САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Sun Feb 13, 2011 4:36 pm

"Өнөөдрийн болсон тоглолтын талаар ямар нэгэн үгээр тайлбарлаж чадахгүй нь ээ... Бид маш муу байсан... Бүр маш муу байсан" гэж Флип Саундэрс хэлжээ...

Харин Поп хэлэхдээ: - "Өнөөдөр Вашингтон өнгөрсөн шөнө бид хэрхэн 76-тай тоглосон шиг л тоглолоо... Өчигдөр бид юу ч хийгээгүй" гэж ярьжээ...

Хилл өнөөдөр анх удаа гараанд гарч тоглосон бөгөөд холын зайнаас 4-5 гэсэн амжилттай шидсэн...
Хилл ч гэлтгүй багаараа маш сайн буюу 13-25 гэж шидсэн гэж бодохоор ийм үр дүн гарах нь тодорхой л доо...

Өнөөдөр Ник Яанг 4-хөн л оноо авсан бөгөөд энэ талаараа: - "Маш хүнд тоглолтуудын нэг байлаа... Би маш эрт алдааны асуудалд орсон нь нөлөөллөө" гэж...

Ахлагч 12 л минут тоглосон нь 2007 оны 12.02-ноос хойшхи хамгийн бага минут нь.... Тэр хугацаандаса манай хүн 6 оноо аваад амжсан...

Тиаго харин гэмтлийн улмаас 2 дахь дараалсан тоглолтыг өнжлөө.. Уг нь овоо болж ирж байгаад гэмтчих юм даа... Гэхдээ тийм ч ноцтой бус гэсээн...

*************************************

Уг нь өнөөдөр Вашингтоны ихээ олон дэмжигч ирж тоглолт үзсэн юм байна... Энэ улиралд 3 дахиа л бүх суудал буюу 20,435 билэтээ зарж чадсан боловч фэнүүддээ бэлэг барьж чадаагүйдээ уучлал хүсч байгаагаа Саундэрс хэлжээ...

Тэд тоглолт дуусахад 9 мин дутуу байхад л ордныг орхисон байна...

*************************************************

Тоглолт эхлэхээс 30 минутын өмнө Хилл Мануг орлон гараанд гарахыг зарласанаар, Поп сүүлийн 54 тоглолтонд гаргасан гараандаа өөрчлөлт оруулсан хэрэг байлаа... Ману 8-хан минут тоглосон нь түүний улирлын хамгийн бага минут...

"Хэрвээ Ману гараанд гарсан бол илүү олон минут тоглох байсан нь тодорхой... Бид түүнийг сэлгээнд үлдээх хэрэгтэй бол үлдээх болно" гэж Поп хэлж..
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Mon Feb 14, 2011 3:29 am

Эва Лонгория дараагийн залуугаа олжээ...

Паркераас салсаныхаа дараа 7 хоногоос эхлээд нэгэн нөхөртэй уулзаж эхлэсэн нь Пенелопе Крузын дүү Эдуардо Круз гэж залуу гэнэ дээ...

Эва одоо 35-тай бол шинэ найз залуу нь 25-тай...
Image
ImageImageImageImage

Энэ хүүхнүүд үү...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Mon Feb 14, 2011 3:41 am

Гари Нийлиин хамгаалалт маш му байна... Гэхдээ тэр рүүкий болохоор буруутгах арга байхгүй гэж Поп хэлж...

**************************

Мөн Спэрсийг дахин 8 жил дасгалжуулах уу гэсэн асуултанд абсолютли нот гэж... Манай хүн 15 жил дасгалжуулаад байгаа бөгөөд Слоаны амжилтыг эвдэхийн тулд түүнд 8 жил хэрэгтэй...

Уг нь манай хүн одоо 62-той гэхээр байж болох л асуудал...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Gooner » Mon Feb 14, 2011 3:16 pm

Ёс юм байна даа өнхөрчий дөө

:-o :-o :-o :-o :-o :-o :-o
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Tue Feb 15, 2011 12:48 pm

Энэ хүн яагаад өнхөрсөн юм бол доо :smile:

**************************************

Нэтсээр бас л наадчлаа... Өмнөх өдөр нь хангалттай амраад авсан Ману болон ахлагч 2 шилдэг тоглолтыг үзүүлжээ... Эхний хагаст манайх 2 ч удаа баззэрдаж... Нийл ч оноо түүх талдаа л тоглоод байдаг болчлоо шүү...

За одоо тэгээд Бухнуудүн талбай дээр тоглоод чилийсэн урт аян дайн маань дуусах нь дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby RBK » Tue Feb 15, 2011 12:57 pm

hosko wrote:Энэ хүн яагаад өнхөрсөн юм бол доо :smile:

Ёс дагаж байгаам байлгүй...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby SAmgaS » Tue Feb 15, 2011 1:28 pm

9-н аялан тоглолтоос 6-3 гэж таамаглаж байгаа талаар хэг гишуун бичсэн бсан. Энэ таамаглал давж биелэнэ үү гэхээс дутаж биелэхгүй ни тодорхой болов баярлалаа Сан Антониогийн эвтэй залуусаа.
SAmgaS
 
Posts: 171
Joined: Fri Dec 31, 2010 9:24 am

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Tue Feb 15, 2011 1:31 pm

Нэг гишүүн ч юу байхав... Санантониогийн албан ёсны блогийн нэг нийтлэлч нэг тиймэрхүү таамаглал дэвшүүлсэн байсан юм... ЛАЛ--ыг хуссаны дараа давуулан биелүүллээ дээ гэж бодож байтал 76-д хусуулчихсан... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Tue Feb 15, 2011 5:04 pm

Өнөөдрийн тоглолтын дараа Паркэр эхлэхдээ: - "Аялан тоглолтоор явж байхдаа ихэнхдээ эрт тэргүүллийг олоод авбал амар байдаг юм... Үүнийгээ ч бид хийж чадлаа" гэж...

Харин Эври Жонсон :- "Хэрвээ бид 34 хувьтай довтолчихоод Санантониог хожино гэдэг бол үлгэр гэж хэлсэн байна"...

Өнөөдрийн тоглолтонд манайх хөүм өмсгөлөө, айл аялан тоглолтоор өмсдөг жоорны өмсгөлөө (алтэрнэйт) өмсөн тоглосон...

*************************************************

Манайхаас 100-аас дээш оноо авсан тоглолтондоо 34-3 гэсэн амжилт үзүүлж буйгийн зэрэгцээ өрсөлдөгч багаасаа шидэлтийн хувь илүү байхдаа 38-0 гэсэн бас нэг амжилтыг үзүүлж байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby madrid@spurs » Fri Feb 18, 2011 9:32 am

Бухнуудтай тоглож бна Роүз золигийг хэр хамгаалахаас их юм шалтгаалнадаа Ману маань даж л бна..Блэйр Бузар золигийг хамгаалж чадахнуу болохгуй бол Дайсаа эртхэн гаргаасай
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby SAmgaS » Fri Feb 18, 2011 9:49 am

Сарнай гэдэг залуу ч үнэхээр аймаар этгээд болжээ. МВП - ийн эзэн болно гэж хэлж бхад ни бас л онгироо залуу бна даа л гэж бодож блаа. ...........За тэр ч яахав манай их 3 хожчих байлгуй дээ.
SAmgaS
 
Posts: 171
Joined: Fri Dec 31, 2010 9:24 am

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby SAmgaS » Fri Feb 18, 2011 10:22 am

Сарнай-г байхгуйд оноог бариад л орж ирэнгүүт ни оноогоор хожигдоод л энэ Сарнай-гийн КроссОвэр балиар хурдан юм аа.
SAmgaS
 
Posts: 171
Joined: Fri Dec 31, 2010 9:24 am

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby madrid@spurs » Fri Feb 18, 2011 10:27 am

Сарнайг хаах хүн алгаа түүн дээр Хилл очиход яадаг бол...3дээр хамгаалалт яаж өөрчлөгдөх нь вэ
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby SAmgaS » Fri Feb 18, 2011 10:35 am

Довтолгооний хуви. Самбар. О.Д. Алдаа гээд ер ни хамаг л юмаараа дутуу л тоглоод бна даа. Айлийн талбай л гэхээс бус хангалттай л амарсан юм даа тэ.
SAmgaS
 
Posts: 171
Joined: Fri Dec 31, 2010 9:24 am

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby B29 » Fri Feb 18, 2011 10:44 am

За яахав, 2-р хагаст гайгүй тоглох биздээ.

Энэ боксскор яагаад ажиллахаа байчваа.

Попович ТДийг бүх оддын гараанд гаргахаар болсон байна. Ингэснээр мань хүн дандаа гараанд гарч байсан цувралаа хадгалж байх шиг байна.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby J@x » Fri Feb 18, 2011 11:10 am

Сарнайг зогсоочихвол ялахаар л байна.
Ялаад өгөөч :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Fri Feb 18, 2011 11:38 am

За өнөөдөр угаасаа болсонгүй... Эсрэгээрээ айл тэсэрлээ л дээ... Эвгүй шидэлтүүдээ ч хийж мийж энэ тэр :ногоон: ...

***************************************

Данкан маань Алл Старын гараанд гарах болсон нь сайхан байна :beer ... "Түүнийг Алл Старын гараанд гаргахад буруудах зүйл огт байхгүй" гэж Поп хэлж...
Last edited by hosko on Fri Feb 18, 2011 11:45 am, edited 3 times in total.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Fri Feb 18, 2011 11:43 am

Уг нь Ману сүүлд данк хийж байгаа байдал, РЖ-ийн сүүлийн тэр алдаа авдаг данк гээд л.... Ингээд л тоглочих байсан байхгүй юу даа... Өнөөдөр жаахан залхуу л тоглолт үзүүлчихлээ л дээ... За тэгээд 9 аялан тоглолтын сүүлийнх байсан шүү дээ... Ядралт энээ тэрээ бол хангалттай байгаа л даа...

*********************************

Маш урт аялан тоглолт маань 6-3-аар л дуусах шив дээ...Image
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby AG » Fri Feb 18, 2011 11:50 am

Айл азтай байлаа. манайх харин хийдэг юмнуудаа хийж чадахгүй байна. Ер нь ПО эднар дээр бол Чикаго мэтийн багуудыг хөнгөхөн л аргалах юм байна. гэснээс Тимми-дээ баяр хүргэе.. Дөнгөж саяхан бүх оддын гарааны бүрэлдхүүнд гарахаар боллоо
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby slo mo jones » Fri Feb 18, 2011 11:55 am

ийм урт хугацааны аялан тоглолтоо ингэж давсан болно болно.
Манайхан сайн байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Fri Feb 18, 2011 12:01 pm

Image

Угаасаа ийм байхад хожил худлаа л даа... Харин ч 10 оноо :ногоон: ... Самбарт ингэж алуулах гэж... Бас дээр нь 3-аас бараг 20 шиддэг баг 14 л шидэх шив.... Торгуулиа ч нэмэргүй шидлээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby anufi » Sat Feb 19, 2011 2:57 pm

манай xүн ямар аймаар тоxовоо
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby El Payaso » Sat Feb 19, 2011 3:45 pm

Нийл Блэйр хоёр маань хоюулаа л сайхан тоглож...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby El Payaso » Sat Feb 19, 2011 3:46 pm

Кэвсээс А.Паркерийг авхаар санаархаж байгаа гэж байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Bibby » Sun Feb 20, 2011 1:22 pm

манайх бас санаархаж бж магадгүй бга
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron