Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby 1220 » Fri Dec 21, 2012 10:17 am

madrid@spurs wrote:manaid manu ginobli geed baisan tanai ene shiruun gartai uchruulah yumsan

:-o
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Fri Dec 21, 2012 12:02 pm

М.Труделлийн сүүлийн жиргээнүүдээс....

Өчигдрийн тоглолтын хоёрдугаар хагасыг үзэж байна. Р.Сакре эргэлзээ байхгүй НБА дахь хамгийн шилдэг сэлгээний багийн анд юмаа. Түүнийг харах үргэлж л хөгжилтэй байдаг.

Коби энэ жил 15 дахь кристмасын тоглолтондоо оролцоно.

С.Нэш бүтэн контакттай бэлтгэл хийж, 5-ийн эсрэг 5 тоглолоо. Тэр одоо ч тоглосоор л байна. Бэлтгэлийн дараа түүнийг хэзээ эргэн ирэхийг мэдэх болно.

Нэш "Дажгүй сайн байна. Ямар нэг асуудал алга. Өвчин мэдрэгдэхгүй байна. Гэхдээ маргааш өглөө ямар байхыг хармаар байна. Бүтэн сайнд тоглох боломжтой ч яг одоо бүрэн итгэлтэй биш байна. Кристмасын тоглолтод эргэн ирнэ гэдэг л илүү бодитой хариулт байх даа."

Антони контакттай бэлтгэлийн дараа юун түрүүнд түүний хөл нь ямархуу байхыг харна, ямартай ч эргэн ирэхэд тун ойрхон байгаа гээд "Юу ч болсон байлаа Нэш кристмасаар лав тоглоно" Мөн Нэшийг өөрийн довтолгооны системдээ төгс тохирох хамгийн шилдэг нь гэж.

Антони Меттаг сэлгээнээс тоглуулсаар байх бололтой. Гэхдээ ОКС-тэй тоглоход Дурант 3 дээр тоглох учраас Меттаг 3 дээр гараанд гаргана. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдол эсрэг багаасаа хамаараад өөрчлөлт хийгээд явах бололтой.

Хэдийгээр Антони шийдвэрээ гаргачихаагүй байгаа ч би бүтэн сайнд Мийкс 2, дээр Коби 3 дээр тоглоно гэж бодож байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Fri Dec 21, 2012 2:04 pm

БЕНЖАМИН БАТТОН - КОБИ

Image

“Залуу минь би оноо авсаар л байх болно. 30 мянган оноог шидэхгүйгээр авахгүй шүү дээ. Ямар системд тоглож байгаа нь хамаагүй, үргэлж л боломжийг эрж хайх хэрэгтэй. 30 шидэлт хийнэ гэдэг амар биш. Маш олон хүмүүс үүнийг хэрхэн хийдгийг мэдэхгүй. Майкл Жордон финалд 49 удаа шидээд хожигдож л байсан. Оноо түүгчид бөмбөг шидэх боломжийг үргэлж л хайж байдаг.” Коби Брайнт.

17 дахь улиралдаа тоглож байгаа ч оноог найдвартай түүсээр байгаа Коби Бүтэн сайнд Филадельфиагийн талбайд зочлон 31 оноо аваад суухад үзэгчид босож алга ташин түүнд хүндэтгэл үзүүлсэн. Мягмар гарагт Чарлоттийн эсрэг мөн л сайн тоглож 30 оноо авсан. Түүн шиг 34 насандаа 7 тоглолт дараалан 30+ оноо авсан тоглогч НБА-ийн түүхэнд байхгүй. Тиймээс ч түүнийг улам л залуужаад байдаг Бенжамин Баттонтой зүйрлэх болсон. Бобкэтсийг буулган авч, Лэйкерс 3 тоглолт дараалан хожсоны дараа Коби “Бенжамин Баттон алга болохгүй гэдэгт найдаж байна” гэж хэлсэн.

Кобигоос гадна хоёрхон тоглогч түүний насан дээр 30+ оноог 5 тоглолт дараалан авч байсан бол Коби 7 тоглолт. Тэд бол бүх цаг үеийн онооны лидерийн жагсаалтад Кобигийн дээр байгаа 4 алдрын танхимын гишүүний 2 нь болох М.Жордан, К.А.Жаббар нар юм.

Коби мэдээж хэрхэн оноо авахаа хэнээс ч илүү мэднэ. Түүнд авьяасаас гадна оноо авахын төлөө тэмцэх сэтгэхүй бий. Хэдэн настайгаасаа үл хамаараад ардаа байгаа Мелогоос 1,6 оноогоор их буюу 29,5 оноо дундажлаж лигийг тэргүүлж байна шүү дээ. Энэ нь түүний 2006-07 онд 31,6 оноо дунджилж байснаас хойшх хамгийн их нь. Ялгаатай нь гэвэл тэрээр энэ оноог карьерийнхаа хамгийн сайн буюу 47,7 хувийн довтолгоогоор авч байгаа. Өмнөх хамгийн өндөр амжилтаа 46,9 хувийн довтолгоо гэж тэмдэглүүлсэн 2001-02 оны улиралд залуу Коби илүү олон оролт хийж, тохож байсан юм.

Коби ийм түвшний оноо авч байгаа ч Лэйкерс бүх тоглолтдондоо шилдэг байж чадаагүй. Магадгүй үүнийг Нэш гэмтэж Коби плэймэйкер хийх шаардлагатай болсонтой холбож тайлбарлавал илүү үнэнд нийцэх байх. Гэхдээ л Кобигийн хийж буй зүйлс гүн сэтгэгдэл үлдээхээр л байсан. hoopdata.com-ийн мэдээлж буйгаар Коби цагирагийн ойролцоогоос нэг тоглолтод 4,9 удаа довтолж байгаагаас 3,4-ийг хийж байгаа нь 70,5 хувьтай байна гэсэн үг. 2011-12 онд 2,3-3,5 буюу 66,2 хувьтай байсан гэхээр илүү сайжирсан байгаа юм. 2001-02 онд буюу залуу байхдаа 6,4 удаа довтолж 4,1-ийг нь буюу 63,4 хувьд нь амжилттай довтолж байж. Товчхондоо Коби цагирагны ойролцоогоос өнгөрсөн улирлынхаас 1 гаруйгаар их довтолж байгаа ч хувиар тооцвол карьерийнх нь хамгийн их нь болж байгаа юм.

Талбай дээрээ хожсоны дараа Коби “Би одоо урьдынхаасаа ч илүү сайн байна. Надад бүхэл өдөржингөө ч гүйж чадах юм шиг мэдрэмж төрж байна. Энэ байдлаа үргэлжлүүлэхийн тулд хоолны дэглэм маш сайн барих ёстой. Филлид гэхэд л би бяслагтай стийк идээгүй. Бага идэж байгаа үедээ би одоогийнх шигээ байж чаддаг. Жин ихтэй, удаан байвал чадахгүй."

Коби НБА дахь эхний хэдэн улиралдаа тоглолттой өдөр ч МакДоналдс иддэг байсан. Эцэст нь тэр идэх зуршлаа өөрчлөх шаардлагатай болсон. Гэхдээ тэр өнгөрсөн улиралд ч байнгын эрүүл хооллон, дэглэм сахиж байсан ч ихэвчлэн тоглогчид шавсан хэсгээс шидэж 43 хувьтай л довтолж байсан. Майк Д’Антонигийн системд Коби талбайн хаа сайгүй байж илүү сайжирч чадсан. Коби pull-up jumpers, triples, layups, floaters hook shots гээд бүх л шидэлтээр оноо авч байгаа.

Коби дамжуулахаас илүү шидэж байгаа ч баг яг одоогоор хожлын цувралаа үргэлжлүүлж байна. Тэгээд ч Коби 20 дамжуулалт өгч байгаа багийг дамжуулалтаараа тэргүүлж байна.
Өнгөрсөн улиралд Коби 58 тоглолтын ердөө 14-т нь л бүх шидэлтийнхээ талаас илүүг нь оруулсан. Харин энэ улиралд аль хэдийн 26 тоглолтын талд нь буюу 13-т нь багадаа 50 хувьтай довтлоод байна. Одоогийн түвшинд тоглож байгаа нь өнгөрсөн зуны олимпоос эхлэн хоолны дэглэм сахисантай нь холбоотой юм.

“Би гайхалтай их эрч хүчтэй байна. Энэ их эрч хүч хаанаас гарч байгааг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Би үргэлж л зочид буудалд мөстэй баннд орж, сунгалт хийж, 24 цагийн турш эмчилгээ хийлгэн, зөв хоолож байсан нь үр дүнгийн маань нэг хэсэг нь болов уу”
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby hosko » Sat Dec 22, 2012 1:27 am

Нэг зураг оруулсан балайр том юм байна... Устгав... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Sat Dec 22, 2012 10:40 am

Image

Гоё зураг байна...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Барнаба » Sat Dec 22, 2012 1:58 pm

НЭШ-Н ЭРГЭН ИРЭЛТ ЛЭЙКЭРС-Т ХАНГАЛТТАЙ ГЭЖ ҮҮ?

HANG TIME NEW JERSEY – Майк ДиАнтони-д түүний довтолгоонд ажиллах холбогч хэрэгтэй байна. Брайант холбогч-н байрлалд илүү тоглоод байхыг хүсэхгүй байгаа. Ховард орой болгон илүү амар байдлаар сагс тоглохдоо тааламжтай байх болох бол Пау бэлэн байхдаа багт байх уу эсвэл худалдаалагдах уу гэдгээ мэдэхдээ таатай байх болно. Мөн Лэйкэрс-н фэнүүд энэ дорой байдал нь багийн хамгийн чухал нэг хэсэг нь байхгүй учраас үүсээд буй гэж найдаж байна.

Тэд бүгд Стиви Нэш-г хүлээж байна, магадгүй тэд тийм ч удаан хүлээхгүй байх.

Нэш энэ улирлын 2 дах оройдоо зүүн хөлөө гэмтээсэн бөгөөд түүнийг аль болох боломжтой болсон үед нь эргэн талбайд гаргахаар яаравчилж байна. Лэйкэрс Нэш-гүйгээр 12-12 гэсэн стат-г үзүүлээд байна. Одоогоор 12-14 гэсэн статаар тэд Western -ий 12-т зогсож байна. Гэхдээ Нэш Пүрэв гаригийн бэлтгэлд оролцсон бөгөөд Христмас-н өдрөөр Лэйкэрс талбайдаа Никс-г хүлээх авах үеэр тоглоход бэлэн байх боломжтой юм.

Нэш Пүрэв гаригт анх удаагаа бүтэн контакт-тай бэлтгэлд оролцоход гэмтэлтэй нь холбоотой ямар нэгэн зовиур, асуудал байхгүй байж. Гэвч Нэш талбайд Христмас-н өдрөөр Никс-н эсрэг эргэн ирэх нь энэ хагассайнд Голдэн Стэйт-н эсрэг гарахаас илүү аятайхан байх болвуу гэж хэлж.

“Энд ямар нэгэн төлөвлөгөө байхгүй, би өнөөдөр ч шууд тоглолтонд ороод хэр байгаагаа харахыг хүсч байна. Хэрэв би маргаашийн бэлтгэлд бэлэн байвал хагассайнд намайг хэр байхыг харна, бид ердөө хэр байгааг харна. Гэхдээ миний бодлоор магадгүй Христмас хамгийн бодитой үе байх." Стиви Нэш.

Лэйкэрс зөвхөн плэй-офф-д орохын тулд зарим нэг маш чухал ажил-г өрсөлдөөн ихтэй Western-д хийх болоод байна. Сайн мэдээ нь Нэш ирсэнээр тэдний довтолгоог шинэ түвшинд аваачих болно.

Өнгөрсөн 7 хоногт бид Тандэр болон Никс багууд 1977 оноос /1977 оноос хойш бөмбөг алдалтыг тоолж эхэлсэн/ хойшхи довтолгооны бүтээмжээрээ хамгийн өндөр багуудын эхний 4-т багтаж байсныг харсан. Энэ улирлаас өмнө нь сүүлийн 35 жилийн хугацаанд шилдэг 5 довтолгоотой баг бүгд Стиви Нэш шиг холбогчтой байсан. Нэш Дирк-тэй аль эсвэл ДиАнтони-н төлөө тоглож байхдаа ч тэрээр лиг-н хамгийн шилдэг довтолгоог бий болгож байсан. Нэш 9 улирлын турш лиг-н хамгийн үр бүтээлтэй довтолгоог явуулсан, гэхдээ энэ цуврал 2 жилийн өмнө дууссан.

Image

Муу мэдээ нь Лэйкэрс-д талбай дээр илүү их тусламж хэрэгтэй байна. Одоогоор Лэйкэрс лиг-т довтолгоогоороо 5-т, хамгаалалтаараа 15-т эрэмблэгдэж байна. Энэ 12 сард тэд хамгаалалтаараа 26-т эрэмблэгдээд байна, тэд энэ сарын 10 тоглолтонд дунджаар нэг тоглолтонд 108 оноог алдаад байна.

Нэш, ДиАнтони нар хамтдаа Санс-т 4 улирал байсан ба эдгээр цагуудад тэдэнд чадварлаг хамгаалагч Ш. Марион байсан хэдий ч хамгаалалтаараа лиг-т 13-с дээшээ эрэмблэгдэж байсангүй. Үүний адилаар Лэйкэрс Ховард-тай байгаа боловч Ховард өөрийн багийн хамгаалагчдын хийж буй бүх л алдааны арыг даахад бэлэн биш байна.

Лэйкэрс-т Нэш эргэн ирсэнээр, хэрвээ тэд довтолгооны үр бүтээмжээрээ цоорхой хамгаалалтаа нөхөж чадвал бид гайхшрах болно. Ерөнхийдөө тэд тайтл-н бодит өрсөлдөгч байхын тулд хамгаалалт, довтолгоогоо хоюуланг нь лиг-н топ10-т багтаах ёстой. Тэд зөвхөн плэй-офф-д орох гэж л хамгаалалт-довтолгоо аль алинг нь сайжруулах хэрэгтэй болно. Нэш эд бүгдийг авч хийж чадахгүй.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Sun Dec 23, 2012 10:24 am

nash unuudur toglono gene de :-D
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Sun Dec 23, 2012 12:39 pm

Нэш ирээд ч нэмэр алгаа... Хамгаалалт бол нээрээ арай л бишээ...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Sun Dec 23, 2012 12:43 pm

howard yamar hudlaa toglood bnaa amisgaa
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Sun Dec 23, 2012 12:43 pm

howard yamar hudlaa toglood bnaa amisgaa
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby fond » Sun Dec 23, 2012 12:43 pm

Энэ Жордан Хилл харин Нэштэй сайхан тоглож байгаан бишүү..
Дундаас сайн шидчинэ..Бусдаар бол алуулжийноо
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Sun Dec 23, 2012 12:46 pm

Ховард муу хар өгзөг олигтой тоглоод өгөөсэй...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby J@x » Sun Dec 23, 2012 1:20 pm

Kobegui neg toglood uzvel yah bol
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Sun Dec 23, 2012 1:36 pm

J@x wrote:Kobegui neg toglood uzvel yah bol

Бараг тэр нь шулуухан дөө...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Sun Dec 23, 2012 1:58 pm

ee sda ene muu jackd aluulj bnaa
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby rednasca » Sun Dec 23, 2012 2:07 pm

Муу Нэш маань л...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Jo_amka » Sun Dec 23, 2012 2:10 pm

Ёстой бөөн юм болж байж хожлоо... Кобигийн 30+ цуврал үргэлжилсэн ч бас арай л их шидэж байна аа...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Наагий » Sun Dec 23, 2012 2:15 pm

Jo_amka wrote:Ёстой бөөн юм болж байж хожлоо... Кобигийн 30+ цуврал үргэлжилсэн ч бас арай л их шидэж байна аа...


za yahav yahav :RD
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Бээгий » Sun Dec 23, 2012 2:16 pm

Ёооё ганц тоглолт үзсэн сайхан тоглолт үзчихлээ шүү.. Сайхан эргэн ирэлт хийлээ. Нэш Коби Ховард хамтдаа хожил авсанд баяртай байнаа.Сүүлийн хэдэн минут шигээ дандаа тоглодог болч..
Ховард алдааны асуудалаас гарж чадахгүймдаа. Сэлгээ ч өнөөдөр давгүй байлаа шүү.. Мэтта сэлгээнээс гарж тоглосон нь илүү үр дүнтэй ч юм шиг. Коби тоглолтын дунд муу байсан ч сүүлд клатч байлаа Нэш маань ч бас
Айл маш их бөмбөг алдлаа. Жак өнөөдөр ингэж аймар тоглоогүй бол тоглолт эрт дуусчиж магадгүй байлаа.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Tmshinoda » Sun Dec 23, 2012 2:17 pm

энэ Ховард нээрээ яацын бэ
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby o_baatar316 » Sun Dec 23, 2012 2:19 pm

Arai gej...
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Jo_amka » Sun Dec 23, 2012 2:21 pm

Хамгаалалт л үнэхээр хог байна даа...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Sun Dec 23, 2012 2:22 pm

Коби 41 шидсэн байна ш дээ...41 шидэж байж 34 оноо ккк...
4-ийн төгсгөлд Газолын 2-3гоё дамжуулалт байгаагүй тэгээл дуусах байлаа...
Ховард нээрээ арай л байна аа...
Жак ингэж дургиж байгаа юм чинь Брүүк Ирвинг Вол Сарнай энэ тэр яах бо...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Sun Dec 23, 2012 2:27 pm

za za saihan bolloo
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Norman_Whiteside » Sun Dec 23, 2012 2:47 pm

peace5 wrote:Коби 41 шидсэн байна ш дээ...41 шидэж байж 34 оноо ккк. .

Ghd l overtime dr tanai hamaraas aimaar togloj bgazde
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron