Энэ зун чөлөөт агент болох манайх онилж байгаа 15 тоглогч1.Tayshaun PrinceЛэйкерст Prince шиг тоглогч хэрэггүй гэж ярьдаг ч 12.9 оноо, 2.7 о.д, 4.7 самбар дунджилдаг, үе үе 3аас шидчихдэг, хамгаалалт сайтай дээр нь туршлагатай түүн шиг тоглогч ямар ч багт хэрэг болох нь тодорхой. Барнес, Артест хоёртой төстэй тоглолттой, алийг нь ч орлож чадна, бас хямдхан ирэх боломжтой.
2. Michael ReddСэлгээгээ сайжруулах дээрээс нь холын зайн шидэлт гүйцэтгүүлэх зорилгоор Стив Блэйкийг авчирсан ч итгэл дааж чадахгүйгээ Блэйк харуулсан. Түүний хийж чадаагүйг Рэдд чадаж болох юм. Сүүлийн 3 жилийн бэртэл гэмтэл нь Рэддийн карьерийг үгүй хийж байгаа, дээр нь 32 хүрч байгаа гэхээр урьдынх шигээ тоглож чадахгүй байж болох. Гэхдээ л Лэйкерсийн хувьд боломжийн л сонголт. Муугаар бодоход нэг их тоглуулахгүй байлгаж байгаад карьер нь дуусна, сайнаар бодвол ганц нэг жилдээ 20 оноо дундажлаад байж чадах л тоглогч. Түүний 3 оноо, туршлага одоо ч гэсэн бөгжний төлөө тэмцэх чансаатай хэвээр байгаа манайх шиг багт хэрэг болж л таарна. Рэдд ч бөгж зүүхийг хүсэж байгаа учраас сэлгээ болохоос татгалзахгүй л байх.
3. DeShawn StevensonШэннон Браун Кобигийн найдвартай нөөц байж чадахгүй байгаа. Тэгэхээр баг шинэ тоглогч хайсан нь дээр. 2 сонголт байна. Нэг бол Дэвин Эбанкст энэ үүргийг ногдуулах эсхүл Стивенсон шиг атлетик сайтай, хатуужилтай, хамгаалах чадвартай тоглогч олж авах.
4. J.J. BareaДалласаас хэд хэдэн тоглогч энэ зун чөлөөт агент болно. Тэдний дундаас Лэйкерс боломж гарвал аль нэгийг нь авах л хэрэгтэй, тэр дундаа Бареаг. Жижигхэн биетэй ч гэсэн Пуэрто Рико довтлогч ПО-ын 2 дугаар шатанд Лэйкерсийг шүүрдэхэд багтаа том хувь нэмэр оруулж өөрийгөө хангалттай харуулсан.
5. Earl Boykins Өнгөрсөн улиралд Лэйкерсээр даажигнасан ганц жижиг тоглогч нь Бареа биш. Бойкинс удаан хугацаанд Лэйкерсийн өргөс нь болсоор ирсэн. Харин одоо тэр чөлөөт агент, түүнийг ятгах л үлдлээ.
6. Earl WatsonХэрвээ Блэйкийг Ватсоноор сольж чадвал Лэйкерст хожоотой наймаа болно. Учир нь түүнийг Лэйкерст маш сайн тохирох хамгаалагч гэж ярьцгаадаг. Ватсон ч колледж байхдаа UCLA-д тоглодог байсан учраас ЛА-г сайн мэднэ. Түүний хувьд НБА-д олон жил тогтвортой тоглосны дээр энэ үзүүлэлтээ аль ч багтаа хадгалж чадна.
7. Jason KaponoХэрвээ Лэйкерс үнэ багатай мэргэн буудагч хайж байгаа бол UCLA-ийн өөр нэгэн тоглогч болох Капоног ангуучилж болох юм. Лэйкерс гурван онооны шидэлт хийлгэхээр нутгийн унаган хүүгээ дуудах юм бол ирэхэд бэлэн л байгаа.
8. Tony BattieФила-ийн өөр нэгэн тоглогч болох Баттийг авчирч болох ч шидэлт муутай нь асуудал. Тэрээр улирлын турш тоглолтын бус хувцастай суусан Тео Ратлифаас олон зүйлээрээ дээр байж магадгүй л юм.
9. Kris HumphriesЛэйкерст улирлын турш л ямар нэгэн том залуу хэрэгтэй байсан. Яг одоо бол Хамприс хамгаалалах чадвараараа тийм ч сайн биш байж болох ч Лэйкерсийн ар талыг сайн аваад явчих чадалтай нэлээн тохиромжтой тоглогч. Тэрээр саяхан Ким Кардашиантай сүй тавьсан бөгөөд Лэйкерст ирвэл базууд нэг багт тоглох нь.
10. Hilton ArmstrongХамгаалалт сайтай, дээр нь залуу Армстронг руу Лэйкерс анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. 6'11" өндөртэй, 26 настай Армстронг 10, 15 шаардлагатай бол түүнээс ч олон минут сайн тоглох боломжтой.
11. Leon PoweХэрвээ Купчак оноо авах чадвартай чанга залуугаар ар талаа хүчирхэгжүүлэхээр хайж байгаа бол Пове-ийг авчрах хэрэгтэй. 27 настай хүчний довтлогч самбарт ойсон бөмбөгийг том жижиг ямар ч тоглогчдын дундаас авчихаж чадна.
12. Glen DavisЛэйкерс Бостонтой 2 ч удаа аваргын төлөө тоглохдоо Дэвисийн ур чадварыг хангалттай мэдэрсэн байх. Харин одоо тэрээр чөлөөт агент болсон. Довтлох чадвар сайтай сэлгээний том залуутай болохоор аль хэдийн Дэвисийг сонирхоод эхлэсэн.
13. Chuck Hayes Купчак хамгаалалт сайтай тоглогч хайж байгаа бол "намхан нурууг" нэрийн хуудсаа болгосон "том залуу" Чак Хэйсийг сонгох хэрэгтэй. Түүний хувьд Кобитой л адилхан өндөртэй ч өөрөөсөө өндөр, биерхүү тоглогчдыг маш сайн хамгаалдаг.
14. J.R. SmithХэн ч Шэннон Брауныг Смитээс илүү сэлгээний тоглогч гэж хэлэхгүй байх. Үсрэлт сайтай, 3аас бөмбөгдөх чадвартай 25хан настай Смитийг авч муудсан сэлгээгээ сайжруулахыг Лэйкерс хүсэж л байгаа.
15. Anthony ParkerНБА-ийн хамгийн хөгшин багийн нэг болох Лэйкерст 30-аас дээш насны тоглогч хэрэггүй байж болох. Гэхдээ л Антони Паркерийн хувьд 30+ настай чөлөөт агентуудын дотроос хамгийн сайн нэр дэвшигч. 35 настай хамгаалагч маань карьерийнхаа туршид 40.9 хувьтай гурваас шидэж байгаа дээрээс нь хамгаалалт сайтай, Лэйкерсийн шинэ дасгалжуулагч Брауны удирдлагад тоглож байсан гээд давуу тал олонтой.