Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Sun Dec 23, 2012 4:39 pm

Өнөөдөр арай гэж хожлоо... Хожсон нь сайн мэдээ боловч үнэхээр хангалтгүй байна... Голден Стэйтийн бүрэлдэхүүн ямар билээ?? Манайд хэн хэн байгаа билээ?? Харьцангуй илүү бүрэлдэхүүнтэй гээд хэлчихэд нэээээх буруудахгүй... Тийм байж ингэж тоглоно гэдэг бол зүгээр хог л байна... Дээрээс нь Коби 41 довтоллоо... Арай ч дээ... Нээш байхгүйд ингэж их довтлоогүй мөртлөө Нээшийг ирэнгүүт бөмбөг булаацалдаж байгаа юмуу хаашаа юм?? 4-р үе дуусахад 37 довтолсон байлуудаа... Ийм багийн тоглолт ч гэж юу байхав... Дээрээс нь Д12 бол зүгээр л боль... Айлын том тоглогчидоос алдаа салгах ёстой хүн өөрөө алдааны асуудалд ороод суучдаг, гарч ирхээрээ гай болоод алдаа хийгээд байдаг... Арай ч дээ... Өнөөдөр Тайвнаа үнэхээр сайн байлаа... Хамгаалалт, довтолгоо аль алинд... Нээш дажгүй байлаа... Хийх ёстой юмаа л хийжийн... Газолыг гайгүй хөдөлгөөд байх бололтой...

Манай хамгаалалт бол нээрээ арай ч дээ л гэмээр байна... Жаррет Жак ингэж дураараа дургиад байхдаа ч яахав... Манайх хамгаалалтаа шийдэхгүй бол юуууууун PO, финал...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Nobun@g@ » Sun Dec 23, 2012 4:47 pm

Тэхх үнэндээ утгагүй тоглолт болсон... Коби арай л байна...
41 шидээд арай ч дээ... Эхний 34н шидэлтэн дээрээ 34 оноогоо авчиж байх хэрэгтэй байна шд... Ядаж...
Тэгвэл ядаж нэмэлт цаг гээд байхгүй хожчих байлаа... Тэгж чадахгүй байж байж л шидээд байх юм...
Өөрийнхөө рекордыг бодоод давхичихав уу... Дараа дараагийн тоглолтоос шидэлт, минут 2г нь цөөлөх хэрэгтэй л байгаам...

Төвд уг нь Дайчдыг азаргалахаар бүрэлдэхүүнтэй байж байж чадахгүй юм... Довтолгооны самбар 15г алдаад байхдаа яахав дээ...
Хамгаалалт бол бүр юу ч хэлэхэв... Бас 20 бөмбөг алдалт... Ховардыг зөв ашиглаж чадахгүй байна...
Үнэхэээр бэртэлтэй эсвэл ядралттай байгаа бол Пау, Хилл энэ 3г сайхан сэлгээд үзэх хэрэгтэй.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Барнаба » Sun Dec 23, 2012 9:50 pm

Нэш ирсэнд баяртай байна... Нэш, Ховард, Коби, Газол гээд дөрвөл хамтдаа хожил авлаа, баяртай байна... энэ бол маш сайхан сэтгэл санааны хожил байв... 4-р үеийн сүүлийн хэсэгт, нэмэлт цагт гээд мундаг сэтгэлзүйтэй хүмүүс гэсэндээ аваад гарлаа... Баг яг гараагаараа тоглоод дөнгөж анхны хожилоо авлаа, яахав алдаа ихтэй ч яваандаа жигдрээд явах байхаа...

Коби-н талаар сүүлийн хэсэгт гайгүй тоглосон, гэхдээ хэт их шидэж байна, яахав нэг юм нь өнөөдрийн хувьд мань хүний шидэлтүүд нь нэг л болохгүй байгаад байсан, тэгээд довтолгоо явуулчих өөр хүн байхгүй шидээд л байв... гэхдээ л хэт их шидэж байна... Ховард маш хангалтгүй байна, гэхдээ яахав, Коби шиг тоглолтын сүүл хэсэгт овоо нөгөө хэдтэйгээ ойлголцоод байсан...

За, одоо хүн болгон л ярьж байна, манай хамгаалалт гэж нээрээ... шанагаар ус хутгаад уух гэтэл шанаганд ус байдаггүй шиг л юм болж... Ерөнхийдөө хамгаалалтаа сайн шийдэх хэрэгтэй байна, довтолгоо бол яваандаа жигдрээд гоё болчих байхаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Dec 24, 2012 12:39 am

Жак ингэж дургиж байгаа юм чинь ч гэж Жак угаасаа л аймар шидэлттэй л байлаа. Хамгаалалт сайн байгаад ч хамгаалалтын өөдөөс л хийж харагдаад байсан. Нэг шидэлт ордог үе байдаг даа тий л. Гэхдээ хамгаалалтаа өмөөрч байгаа юм биш л дээ хог байсан угаасаа. Ховард балайг алдааны асуудалд орсон биш Хилл маань л гоё байлаа даа. Ямар ч олон хэрэгтэй довтолгооны самбар, хэрэгтэй оноо авав. Хамгаалалттай өөдөөс ч гоё оноо авч байсан. Метта маань ч дажгүй байлаа. Сүүлийн 4 тоглолтод 18 оноо дунджилсан гэсэн стат тоглолтын дундуур гарч байсан тэрийгээ ч хийлээ. Тэгээд өнгөрсөн улирлын турш хийсэн 3аасаа ч олныг өдийд хийчихсэн явж байна лээ. Коби ч одоо өмөөрөөд байх юм алга, арай утгагүй олон шидсэн дээ. 4 дүгээр үеийн сүүл нэмэлт цаг дээр арай дөнгүүр байлаа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby fond » Mon Dec 24, 2012 12:55 am

Метта сайн байсаан..Сэлгээнээс гарах нь ер зохиод байнаа..
Сүүлийн 4 тоглолтонд 18 оноо 8.8 самбар 3.3 стил гэсэн стат гарч байх шиг байсан..
Өнөөдөр хэрэгтэй үед сайн байсан..сүүлд Нэш Ховард 2ийн П&Р оор 3с гоё хийсэн..
Яг олон оноо хоцорчоод барихдаа бол сайн л хамгаалж байналээ..
Тэрэн шигээ л эхнээсээ хамгаалт сайтай тогломоор байх юм..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby addictive » Mon Dec 24, 2012 2:54 am

Энэ улиралд юм хүлээлтгүй байхаа кк. Нөгөө Шаак, Коби, Ван Эксел, Эдди нарын байсан үе шиг бүтэхгүй харагдаж байна лээ шд.

Ийм задгай ран энд ган-аар тоглуулдаг дасгалжуулагч авчирах хэрэг байсан ч юм уу. Одоо бол яг жинхэнэ утгаараа гурвалжиндмаар байгаа юмшд. Пау, Ховард хоёроор пост плей яваад л. Коби, Неш хоёр суларч шидээд л.. Артест хар ажилаа хийгээд л гээд бодогдох юм.

"Ран энд ган" чинь үзүүштэй болохоос аваргалдаг систем биш гэдгийг бүгд л мэддэг биз дээ. НБА, НСАА-д лав түрүүлсэн түүх байдаг гэж дуулаагүй юм даг.
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Tue Dec 25, 2012 10:15 am

manaihan delonte west iig avah gej sonirhoj sonirhoj bolichihloo gej bh shiv de. bodvol west iin suuld gargasan asuudluudsaas aisiin blgui de
Last edited by ulmedekh on Tue Dec 25, 2012 3:32 pm, edited 1 time in total.
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Tue Dec 25, 2012 12:05 pm

ЛЭЙКЕРС (13-14) V. Голден Стэйт (18-10)

С.Нэш 24 тоглолт өнжсөний эцэст эргэн ирж, Коби 34 онооныхоо 6-г нь нэмэлт цагт авснаар Лэйкерс Голден Стэйтийг 118-115 харьцаатай хожсон.

Нэшийн хувьд 10 сарын 31-нд улирлын 2 дахь тоглолтод Портлэндийн эсрэг тоглож байхдаа гэмтсэнээс хойш анх удаа тоглосон юм. Тэрээр гараанд гарч 41 минут орчим тоглохдоо 9 дамжуулалт, 12 оноо авсны дотор нэмэлт цаг дуусахад 16,9 секунд үлдээд байхад хийсэн хожлын 2 оноо багтана.

Метта 20 оноо, 5 самбар авсан бол өөр нэгэн сэлгээ болох Ж.Хилл 14 оноо, 8 самбар нэмэрлэсэн. Ховард нэмэлт цагт 6 дахь алдаагаа авч талбайг чөлөөлөх хүртлээ 11 оноо авсан.

Голден Стэйтээс хамгаалагч Ж.Жэк сэлгээнээс гарч улирлын хамгийн их 29 оноогоо авч, 11 дамжуулалт өгснөөр улирлын 2 дахь дабл-даблиа хийсэн. Карри 20 оноо, Д.Лий 20 оноо, 11 самбартай дабль-дабль. К.Томпсон мөн сайн байж 18 оноо нэмсэн.

Лэйкерс дайчдыг энэ улиралд 2, нийтдээ 6 дараалан, харин сүүлийн 19 тоглолтынхоо 18-т нь хожиж байна. Голден Стэйт эхний 3 үеийг 31-27, 61-53, 87-74 гэж илүүрхсэн ч дөрөвдүгээр үед Лэйкерс 34-21, нэмэлт цагт 10-7 гэсэн онооны давамгайлал гаргаснаар хожсон.

Коби 41 шидэж 16ханыг нь оруулсан. Гэхдээ тэрээр дөрөвдүгээр үед 3-6, нэмэлт 3-6 довтолсон.

“Бага зэрэг хөндүүр, өвдөлт мэдрэгдэж байна, гэхдээ одоо зүгээрээ. Тоглож болохоор байна.” Нэш

Д.Лий 4 дүгээр үед 2хон оноо авсан бол нэмэлт цагт нэгийг ч аваагүй.
Лэйкерс 4 дүгээр үед 21-8 ран хийж, улмаар Коби Нэшийн дамжуулалтаар аркны гаднаас 3 оноо авснаар 95-95 болж тэнцсэн нь хожлын түлхүүр байлаа.

Дайчдын шинэ цэрэг Х.Барнес 13 оноо, 4 самбар, 3 бөмбөг тасласан. Нийт онооныхоо 7-г сүүлийн 6 минутад авснаас гадна тоглолтын турш Кобиг хамгаалж, супер одын шидэлтийг алдуулж байлаа. Тэднээс мөн Ж.Жэк гайхалтай байсан. Сэлгээнээс гарч ирэн эхний үеийн төгсгөлд ганц шидсэн нь оновчтой болж 3 оноо авсан бол 2 дугаар үед гурваас 1-2, нийт 7-10 довтолж 15 оноо авсан. Тэрээр тоглолтыг 13-19 довтолж, 29 оноо авснаар дуусгасан.

А.Жэмисон 20 минут дундажлаж байгаа ч сүүлийн 2 тоглотод сэлгээнд байгаа ч оролцсонгүй.

29,5 оноогоор лигийг тэргүүлж байгаа Коби 5-17 довтолж эхний хагасыг 11 оноотойгоор тааруу эхлүүлж, 16-41 гэсэн тааруу хувьтайгаар дуусгасан. Гэхдээ тэрээр 4 болон нэмэлт үед хэд хэдэн клатч шидэлт хийсэн. Мөн 8 тоглолт дараалан 30+ оноо аваад байна. Энэ нь мэдээж фантази тоглогчдыг баярлуулж байгаа нь лавтай.

Лэйкерсийн тайлбарлагч М.Томпсон талбайн хажуу талын суудлаас тоглолтыг үзсэн бол түүний хүү К.Томпсон дайчдын өмнөөс талбайд тоглосон. Эцэг М.Томпсоныг нь 1978 оны драфтын нэгээр Портлэнд сонгож байж. Тэрээр 12 жилийг НБА-д өнгөрүүлэхдээ Портлэнд болон Лэйкерс тоглож байсан юм байна.

Д.Лий 12 тоглолт дараалан 20+ оноо аваад байгаа нь карьерийнх нь хамгийн их. Мөн тэрээр 20+ оноо, 10+ самбарыг 12 тоглолтод авсан лигт нэгт орох амжилт. Коби 34 оноо, 10 самбартай дабль-дабль хийсэн. Коби 2008.01.14-нд Сиэлтийн эсрэг тоглохдоо 44 шидэж байснаас хойш анх удаа 40+ шидэж байна. Түүний хувьд карьерийнхаа туршид 9 дэх удаагаа нэг тоглолтод 40+ шидэж байгаа юм.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Mish » Tue Dec 25, 2012 7:05 pm

Hamgaalalt iim ongorhoi bolohoor center deer hamag achaa ochih n argagui l dee...tgd ingej ih aldaanii asuudald orood bn...gej bi bodjiino...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Tue Dec 25, 2012 11:05 pm

НЬЮ-ЙОРК НИКС V. ЛОС АНЖЕЛЕС ЛЭЙКЕРС ТОГЛОЛТЫН ӨМНӨ

Лигийн онооны лидер Коби Брайнт (29.7)-ын Лэйкерс яг ард нь шил даран яваа Кармело Антони (28.3)-ийн Никсийг Есүсийн мэндэлсэн өдөр хүлээн авахад хэдхэн цаг үлдээд байна. Энэ сарын эхээр хоорондоо таарахад Никс хожсон ч тэр үед Лэйкерсийн хоёр шилдэг тоглогч байгаагүй бөгөөд С.Нэш, П.Газол нар хоёулаа эргэн ирсэн гэхээр одоо л хэн нь илүүгээ үзэх чансаа шалгасан тоглолт болно гэхэд хилсдэхгүй. 12 сарын 13-нд таарахад Коби 31 оноо, 10 самбар, 6 дамжуулалт гээд гол гурван үзүүлэлтээр багаа тэргүүлж, Метта, Ховард нар хамтдаа 43 оноо авсан ч Никсийг Мэдисон Скүэр Гарденд нь хожиж чадаагүй. Никс улирлыг гайхалтай үргэлжлүүлж бүсийнхээ хоёрт яваа бол Лэйкерс хариугаа авах цаашлаад улирлын хамгийн урт хожлын цувралаа үргэлжлүүлэхээр гарч ирнэ гэхээр тоглолт улам сонирхолтой болох нь дамжиггүй. Дээр нь Майк Д’Антони 3 сард халагдсанаасаа хойш анх удаа Никсийн эсрэг тоглохдоо хожиж чадаагүй бөгөөд одоо л хариугаа авах боломж олдсон гэдэг нь ч нөлөөлнө.

“Би тэднийг хожихыг хүссэн. Би Лэйкерсийг буулгаж авахыг хүссэн, ялангуяа талбай дээрээ. Энэ бүхэн Майктай ямар ч хамаагүй. Би талбай дээрээ хожихыг, сагсан бөмбөгт ялахыг л хүссэн.” хэмээн 10-15 довтолж 30 оноо авсныхаа дараа Мело хэлсэн байна.

Лэйкерс энэ улиралд тааруу (13-14) байгаа ч сүүлийн 4 тоглолтод дараалан хожоод байгаа. Сүүлийн тоглолтод удаан хүлээлгэсний эцэст эргэн ирсэн Нэшийн хожлын шидэлтээр алтан мужийн дайчдыг хожсон. Хоёр сар орчим тоглоогүй 8 удаагийн бүх од тоглогч маань 12 оноо, 9 дамжуулалт өгсөн.

“Залуустайгаа эргэн нэгдэж тоглох гайхалтай байна. Суудал дээрээс тоглолт үзэх үнэхээр хэцүү байсан. Багтаа тус болж байгаадаа баяртай байна. Бид багаа босгохоор, унаад буй сэтгэл зүйгээ сэргээхээр оролдож байна. Бид хожих боломжтой гэдгээ мэднэ, түүнийхээ төлөө орой бүр тэмцэж байна. Би зүгээр л тоглох, хожихын хүслэн болж байна. Бид 4 дарааллаад хожчихоод байна, хэрэв бид үүнийгээ үргэлжлүүлж чадвал өрсөлдөөнд эргэн ирэх болно. Бид яг одоо л улайран дайрах хэрэгтэй.” Стив Нэш.

Нэш амжилт гаргаж эхэлж буй Лэйкерсийн төлөө яг л зөв цагтаа, хэрэгтэй үедээ эргэн ирээд байна.

“Тэр бол ялагч залуу. Миний бодлоор тэр ирснээр бид тэс өөр баг болоод байна. Тэр талбай дээр гарахад л бүх зүйл өөрчлөгддөг.” хэмээн Сансад Нэшийг дасгалжуулж байсан Антони хэлсэн.

Коби сүүлийн 8 тоглолтондоо 33,8 оноо дундажлаад байгаа бол 8 тоглолт өнжсөний эцэст эргэн ирсэн Газол эргэн ирсэн 2 дахь тоглолтондоо 10 самбар, 6 дамжуулалт өгсөн.

Лэйкерс талбай дээрээ таарсан сүүлийн 9 тоглолтын 8-д нь Никсийг хожсон (20-7) бөгөөд сүүлийн 5-т нь дунджаар 12,4 оноогоор илүүрхсэн. Гэсэн ч Лэйкерс энэ удаад илүү сайн баг ирж байгааг мэдэж байгаа.

“Мело үнэхээр сайн тоглож байгааг бид мэднэ. Тэдэнд арвин туршлагатай, хамтдаа сайн тоглож байгаа залуучууд ч бий. Чанга баг, хүнд тулаан” Газол

Хоёр хоногийн өмнө Никс Чикагод хожигдож яваад эргэн ирэлт хийн хожил авахад МВП-ийн гол нэр дэвшигч Мело 33 онооныхоо 19-г нь 4 дүгээр үед авсан.

Никс 3 аялан тоглолтоо эхлүүлж байна. Өмнөх 5-ийнхаа 4-т нь хожсон.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby CAHAKA » Wed Dec 26, 2012 5:10 am

49-51 эхний хагас илүүрхлээ. Гоё тэнцүүхэн тоглолт болж байна даа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Бээгий » Wed Dec 26, 2012 5:14 am

MWP маань аймар байгаам байна.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby kamizake » Wed Dec 26, 2012 5:18 am

Yun deer garj. Bgan
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Бээгий » Wed Dec 26, 2012 6:28 am

Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Jo_amka » Wed Dec 26, 2012 8:19 am

Нам унтчихсан байшт... Пяхлуу гэж... Сайхан хожжээ...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Wed Dec 26, 2012 8:27 am

Гоё юмнаас хоцорч дээ. Нэгдүгээр үе Кобигийнх хоёрдугаар үе тэр чигээрээ Меттагийнх 3 дугаар үе Мело сайн байсан эцсийн мөчид манайх илүүрхсэн сайхан тоглолт байлаа даа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Wed Dec 26, 2012 8:47 am

suuliin heden jil xmas iin togloltoos hojil avaagui bsan sanagdaj bna. yamar ch bsan 5 daraalchihlaa :beer :beer
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Hero.Lio » Wed Dec 26, 2012 9:03 am

Сайхан хожил авчээ. Сэлгээнээс Метта лаасан байна. Бусад сэлгээнийхэн тэгээд сайхан баясаал байж байсан юм шиг байна ккк. Коби 9 дараалсан 30+ гусчихлаа. :-D
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Wed Dec 26, 2012 9:20 am

Тоглолт үзэж чадсангүй... Татаж үзнээ... Гэснээс, өнөөдрийн тоглолтын стат бол давгүй байх чивээ... ТО бага... Коби өндөр хувьтай довтолж, Нээш 11 дамжуулалт... Сэлгээнээс Тайвнаа :eek:
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Dec 26, 2012 9:34 am

Нэш ирээд жигдрээд явчвуу? Коби СФ-р гарсан байх юм. Тайвнаа энэ жил янаг бнаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Wed Dec 26, 2012 10:34 am

Image
Image
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Wed Dec 26, 2012 12:18 pm

НЬЮ-ЙОРК НИКС /20-8/ V. ЛОС АНЖЕЛЕС ЛЭЙКЕРС /14-14/

Лигийн онооны лидерүүд болох Никсийн Мело, Лэйкерсийн Коби нар зул сарын баяраар таарч тоглон харилцан оноо авалцсаар хоёулаа баг бүрээ тэргүүлж адилхан 34 оноотойгоор тоглолтыг дуусгалаа. Харин шилдэг хамгаалагчид болох Чандлер, Метта нар хоёул 6 алдаатай болж талбайг чөлөөлөх хүртлээ өрсөлдөгчдөө байнгын дарамтанд тоглуулсан. Лэйкерсийг Майк Д’Антони дасгалжуулж буй сүүлийн сар гаруй хугацаанд хамгийн их хов живэнд өртөж буй Газол эцсийн мөчид гайхалтай байж чухал 2 оноог авснаар Лэйкерс Стэплс центртээ Никсийг 100-94 харьцаатай хожлоо.

Ингэснээр Лэйкерс улирлын хамгийн их 5 дараалсан хожлоо авлаа. Мөн 8-8 байснаасаа хойш анх удаа 14-14 болж .500 хувьд хүрсэн бол Нэш 24 тоглолт өнжсөний эцэст эргэн ирснээс хойш 2-0 амжилт үзүүлээд байна.

“Бүх амжилтын үндэс нь Нэш эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ магадгүй амжилт гаргахад шаардлагатай байсан сүүлчийн хэсэг нь тэр байж болох юм.” Майк Д’Антони

Коби “Бүгд л тус тусын байрлалдаа хийж чадах хамгийн шилдэг тоглолтуудаа гаргалаа”

Кристмасын 3 дахь тоглолтод таарсан лигийн шилдэг оноо түүгчдийн тулаан үзэгчдийн урмыг огтхон ч хугалаагүй. Антони 13-23 довтолж нийт 34 онооныхоо талыг нь 3 дугаар үед авсан бол Коби эхний үед 13 авч нийт 14-24 довтолж мөн л 34 оноо авсан. Коби Оскар Робертсоныг гүйцэж Кристмасын тоглолтын бүх цаг үеийн онооны лидер болсноос гадна 30+ онооны цувралаа 9 болгоод байна.
Никсийн Р.Фелтон Нэшийн эсрэг муу тоглож 5-19 довтлон 10 оноо, 6 дамжуулалт өгсөн бол Нэш эсрэгээрээ сайн байж 7-12 довтлон 16 оноо, 11 дамжуулалт өгсөн. 3 дугаар үе дуусахад 8 гаруй минут үлдсэн, Никс 8 оноогоор тэргүүлж байхад Фелтон баруун гарын чигчий хуруугаа гэмтээн тоглолтыг орхисон. Тэрээр хэдэн минутын дараа хуруугаа боон гарч ирсэн ч 3 дугаар үеийн сүүлийн 4 шидэлт болон 4 дүгээр үеийн 4 шидэлтийнхээ гурвыг нь алдаж, Лэйкерст эргэн ирэлт хийн улмаар хожих боломжийг олгосон.

“Бид 3 дугаар үеийг төгсгөж чадаагүй. Тэд ердөө л нэг онооны зөрүүтэй болгосон. Ингэснээр 4 дүгээр үед тэдэнд их боломжтой болж ирсэн” Майк Вүүдсэн.

Д’Антони Моррисийг өөрөөс нь 4 инч өндөр Антониг хамгаалуулахаар гараанд гаргасан. Энэ туршилт 2 минут орчим үргэлжлэх хооронд Мело 5 оноог маш хурдан авсан бол Моррис 2 алдаа гаргасан. Тэгэнгүүт дасгалжуулагч Моррисийн оронд Меттаг талбайд гаргасан бөгөөд 1 дүгээр үеийн үлдсэн минутад Мело оноо аваагүй. Харин Метта Уорлд Пийс өөрөө тэсрэлт хийж 20 онооныхоо 16-г нь 2 дугаар үед авсан. Түүний эрч хүч багийнхнаа сэргээх шиг л болсон.

Уорлд Пийс эхний хагасын сүүл хэсэгт Смитийг хамгаалахдаа бага зэрэг түрэмгий зангаа гаргаж байсныхаа хариуд 3 дахь алдаагаа авсан. Улмаар 2 дугаар хагасыг Моррисын оронд Метта эхлүүлсэн ч алдааны асуудлаасаа болж Мелод илүү их зай гаргаж өгсөн. Мело ч эхний 2 минутад л 7 оноо аван Никс 61-53 харьцаатай тэргүүлж эхлэсэн.

Газолийг илүү сайн хамгаална гэж тооцоолсон Никс хүчний довтлогчоор Курт Томасыг гаргаж, Мелог жижиг довтлогч руу шилжүүлсэн. Томас эхний үед багийн хамгийн их 6 оноог авсан ч тоглосон үлдсэн 6 минутандаа нэг ч шидээгүй. 4 дүгээр үе эхлээд удаагүй байхад Никсийн хамгийн сайн 3 онооны шидэгч Новак Меттатай самбарт үсэрч байхдаа тохойдуулж талбайг орхин эргэж ирээгүй. Никс багаараа 10,8 удаа бөмбөг алдаж байгаа нь лигийн хамгийн сайн үзүүлэлт. Тэд эхний хагас дуусахад 7:41 минут үлдээд байхад Мело Уорлд Пийст бөмбөгөө хулгайлуулах хүртэл нэг ч бөмбөг алдаагүй бөгөөд 10 бөмбөг алдалттайгаар тоглолтыг дуусгасан.

Лэйкерс өмнөх хожсон 2 тоглолтондоо тийм ч төгс хамгаалж чадаагүй, харин энэ удаа хамгаалалтандаа дэвшил гаргаж чадсан. Никс будагтай талбайгаас ердөө 26 оноо авсан. Харин Лэйкерс 46 оноо авсан бөгөөд Нэшт талархах хэрэгтэй. Өмнө нь Коби 30+ авсан 12 тоглолтод баг ганцхан хожил аваад байсан бол сүүлийн 5-т нь хожоод байна. Нэшийг суусан үед Кобигийн дэмжлэг асуулт байхгүй багт хэрэгтэй, зарим үед хоёулаа талбайд байсан ч Кобигийн шидэлт оноонууд зайлшгүй шаардлагатай байдаг. Коби өнгөрсөн улирлын 66 тоглолтын 14-т нь 50+ хувьтай довтолсон бол энэ улиралд 28 тоглолтын дараагаар л дээрх амжилтаа давтаад байна.

Коби НБА-д 17 улирлыг өнгөрүүлэхдээ 15 дахь зул сарын баярын тоглолтондоо оролцож байгаа бол Ж.Стэкхаус мөн 17 жил болсон ч кристмасын анхны тоглолтондоо оролцсон байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Барнаба » Thu Dec 27, 2012 9:45 am

Никс-г сайхан хожсон, одоо Дэнвэр-г нухах хэрэгтэй байна... Коби-н хэлснээр хамгаалалтанд бас овоо анхаарлаа хандуулж тоглож байгаа бололтой...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Thu Dec 27, 2012 9:57 am

Мэргэний тойм :eek: :ээк: шүү... Одоо бол овоо сэргэж байгаа байлгүй дээ... Гол нь Д12 л хүн шиг байх хэрэгтэй байна, муу сармагчин...

http://www.thefirstrow.eu/watch/160455/ ... akers.html
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Thu Dec 27, 2012 10:52 am

Самбарт улаан нойл байнаа...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron