by iDeA » Fri Oct 26, 2012 7:45 am
За ингээд багийн үндсэн бүрэлдэхүүнийг танилцуулвал:
Родриго БүбүаЭнэ жил өөрийгөө харуулах сүүлийн боломж. Зун хийсэн боксын бэлтгэл зэрэг нь түүнд хэрэгтэй хатуужил тэвчээрийг авчирсан гэж найдан байна. Уг нь бол потэнциалаа гаргаад тогловол тун авьяаслаг хамгаалагч даа.Элтон Брэнд
Энэ зун 76 багаас амнести хийлгэсэн Бранд-г 2хон сая доллар-р багтаа нэгтгэж чадсан нь түн дажгүй сонголт. Тэр хэдийгээр алл-стар үеийн Брэнд биш ч гэсэн өнгөрсөн жил үзүүлсэн 11 оноо 7 самбар 1.6 блок нь багт тус болох нь гарцаагүй.Винс Картер
Энэ жил сэлгээнээс гарч тоглох нь бараг тодорхой болсон тэрээр өөрөөр ч энэ шийдвэртэй санал нийлж байгаа бөгөөд шилдэг 6 дах тоглогч байж сэлгээнээс багийн оноог түлхүү явуулах бодолтой байгаага хэлсэн байна. Анх багт ирэхэд нь Дирк болон бусад Ветүүдтэй хэрхэн зохицох бол гэж санаа зовж байсан ч одоо бол тэр хэдийнэ манай багийн нэг хэсэг.
Даррен Коллисон
Энэ зун Индианатай хийсэн Доннигийн нэгэн ашигтай наймаануудын нэг гэж бодож байгаа, Махинми-р Коллисон, Жонес 2г тулчихсан гэж байгаа. Энэ залуу индиана-д бүдгэрээд байсан кареер-аа манайд дахин сэргээх боломж тэр чигээрэ нээлттэй байна. Одоо чухам түүнээс л бүх зүйл шалтгаална. Лиг-н хамгийн хурдан холбогчдийн нэг тэрээр Кидд-г орлон гараанд гарна. Манай довтолгоо түүнийг дагаад хамаагүй хурдтай болох нь байх.Жае Кроудер
Энэ жил драфтийн 17 дахь эрхээ буюу Тайлор Зеллэр-г өөр 3 рүүкийгээр Кавстай наймалцсан энэ наймаанаас хамгийн их ирээдүйтэй харагдаж байгаа залуу. Энэ прийсеасонд Дирк-н эзгүйд гараанд гаран 11.4 оноо 4 самбар дунджилж байгаа бөгөөд 2 ч тоглолтонд 20+ оноо аваад байгаа, 3с тун итгэлтэй шиднэ, стэал сайн хийнэ гээд ер нь магтаад байвал тун их юм байгаа, Хүлээлт түүн дээр үүссээн.
Жаред Каннинхам
Драфтын 24. Хурдтай, атлетик 2р байрлалын тоглогч энэ залуу маань прийсеасонд өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадаагүй л байна. Нба-д идээшихэд бас жаахан хугацаа хэрэгтэй бололтой. Уг нь бие бялдар нтр-н хувьд Вестбрүүк маягийн хамгаалагч болох бололцоотой гэж бодож байгаа. Жаахан хугацаа өгөх хэрэгтэй болотой, магадгүй Д-лигт илгээж ч болох юмБернард Жэймс
27 настай рүүкий дээр нь дайны ветеран энэ залуу одоо манай багт зүтгэнэ. Самбар блок сайн гээд байгаа, түүнийгэ бас бага сага харуулаад амжсаан, Ибака, Брүүк 2г дарааллаад блоклоод авсан гэж байгаа. Гэхдээ Каман, Врайт 2н араас 3 дах төвөөр тоглож байгаа түүнд нэг их минут олдохгүй л байх. Пост гэйм ээ сайжруулчихвал боломжүүн төвүүдийн нэг болж чадах байх аа. Дантэй Жонес
Махинми-н солилцоогоор ирсэн бас нэгэн давгүй тоглогч, цоорч гоцгойроод байх юмгүй ч гэсэн үүргээ бол биелүүлээд байхаар л эр. Аварга авдаг жил Дэшаүн багт ямар үүрэгтэй байсан тэр үүргийг түүнд онооно гээд байгаа. Тэр ч гэсэн чанга залуу гэдгээ харуулнаа, Марион-н нуруунаас хамгаалалтын ачааллыг багасгана гэсэн ярилцлага өгсөн байна лээ.Доминик Жонес
Зуны лигт л гялалздаг од байх үү эсвэл жинхэнэ нба-н тамирчин мөн үү гэдгээ харуулах сүүлийн боломж нь. Бүбүа-н адилаар олон жил хүлээлт үүсгэсэн хэдий ч гавихгүй л байгаа. Хамгаалагчийн 2 байрлалд алинд нь тоглохоо ч тодорхой болголгүй байсаар л ...Крис Каман
Манай багийн түүхэн дэх хамгийн шилдэг довтолгоотой төвийн тоглогч гэгдэж байгаа энэ эрд ганц л асуудал байдаг нь бэртчихгүйхэн шиг байх. худалч хүнд бараг гутлаа үдэх гээд тонгойхдоо л ямар нэг юмаа бэртээчихээд байдаг гэмтэй. Одоо бас л улирлын эхний тоглолтонд оролцох эсэх нь тодорхойгүй, ямар сайндаа Карри-г авчирахав. Уг нь эрүүл байж чадаад Дирктэй хослоод тоглоод эхлэвэл ч аймшигтай дүр зураг бууж байна. Шон Марион
14 дэхь улирлаа эхлүүлж байгаа Матриксийн талаар олон юм дурдах юун, багийн хамгаалалтын гол цөм болсон тэрээр сф дээр гараанд гарч хийдгээ хийнэ, мөн дээрэс нь рүүкий Кроудэр-р улам сайжирч, бүрэн утгаараа драфтын хулгай болоход нь болоход нь туслах нь гарцаагүй.Овинтон Ж,Антони Майо
8 оны драфтын 3р сонгогдож Сарнайта шилдэг рүүкий-н төлөө өрсөлдөж явсан тэрээр Мемфис-д бүдгэрээд байсан кареераа дахин сэргээж стар хэмжээний толгогч гэдгээ батлана гэсэн томоохон хүлээлтийг үүсгээд байгаа, түүгээр ч зогсохгүй манай багийн довтолгооны 2 дах сонголт байх нь гарцаагүй бөгөөд түүнд одоо юу чаддагаа харуулах л үлдлээ. Дерон-г алдсандаа шархирч явсан сэтгэлийг Майо ирж арай дээрдүүлсэн, одоо түүнийг харах л үлдсэн.
Брэндан Врайт
Өнгөрсөн улиралд олж авсан дажгүй роль тоглогч нарын маань нэг, бас л драфтын дээгүүр сонгогдож хүлээлт үүсгэж байсан хэдий ч бэртэл гэмтлээс болоод хараахан өөрийгөө бүрэн харуулж амжаагүй яваа түүнд энэ жил Дирк-г сэлгэж хамгаалалтыг улам найдвартай болгох үүрэг байгаа, түүнээс мөн олон гоёмсог данкууд-г нь хүлээж байна. Энэ зун хүчний бэлтгэл нэлээн хийж овоо жин нэмсэн гээд байгаа ч зарим тохиолдолд эсрэг багийн төвийн тоглогчдыг хамгаалах хүндхэн үүрэгтэй.Эцэст нь[size=200]Дирк Вернэр Новицки[/size]
Германы үндэсний баатар, Даллас хотын спортын загалмайлсан эцэг, Манай багийн амин зүрх энэ эрхэмтэй юу ч ярихав. Өнгөрсөн улиралд жаахан садаа болоод байсан өвдөгний бэртлээсээ салаад талбай дээрээ удахгүй гараад ирнэ, түүнийг талбай дээр байхад юу ч болж болно. Түүнийг хөгширсөн, тоглолтоо алсдан гэцгээж байгаа хүмүүсд дахин нэг удаа буруу гэдгийг нь мэдрүүлэх цаг тун удахгүй...He will be back!!!
Last edited by
iDeA on Sun Oct 28, 2012 10:31 am, edited 1 time in total.
MFFL!