Дээр peace5 МЖ, КБ хоёрын НБА-д хийсэн тоглолтын тоо тэнцэх гэж байгаа тухай биччихсэн байсан. Тэрэнтэй холбоотойгоор МЖ, КБ хоёрын нэг харьцуулалт хэд хоногийн өмнө хийгдсэнийг оруулчихъя. МЖ угаасаа аугаа тоглогч байсныг бүгд хүлээн зөвшөөрнө, тэгээд ч энэ дээр ихэнхид нь тэрээр илүү байгаа учраас маргаан гарахгүй гэж найдаж байна. Зүгээр л сонирхуулахад шүү....
УЛИРЛЫН ДОВТОЛГООНЫ ХУВЬМЖ 15 улирлад 1072 тоглолт, КБ мөн 15 улиралд 1043 (өнөөдрийн хувьд 1056) тоглолт хийчихээд байгаа нь харьцуулалт хийхэд хамгийн оновчтой үе биш гэж үү?
Рүүкий улирал МЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 82 . 71
Довтолсон үзүүлэлт: 837-1625 / 177-422
Хувь: 51.5 / 42.7
Дундаж оноо: 28.2 / 7.6
КБ МЖ шиг гялалзаагүй. Гэхдээ тэрээр 18хан настай байсан тул баг нь төдийлөн олон минут тоглуулахгүй байсан юм. Гэвч 71 тоглолтод оролцжээ.
МЖ>КБ
2 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 18 / 79
Довтолсон үзүүлэлт: 150-328 / 392-913
Хувь: 45.7 / 42.8
Дундаж оноо: 22.7 / 15.4
КБ нэлээд сайжирсан. МЖ хөлөө хугалснаас боолж 64 тоглолт өнжсөн юм. Гэхдээ тэрээр 25.1 минутад л 22.7 оноо дунджилсан гэхээр гайхалтай.
МЖ>КБ
3 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 82 / 50
Довтолсон үзүүлэлт: 1098-2279 / 362-779
Хувь: 48.2 / 46.5
Дундаж оноо: 37.1 / 19.9
МЖ энэ улиралд дэлхий дахиныг гайхуулсан юм. Өмнөх улиралд нь тэрээр 64 тоглолт өнжсөн ч плэйоффт 63 оноо авсан. Тэрээр энэ сайн тоглолтоо үргэлжлүүж 37.1 оноо дунджилж 3000 гаруй оноо авсан юм. КБ-ийн хувьд сайжирсаар л байсан. Тухайн жилд локаут болж улиралд 50хан тоглолт хийгдсэн учир түүний шидэлтийн тоо ч бага байгаа болно.
МЖ>КБ
4 дэхь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 82 / 66
Хувь: 53.5 / 46.8
Дундаж оноо: 35.0 / 22.5
МЖ-ийн довтолгооны хувь гайхалтай сайжирсан. Тэрээр шилдэг хамгаалан тоглогч болон МВП-г хамтад нь хүртсэн юм. КБ анхны аваргын бөгжөө зүүсэн. Түүний довтолгоо ч бас сайжирсан.
МЖ>КБ
5 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 81 / 68
Довтолсон үзүүлэлт: 966-1795 / 701-1510
Хувь: 53.8 / 46.4
Дундаж оноо: 32.5 / 28.5
МЖ дээрх үзүүлэлтээс гадна 8 о.д, 8 самбар дунджилсан. КБ өөр нэгэн аваргын бөгжөө зүүсэн төдийгүй түүний дундаж оноо эрс сайжирсан.
МЖ>КБ
6 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 82 / 80
Довтолсон үзүүлэлт: 1034-1964 / 749-1597
Хувь: 52.6 / 46.9
Дундаж оноо: 33.6 / 25.2
КБ карьерийнхаа хамгийн өндөр хувьтай довтолгоог гүйцэтгэсэн. 3 дахь аваргын бөгжөө зүүсэн.
МЖ>КБ
7 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 82 / 82
Довтолсон үзүүлэлт: 990-1837 / 868-1924
Хувь: 53.9 / 45.1
Дундаж оноо: 31.5 / 30.0
МЖ анхны аваргын бөгжөө зүүсэн. Тэрээр карьерийнхаа хамгийн өндөр хувьтай довтолгоог гүйцэтгэсэн. Тэрээр финалд гайхалтай сайн байж Мэжик Жонсоны эсрэг 10+ о.д 30+ оноо дунджилсан юм. КБ энэ улиралд анх удаа 30 оноо дунджилж багийнхаа онооны лидер болсон. Гэвч баг нь Спэрст ялагдаж финалд хүрч чадаагүй.
МЖ>КБ
8 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 80 / 65
Довтолсон үзүүлэлт: 943-1818 / 516-1178
Хувь: 51.9 / 43.8
Дундаж оноо: 30.1 / 24.0
МЖ лигийг алмайруулсан тоглолтоо үзүүлсэн финалын МВП болсон. КБ-ийн хувьд багт нь Г.Пэйтон, К.Мэлоун, Ш.Онил гэсэн одууд байсан учраас харьцангуй бага шидэлт гүйцэтгэж байлаа. Баг нь финалд хожигдсон юм.
МЖ>КБ
9 дэхь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 78 / 66
Довтолсон үзүүлэлт: 992-2003 / 573-1324
Хувь: 49.5 / 43.3
Дундаж оноо: 32.6 / 27.6
МЖ threepeat. 7 дахь дараалсан онооны лидер. Гэвч энэ улирал дуусгаад зодог тайлсан юм. КБ-ийн хувьд багийнхаа бүх л ачааг үүрч байлаа. Гэвч баг нь плэоффоос мултарсан юм.
МЖ>КБ
10 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 17 / 80
Довтолсон үзүүлэлт: 166-404 / 978-2173
Хувь: 41.1 / 45.0
Дундаж оноо: 26.9 / 35.4
МЖ 93-94 оны улирлыг өнжсөний дараа эргэж ирэн 17хон тоглолтод л оролцсон. Баг нь МЖ-тэй хамт 13-4 амжилт үзүүлжээ. КБ карьерийн хамгийн их оноогоо дунджилсан. Тэр зарим үед гайхалтай байсан ч зарим үед муу тоглож байлаа. Гэхдээ л тэр 35.4 оноо дунджилж чадсан юм. Энэ улиралд домогт 81 оноогоо Торонтогийн эсрэг авч байлаа. Харин баг нь плэйоффийн эхний шатнаас мултарсан юм.
МЖ<КБ
11 дэхь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 82 / 77
Довтолсон үзүүлэлт: 916-1850 / 813-1757
Хувь: 49.5 / 46.3
Дундаж оноо: 30.4 / 31.6
МЖ эргэн ирж бүтэн улирал тоглосноор баг нь алдарт 72-10 амжилтаа үзүүлсэн. Харин өөрөө 8 дахь удаагаа лигийн онооны лидер болсон юм. Тэрээр энэ үедээ 33 настай байлаа. Харин КБ 2 дахь удаагаа лигийн онооны лидер болжээ.
МЖ>КБ
12 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 82 / 82
Довтолсон үзүүлэлт: 920-1892 / 775-1690
Хувь: 48.6 / 45.9
Дундаж оноо: 29.6 / 28.3
Баг нь 69-13 амжилт үзүүлж ээлжит аваргаа хүртсэн бол МЖ 34 настай гэлтгүй мөн ээлжит удаагаа МВП болов.
КБ 12 дахь улиралдаа 29 настай байсан. Өөрөө сайн тоглосон ч баг нь финалд Бостонд ялагдсан юм.
МЖ>КБ
13 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 82 / 82
Довтолсон үзүүлэлт: 881-1893 / 800-1712
Хувь: 46:6 / 46.7
Дундаж оноо: 28.7 / 26.8
МЖ 35 насандаа 10 дахь удаагаа онооны лидер болсон. Энэ нь түүнийг лигийн хамгийн ахмад онооны лидер болгосон юм. Мөн 6 дахь удаагаа финалын МВП болсон бөгөөд дахиад л зодог тайлсан. Гайхалтай нь тэр хэзээ ч финалд ялагдаж үзээгүй. КБ 4 дэхь аваргын бөгжөө зүүж финалын МВП болсон.
МЖ<КБ
14 дэхь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 60 / 82
Довтолсон үзүүлэлт: 551-1324 / 716-1569
Хувь: 41.6 / 45.6
Дундаж оноо: 22.9 / 27.0
39 настай МЖ Вашингтоныг оноогоороо тэргүүлсэн юм. Тэр 22 тоглолтыг бэртэл гэмтэл болон наснаасаа болж өнжсөн. КБ 31 насандаа дахиад л аварга болсон.
МЖ<КБ
15 дахь улиралМЖ / КБ
Оролцсон тоглолтын тоо: 82 / 73
Довтолсон үзүүлэлт: 679-1527 / 716-1569
Хувь: 44.5 / 45.6
Дундаж оноо: 20.0 / 25.1
МЖ сүүлийн улиралдаа 40 настайдаа 20.0 оноо дунджилсан нь түүний хамгийн бага үзүүлэлт. Гэхдээ 40 насандаа үзүүлсэн гэдэг утгаараа рекорд болсон. Визардст тоглосон өмнөх улирлаасаа шидэлт нь сайжирч бүх тоглолтондоо оролцсон. КБ 15 дахь улиралдаа 45.6 хувьтай довтолсон нь 40 настай МЖ-тэй бараг л адилхан. Тэрээр оноогоороо лигт 2-т орсон. Мөн 5 дахь аваргын бөгжөө зүүсэн.
МЖ>КБ
ДүгнэлтКБ зарим талаараа МЖ-тэй хамгийн ойртож чадах тоглогч байж болно. Гэхдээ МЖ 38-40 настай хүртлээ, эсхүл 85-86 онд бэртэлтэй байхдаа болон 1995 оны улиралд эргэж ирэн 17 тоглолт хийснээсээ бусад үед хэзээ ч муу шидэж байгаагүй. Ийнхүү тус бүр 15 жил тоглосон 2 тоглогчийг жил жилээр нь харьцуулаад үзэхэд ур чадвар, ялалтын цом, түүнд хэрхэн хүрсэн жижиг сажиг зүйлс гээд маш олон ялгааг харах болно.
Энэ бүхнээс харахад...... тодорхой байна. Үгүй гэж үү?
Гэхдээ энэ бол ердөө л шидэлтүүд шүү дээ. Өшөө олон зүйл байгаа.....
МЖ>КБ