Реал Мадридын хар дарсан улиралд дүгнэлт хийх нь:
Реал Мадридын гамшгийн улирал дуусч, зун болох гэж байна. Зиданы эргэн ирэлт тэдний тоглолтыг нэг ч их дээрдүүлсэнгүй. Тиймээс энэ зун нилээд хэдэн тоглогчид явж, зөрөөд нилээд хэдэн тоглогчид ирэх болно. Клубын үзэл баримтлал хэвээр байгаа нь өөрчлөлтийг нэхэж эхлэхэд хүргэв. Гэхдээ энэ нь бүрэн хувьсал биш.
Зарим тоглогчдын байр суурь энэ улирлаас үл хамаарах болно. Энэ улирлын тоглогчдын гүйцэтгэлийг дүгнэвэл....
Хаалгач: Тибо Куртуа - Мэдээж тэр ирэх улирлын 1-р сонголт байх болно. Клуб түүнд итгэж байгаа.
Навас - Олон олон фанатуудын хайрыг татсан тоглогч маань энэ зун клубыг орхих нь тодорхой. Тэр энэ улиралд дунджаас дээгүүр байсангүй.
Хамгаалагч:Рамос - Амлалтаа харуулсан
Одриозола - Хүсэл эрмэлзэлтэй байсан.
Регуйлон - Академиас гарч ирсэн залуу. Гэхдээ энэ улиралд тийм ч сэтгэл догдолмоор байсангүй.
Начо - Урам хугалсан.
Марсело - Түүний шилдэг үе нь өнгөрсөн.
Варане - Явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Хагас хамгаалагч: Шилдгүүдийн түвшинд ойртох хэн нэгэн байсангүй, тэр бүү хэл Алтан Бөмбөгийн эзэн Лука Модрич хүртэл.
Касемиро - Өөрийн хуучин сүүдэрт байгаа мэт.
Тони Кроос - Хангалтгүй.
Иско - Итгэлгүй.
Дани Чебаллос - Ууртай.
Маркос Льоренте - 12 сард л гангарсан.
Довтлогч:Карим Бензема - Энэ улирлын ганц найдвар.
Винициус - Итгэл даахуйц гэдгээ харуулсан.
Асенсио- Хүлээж байсан хүлээлтэнд хүрч чадаагүй.
Бейл- Хамгийн муу улирал.
Лукас Вазкүйз - Их хичээсэн.
Дасгалжуулагч:Хулен Лопетегуй - Клубыг ойлгохгүй байна. Винициусыг Б багт орхисон. Үр дүн гараагүй, эцэст нь явсан. Түүний удирдсан хамгийн шилдэг тоглолт Ромагийн эсрэг байсан.
Солари - Итгэл найдвар тээж ирсэн. Бейл, Марсело, Иско нарт итгэл хүлээлгэсэн ч эцэст нь явсан.
Зидан - Эцэст нь Зидан ирсэн ч тэр нэгэнт хөдөлсөн хөлөг онгоцыг зогсоож чадаагүй. Тэр үлдсэн 11 тоглолтонд бүгдэд нь ялалт байгуулахыг хүсч байсан ч бараг л талд нь хожигдсон.