САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby zorigtsaikhan » Mon Jan 17, 2011 12:45 pm

zia manaihan saihan hojil avlaa shuu.
Toni maani ch hicheel zaalaadaa. Ingeed 15 dah home straight win'e avlaa gej. Ahlagch mani sambart garuudiig ajilgui bolgoloo gej.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby B29 » Mon Jan 17, 2011 1:06 pm

Сайхан хожил авлаа.
Гэснээс энэ Овенс гэж юун нөхөр гараад ирвээ.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby pein_akatsuki » Mon Jan 17, 2011 1:46 pm

энэ жил ч сайхан бна шуу.улирлийн тоглолт ч яхав гол ни плэйөфф шд.гэхдээ 1р гараад сул багтай таарсан ни дээр л дэ
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby slo mo jones » Mon Jan 17, 2011 2:02 pm

Image

Image

Image

Image

Image
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby anufi » Mon Jan 17, 2011 6:14 pm

B29 wrote:Сайхан хожил авлаа.
Гэснээс энэ Овенс гэж юун нөхөр гараад ирвээ.

Д-лигээс 10 хоногийн гэрээтэй ирсэн
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Mon Jan 17, 2011 11:04 pm

Паркэр маань ганган байлаа даа сүүлийн 2 тоглолт дээр.... Манайх 2-р үед 19-0 гэсэн ранн хийхэд голлох үүргийг гүйцэтгэсэн... Өнөөдөр Мэлө 12-хон оноо авсанаар 2 тоглолт дараалан онооны дундажаасаа бага авлаа... Мөн сүүлийн 5 тоглолтонд тэрээр 50%-иас доош амжилттай шидэж байна...

Тоглолтын хамгийн сайн хэсэг магадгүй 2-р үе байх... Бид тэднийг сайн хамгаалж, өөрсдөө ч оноогоо сайн авсан... Үүнийг хийхэд Ману болон Тони 2-ийн сайн тоглолт чухал байлаа гэж Поп өвөө ярьж...

Паркэр сүүлийн 2 тоглолтонд 19-27 буюу 70%-ийн амжилттай довтолж байна... Мөн сүүлийн 4 тоглолтонд 14 торгуулийн шидэлтээ бүгдийг нь оноо болгож...

Өнөөдөр тэрээр 30 оноо авч, 4 дамжуулалт хийсэн бөгөөд дээр нь улирлын дээд амжилт болох 7 самбар авчээ... Уг нь манай хүн 3-аас өндөр хувьтай шиддэг бол өнөөдрийнх шиг тоглолт их гарах юм байгаан ш дээ... Өөрөө ч нээх зовохгүй оноо түүгээд байх боломжтойн дээр ямар ч хамгаалагч хамгаалахад хэцүү болох юм байгаан ш дээ... 3-ийн бэлтгэлээ сайн хийгээд байгаасай...

Өнөөдөр Ману болон Паркэр 2 талбай дээр 9-н минут л хамт байж... Энэ хугацаанд тэд Хилл болон Нийл-ийг сайн удирдан тоглосоны дүнд 2-р хагаст л гэхэд тэд хамтдаа 17 оноо зулгаажээ.... Нийлийн оноогоор дутуу явж байхад хэд хэдэн чихал холын шидэлт хийсэн нь багийн олон оноогоор тасрах замыг засч өгсөнөөрөө тоглолтын X-фактор байж чадсан... Тиаго сүүлд тэр нэг данк хийхдэ ямар эвгүй унав аа... Нөхөр жаахан холоос явчихсан л даа.... Боннэр маань өвдөгний гэмтлээс болж тоглолтыг өнжлөө... Удахгүй Андэрсөн ирнэ дээ уг нь...

****************************************************************************
Ийнхүү Дэнвэртэй энэ улиралд 3 таарахдаа 3 хожлоо.. Мөн тэдэнтэй таарсан сүүлийн 5 тоглолтондоо хожил аваад байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby 1220 » Tue Jan 18, 2011 12:23 pm

Ману Мелог ямар аймаар блокдов оо
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Tue Jan 18, 2011 10:36 pm

За тэгэхээр баг маань улирлын тал нь буюу 41 тоглолтоо хийгээд байгаа билээ... Ер нь ямар багуудтай хэд таарч тоглов, одоо тэгээд ямархуу багууд биднийг хүлээж байгаа талаар жаахан оруулъя гэж бодлоо... Энэхүү хүснэгтийг дүү маань хийж өгч тус болсон... Дараа нь агаа нь хянах шив дээ...

Image


За эхлээд Өрнөдөөс эхлэе дээ... Одоогийн байдлаар ПО-ын байранд явж байгаа багуудтай тоглосон байдал нь 12:2 байгаа юм байна... Одоо энэхүү багуудтай 12 тоглолт хийх бөгөөд 4 нь гэртээ, 8 нь аялан тоглолт гэхээр бас л хүнд сонсогдож байна шүү... ЛАЛ болон Портлэндийн талбай дээр тус бүр 2 удаа очих хуваарь нэлээд хүнд байх болов уу даа... За тэгээд ДАЛ, Юта, Денвер, Зөгийнүүдийн талбай хүлээж байна... Бүгд л эвгүй учраанууд...
Энэ багуудаас бид Денверийг 3 удаа хожиж чадсан нь маш чухал ялалтууд байлаа...

*************************************************************************************************

За харин ПО-ын шугамны ардах багуудын эсрэг 12:1 гэсэн амжилт үзүүлсэн... Одоо энэ хэсгийн багуудтай 13(гэртээ-6, айл хэсч-7) тоглолт хийнэ... Пуужингууд болон Мемфистэй 3 удаа таарах тоглолт бас л хүнд болно доо... Мөн Нарнуудтай хийх 2 тоглолт ч чамгүй хүнд байх бизээ...

Image

Дорнодын шилдэг багуудтай 6-3 буюу бусад хэсгээ бодвол харьцангуй өрсөлдөөн ойр тоглолтыг үзүүлсэн байх юм... Одоо энэ багуудтай 7 тоглолт (гэртээ-3, айлд-4) хийх бөгөөд Миамитай 2 удаа, Бостонг талбай дээрээ хүлээж авах, мөн Чикагогийн талбай дээр зочлох тоглолт класс болох байх...

*************************************************************************************************

Дорнодын амжилт тааруу багуудын эсрэг 5:0 гэсэн амжилтыг үзүүлсэн байна... Энэ хэсгийн багуудтай 9 тоглолт (гэртээ-4, айлд-5) хийх бөгөөд Детройт, Торонто, Нетстэй тус бүр 2 удаа тоглолт хийнэ... Энэ улиралд эдгээр 3-н багтай таарч тоглоогүй байсан гэсэн үг...
Үндсэндээ бид амжилт сайтай багуудтай ихэнх тоглолтоо хийсэн гэж харж болохоор байгаа юм...
Last edited by hosko on Tue Jan 18, 2011 10:51 pm, edited 1 time in total.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby slo mo jones » Tue Jan 18, 2011 10:44 pm

:eek: хоско пм-ээ шалгасануу хө.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Tue Jan 18, 2011 10:47 pm

Шалгаад нэмчлээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Wed Jan 19, 2011 4:51 pm

Энэ 7 хоногийн сүүл гэхэд манай рүүкий Андэрсөн ирэхнээ...Гэхдээ манай Д-лигийн баг болох Austin Toros-д.... Энэ 7 хоногоос эхлээд тэрээр 1-ийн эсрэг 1, 2-ийн эсрэг 2, 3-ийн эсрэг 3 гэх мэт тоглолтуудыг хийжээ... Тэнд нөхөэ нүхрийг хэсэг хугцаанд байлгах бөгөөд үндсэн багтайгаа энэ сарын сүүлээр нэгдэх боломжтой гэж Поп өвөө хэлж....

Тэр тэнд сайн, үр бүтээлтэй тоглолтыг үзүүлнэ байхаа гэдэгт ерөнхий менежер Р.С. Буффорд итглэтэй байгаа аж... Түүнийг доод багтаа тоглуулах болсон нь түүнд олон минут тоглох боломжийг өгч байгаа хэрэг юм гэнээ...

Эмнэлгийн үр дүнгүүдээр тэр одоо эрүүл, гэхдээ бид яг түүнийг том тоглолтуудад оролцуулахаа жаахан хойшлуулсан нь дээр гэж бодож байгаа гэж Поп мөн хэлж...

****************************************************************************************
Баксын эсрэг хийсэн тоглолтонд баруун өвдгөндөө бэртэл авсан Улаан Пуужингийн маань ирэх хугацаа нэлээд хойшлогдох нь дээ... Энэ талаараа өөрөө хэлэхдээ: -Ясанд нь няцралт байгаа нь тодорхой болсон, эдгэрийн тулд нэлээд цаг орох нь... Одоо би гибс хэрэглэж байгаа байгаа гэж...

**************************************************************************

10 хоногийн гэрээгээр ирээд байаа Овэнс бол хөгжлийн лигийн Тулса 66 багийн хамгийн ахмад тоглогч юм байна... Тэр хамгаалалт болон лидэршип гэж ю байдагийг мэднэ... Бид түүнд боломж өгнө, тэр тийм ч юм ойлгохгүй хүн биш гэж Поп түүний талаар хэлж...

Нөхөр багтаа бол энэ улиралд 23 удаа гараанд гарч, 12.7 оноо, 5.5 самбар, 3.2 дамжуулалтыг 31 минутанд амжуулдаг юм байна... Довтолгооны хувь нь- .462 (108 of 234) , холын зайнаас- .373 (25 of 67) гэсэн амжилт үзүүлсэн юм байна...

Лигийн хамгийн шилдэг багт тоглож байгаа минь нэр хүндийн хэрэг... Тэд намайг үнэлэж, өөрсдийнхөө гэр бүлд нэгтгэсэн гэж Овэнс өөрөө хэлж...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby RBK » Wed Jan 19, 2011 6:48 pm

Энэ зураг саваахнээ... Эмнэлэгийн анхны тусламж үзүүлж байгаам шиг харагджийшд...

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Wed Jan 19, 2011 8:28 pm

За дахиад л улирал талдаа орсонтой холбоотойгоор нэг юм оруулахаар шийдлээ... Өнөөг хүртэл тоглож ирсэн бүрэлдэхүүнд дүн тавьсан байна...

Point Guard
ТП энэ жил замналынхаа шилдэг улирлын нэгийг хийж байгаа... Тэрээр багаа довтолгоонд тэргүүлэн оролцож, 6.9 оновчтой дамжуулалт өгч байгаа нь кариэрийнх нь дээд үзүүлэлт... Хилл хамгаалалтын чадвараа онцгой өсгөж чадсан бөгөөд шилдэг 6 дахь толгогчид өрсөлдөхүйц байгаагийн дээр Нийл хэмээх залуу шилдэг тоглотыг үзүүлж бэлэг бариад байгаа билээ... Хагас улирлын үнэлгээ: A+

Shooting Guard
Ману энэ улиралд МВП-гийн хэмжээний тоглолтыг үзүүлж, одоогийн байдлаар багаа оноо болон бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтүүдээр тэргүүлж байна...
Гэхдээ бараг л холбогчийн байрлал дээр тоглож байгаа... Хилл ч энэхүү 2 үүргийг хамтдаа үүрэлцэж буй... За тэгээд рүүкий залуу Андэрсөн улирлын эхэнд гэмтэхээсээ өмнө тун чиг боломжийн тоглолт үзээлсэн... Хагас улирлын үнэлгээ: A

Small Forward
Стат энэ тэр гээд л ер нь бүх талаараа РЖ энэ улиралд илүү сайн байж чадаж байгаа... Тэр багтаа хамгаалалт болон довтолгоон дээр өнгөрсөн жилтэй харьцуулбал сайн байгаа... Мөн 3-ийн шугамны араас 42.4%-тай шидэж буй нь түүний кариэрийн хамгийн дээд үзүүлэлт...
Улиралиг бид Бобби Симонс, Алонзо Жи-тэй эхлүүлж байсан бол дарааханаас нь Удокагаа эргүүлж олж ирсэн... Гэхдээ бас л түүнийг явуулж, одоогоор Овэнс хэмээд хөгжлийн лигийн тоглогчтой 10 хоногийн гэрээ хийгээд байна... Хагас улирлын үнэлгээ: B

Power Forward
Энэ жил Поп өвөө дандаа ижилхэн гараа гаргаж тоглож байгаа... Тимми хэдий замналынхаа хамгийн бага гэсэн үзүүлэлтүүдийг хийж байгаа ч тэр одоог хүртэл НБА-гийн шилдэг бигмэнүүдийн нэг хэвээр л буй...
Боннэр маань 3-аас бол үнэндээ л галлаж байгаа... Гэрч нь тэрээр 50.4%-тай шидэж байна.... Мөн л кариэрийн дээд үзүүлэлт....
Дайс хэдийгээр тоглолтонд цөөн минут оролцож байгаа ч ПО эхлэхээр хэргээ гаргах биз... Хагас улирлын үнэлгээ: B+

Center
Блэйр Спэрсийн гарааны тав болсоноосоо хойш өгсөж, уруудсан л тоглолт үзүүл байгаа... Харин сүүлийн хийсэн тоглолтууддаа маш сайн байсан... Тэрээр НБА-гийн хамгийн намхан төвийн тоглогч гэдгийг битгий мартаарай...
Рүүкий Тиаго.... Тэр одоо болтол НБА гэдэг газар учраа олоогүй л байна... Тэр илүү хурдан сайжрах хэрэгтэй.... Хагас улирлын үнэлгээ: C+


Баг энэ хүртэл сайн байсан... Гэхдээ энэ бол юу ч шийдэхгүй гэдгийг тэд ойлгож, улирлын 2-р хагаст илүү хүчтэй байж, ПО-ийн бэлтгэлээ базаах нь чухал байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Ganbold » Thu Jan 20, 2011 10:04 am

[quote="slo mo jones"]
Image

паркер ингээл сайхан оролт хийж байтал санаандгүй эрүүнд нь хүн цохичихвол хэлээ тас хазаж мэдэхээр хүн байна даа. бас бодмоор л юм байна. :ногоон:
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby zorigtsaikhan » Thu Jan 20, 2011 10:28 am

Ganbold wrote:
slo mo jones wrote:паркер ингээл сайхан оролт хийж байтал санаандгүй эрүүнд нь хүн цохичихвол хэлээ тас хазаж мэдэхээр хүн байна даа. бас бодмоор л юм байна. :ногоон:


Ганц ТП ч ингэж хэлээ гаргадгүй шүү. Үнхээр тэгэж хоролмаатдаг бол лигт нэг л их хэлгөи даадаанууд айн... Ер нь тэр шүүдний хамгалт чинь хэрэгтэй шүүдээ.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby slo mo jones » Thu Jan 20, 2011 10:30 am

намайг бичсэн юм шиг ишилсэн бншүү
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby El Payaso » Thu Jan 20, 2011 11:37 am

Торонтог нухаж 7 дахь ялалтаа авах нь дээ... одоо никсээс хариугаа авнаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Saiza » Thu Jan 20, 2011 11:52 am

Хоско хамгийн намхан төв чинь Чак Хэйс шт ээ...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Thu Jan 20, 2011 1:31 pm

Чак Хэйс чинь төв-довтлогч гэсэн статустай... Манай хүн бол ерөөсөө л цэвэр төв :ногоон: ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby SAmgaS » Thu Jan 20, 2011 2:08 pm

New Orleans manaihiig hojihoor dagaj hojood bdag bolsiimuu daa uliral ehlehed dagaad sain toglood bsan chine odoo 7 daraalaad hojson chine dagasan 6 daraalab hojiltoi yvj bna..
SAmgaS
 
Posts: 171
Joined: Fri Dec 31, 2010 9:24 am

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Thu Jan 20, 2011 5:16 pm

Өнөөдөр Ману 14 торгуулиа амжилттай болгосоноор багаа оноогоор тэргүүлсэн бол Блэйр маань улирлын дээд амжилт болох 22 оноо, дээр нь 11 самбар авсанаар багийнхаа ялалтанд чухал үүрэгтэй оролцлоо... Хагас цаг ч авах юмгүй дууссан шүү... 11 оноогоор хусуулсан уу яасан...

"2-р хагаст манайх багийн хамгаалалтыг үнэхээр гайхамшигтай хийснийхээ хүчинд яллаа... Энэ маань тэдний довтолгооныг зогсоож чадсан, үндсэндээ тэд бөмбөгтэй тоглолт хийсэн" гэж Поп өвөө хэлж...

3-р үед Блэйр сайн байж 6-8 гэсэн довтолгооны амжилт үзүүлсэний зэрэгцээ 3-н удаа довтолгооны самбар авсан юм... Гэхдээ эхний хагаст манай хүн 5-ийг авчихаад байсан бөгөөд нийт 8 удаа довтолгооны самбар авч том тус хүргэжээ...

Айлаас ДэРөзан галзуу байсaн л даа... Тэрний хурдыг гүйцэж хамгаалах хүн байсангүй.... Дахиад л нөгөө хамгаалагчийн асуудал :smile: .... Гэхдээ 2-р хагасаас түүн дээр дабл-тим хийсний хүчинд Торонтогоос оноо илүү гарч, улмаар хожлоо...

"Би мэдэхгүй байна, гэхдээ бид тэднийг зогсоох чадваргүй байсан, оноо ч авахад хүнд байсан... Бид ердөө л нэг талтай тоглолттой болчихсон... Дэмар л оноо авч байлаа" гэж Торонтогийн дас Жэй толгой сэгсэрч...

************************************************************

Ману торгуулийн шидэлтээ 14-14 гэсэн асүүлийн 3 тоглолтондоо яг довтолгооноос үзүүлсэн амжилт нь 13-43 буюу 30% байгаа нь тоогүй.... Багийн гишүүд жигд тоглож байгаа учраас л бид хэн нэг нь муу тоглосон ч ялалт болгож чадаад байгаагийнхаа хүчээр яваад байна л даа...

Блэйр хүү минь сүүлийн 3 тоглолтондоо 2 удаа дабл-дабл хийх шив... Ингээд нэг тогтворжоод аваасай даа...

Мөн Нийл бас л чухал цагт, тун чи авгүй байдлаас холоос нэг буудсан... Том ч түлхэх хүч болсон доо тэр нь... 10 хоног гэрээлээд байгаа Овэнс 1:51 минут тоглосон нь Тиагогоос л илүү хугацааг талбай дээр өнгөрүүлсэн хэрэг байлаа :ногоон: ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby zorigtsaikhan » Fri Jan 21, 2011 8:57 am

Манай дас Жэймс Андерсоныг НБА Д лигийн Spurs’ Austin Toros баргуу дараа долоо хонгоос явуулхандээ...
Дас мань өөрөө хэлэхдээ: энэ тоглогч тэр багт дор хаяж 20-30 минуут тогтмол тоглож байж хуучин формондоо орно. Тэр тоглох цагийг нь би одооны багтаа гаргаж чадахгүй болхоор ийм шийдвэрт хүрлээ гэж... Тэр нь ч бараг дээрдээ... Сайхан формандаа ороод гоё болчоод буцаад ороод ирвэл ч хэрэгтэй хүндээ уул нь...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Fri Jan 21, 2011 9:31 pm

Маргааш Никсээс хариугаа авчих байгаа.... Энэ улиралд таарсан тоглолтонд 115-128-аар ялагдсан нь манайхны хувьд 1993 оноос хойших 2 багийн авсан нийлбэр оноо хамгийн их тоогоор самбар дээрх бичигдсэн тохиолдол болсон... Поп тэр тоглолтыг "pathetic" гэж маш их чамлаж хэлж байсан...

Блэйр сайн байж дабл-дабл хийвэл манайх бүгдэд нь ялдаг болоод байна... Никстэй тоглоход 17 оноо, 8 самбар авсанаа хадгалаад, жаахан сайн тоглочиход болно доо болно :ногоон: ....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Saiza » Fri Jan 21, 2011 9:45 pm

Урдны хожигдсон тоглолтыг чинь татаж аваад бүтнээр нь үзсэн их гоё тоглолт гарсан бна лээ шт.. Маргааш ч бас тэгэх бхдаа.. Аамир гоё шидээл ороол
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby slo mo jones » Fri Jan 21, 2011 9:50 pm

аль аль баг нь довтолгооны хувь өндөртэй тоглолт болсон, Никс ч угаасаа довтолгоонд тулгуурласан баг. манайхны л хамгаалалт муу бсн. уг нь авсан оноогоо хамгаалж чадсан бол өөрийн болгочих хожил бсн. маргааш энэ тал дээрээ хэр ажилласанаа нэг хараядаа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron