Хулен ирж Одриозолаг авснаар Дортмунд руу 2 жилийн зээллэгээр явуулсан. Ирээдүйд нь амжилт хүсье.
#ӨМСГӨЛ
#ЛИГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
Real Madrid v Getafe: 19/08/2018
Girona v Real Madrid: 26/08/2018
Real Madrid v Leganes: 02/09/2018
Athletic Bilbao v Real Madrid: 16/09/2018
Real Madrid v Espanyol: 23/09/2018
Sevilla v Real Madrid: 26/09/2018
Real Madrid v Atletico Madrid: 30/09/2018
Deportivo Alaves v Real Madrid: 07/10/2018
Real Madrid v Levante: 21/10/2018
Barcelona v Real Madrid: 28/10/2018
Real Madrid v Real Valladolid: 04/11/2018
Celta Vigo v Real Madrid: 11/11/2018
Eibar v Real Madrid: 25/11/2018
Real Madrid v Valencia: 02/12/2018
Huesca v Real Madrid: 09/12/2018
Real Madrid v Rayo Vallecano: 16/12/2018
Villarreal v Real Madrid: 22/12/2018
Real Madrid v Real Sociedad: 06/01/2019
Real Betis v Real Madrid: 13/01/2019
Real Madrid v Sevilla: 20/01/2019
Espanyol v Real Madrid: 27/01/2019
Real Madrid v Deportivo Alaves: 03/02/2019
Atletico Madrid v Real Madrid: 10/02/2019
Real Madrid v Girona: 17/02/2019
Levante v Real Madrid: 24/02/2019
Real Madrid v Barcelona: 03/03/2019
Real Valladolid v Real Madrid: 10/03/2019
Real Madrid v Celta Vigo: 17/03/2019
Real Madrid v Huesca: 31/03/2019
Valencia v Real Madrid: 03/04/2019
Real Madrid v Eibar: 07/04/2019
Leganes v Real Madrid: 14/04/2019
Real Madrid v Athletic Bilbao: 21/04/2019
Getafe v Real Madrid: 24/04/2019
Rayo Vallecano v Real Madrid: 28/04/2019
Real Madrid v Villarreal: 05/05/2019
Real Sociedad v Real Madrid: 12/05/2019
Real Madrid v Real Betis: 19/05/2019
БОЛОМЖИТ БҮХ ЦОМД ТҮРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ УРАГШАА !