VISCA EL BARCELONA: 2015/16

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Zoe » Mon Nov 23, 2015 1:33 pm

Bernabeu Pique-g boo-lj ehleed, Ron, Rafa, Pereziig boolj duuslaa gene hahah



uzej hanahguinee :ногоон: :ногоон: :ногоон:
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby kayo » Mon Nov 23, 2015 1:43 pm

Саяын хожил одоо хүртэл нүдэнд харагдаад байна.

Пике урагш гүйгээд ороод ирэхээр л гоё шүү, бүүр цаана хусах гэж байгаам шиг... Сая Мэтью хаа очиж сайн тоглочихсон шүү, алдаа гаргаагүй, дээгүүр доогуур бөмбөг сайн зайлуулсан.

Браво үнэхээр мундаг юмаа, цаана л нэг найдвартай, байрлалаа сайн эзэлнэ, рефлекс сайтай. Бускутс эхний хагасд хэд хэдэн удаа баг алах шахсан хоёр дугаар үед харин мангас байв шдээ, дунд бол зүгээр л хүчиндэж байлаа, сүүлд Бензийг бас нэг дараад авлуу, хаха.

Роберто нээрээ нүдэн дээр сайжирж байна, байрлал голохгүй бүх байрлалд тоглоостой. Ямар ч илүү дутуу алдаа гаргахгүй яг номын юмийг номын дагуу хийгээл. Инеста бол үнэхээр сайн тоглосон, тэр гоол бол янзтай. Реалд нээх гоолдоод байсныг санахгүй байна, сая бол цөм цохьсон доо. Дэлхийн аварга болсны дараа нөхөрт бусад багийн үзэгчид алга ташдаг, энэ удаад харин Бернабэуд ташууллаа, үүнээс илүү хүндэтгэл гэж юү байхав. Леженд.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Barcik » Mon Nov 23, 2015 2:07 pm

El Payaso wrote:Танайх гайхамшигтай гэхээс илүү Реал л их муу байлаа... бараг л алдсан гоол болгон нь хамгаалалтын алдаа юм бишүү? их энгийн алдаанууд гаргаад л баахан гоол алдлаа ш дээ...

You can only beat what's in front of you.. гэж үг санаанд орлоо.. Мадрид муу байх нь муу байсан.. гэхдээ Барса сайн тоглоогүй бол Бэрнабэүд 4 гоол хийж талбайн эзнийг ийм ердийн харагдуулах амаргүй шүү..
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Saiza » Mon Nov 23, 2015 2:50 pm

2 гоол нь отон бсан уу.
Гэхдээ л Нэймар лаажээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby PrOXy » Mon Nov 23, 2015 3:27 pm

за сайхан сайхан. паддист тоглолтоо тухтай үзэж чадсангүй. онцгүй суудал таарчлаа. өсөхөө, форевертой баахан буу халж байгаад л дуусгах шив дээ кк. орой л тухтай үзъе дээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Mon Nov 23, 2015 10:04 pm

Реал Мадрид 0-4 Барселон: [Бас нэгэн] Түүхэн ялалт

Яг нэг жилийн өмнө Бернабеуд зочлоод хүндхэн ялагдал хүлээгээд буцсан. Харин энэ удаа бахдам сайхан хожил итгэл дүүрэн аваад ирлээ. Энэ нэг жилийн хугацаанд ёстой л там диваажингийн хооронд аялсан гэхэд хилсдэхгүй. Гарсан өөрчлөлт, өсөлт хөгжил, уналт, даваа нугачаа бүхэлдээ л кино байлаа.

Сайн систем
Барселон клуб тоглолтыг эхнээс нь л бүх талаар илүүрхэн эхлүүлсэн, түүнээ ч хадгалсаар төгсгөсөн. Луис Энрикегийн олон гайхалтай ялалтууд хувь тоглогчдын авьяас чадлаар олдсон гэгдэж ирсэн, цаг хугацаа өнгөрөх тусам л тэгж хэлэх үндэсгүй болсоор. Үүсгэсэн боломжууд, оруулсан гоолууд бүгд шахуу хамгаалалт, довтолгоо болон дундын шугамынхны шилжилт, хамтын зүтгэлээр биелэлээ олсон нь үүний нотолгоо.

Дөрвөн гоол дөрвүүлээ Лучогийн систем болон багийн тоглогчдын талаар ихийг илтгэнэ.

Эхний гоол(00:05) бараг 40 дамжуулалт дамжсаны эцэст орсон. Л.Энрике тоглолтын дараах ярилцлагадаа энэ гоолын довтолгооны хувилбарыг бэлтгэл дээр хэдэнтээ давтаж байсныг дурдсан. ЛЭ-н баг Пэпийн багаас харьцангуй директ тоглолттой. Гэхдээ хэрэгтэй үед бөмбөгөө барьж эсрэг багаа цуцааж, тэвчээрийг нь барж, бага багаар шимсээр амийг таслахаа мэддэг. Мөн хэрэгтэй үедээ бөмбөгөө заавал удаалгүй аль болохгүй хурдхан урагшлуулж довтлогч нартаа олон оролдлого хийлгэдэг. Пэпийн Барса, Юппийн Баерн хоёрын яг тэг дундуур Лучо алхаж байна гэж болмоор.

Хоёр дах гоол (2:30) зүгээр л Реал хөнгөхөн алдаа гаргаад гоол алдчихсан мэт харагдмаар. Манай форумд энэ тоглолтын өмнө ярилцаж байхад "Өмнөх тоглолтуудад манайх Модричод хэтэрхий их сул зай өгсөн нь олон аюулын эхлэл болж байсан" гэх утгатай зүйл бичиж байсан минь хэдхэн хуудасны урд байх учиртай. Үнэхээр ч онцгой тоглогчид онцгой анхаарал "халамж" хэрэгтэй нь ойлгомжтой байсан. Лучо ч үүнийг үнэхээр сайн мэдэж байж, тоглолтын турш Модричод чөлөө өгөлгүй манасаар амьсгаа авах зай ч өгсөнгүй. Хоёр дах гоол дээр Суарес Модричийг дагасаар байгаад зайгүй хайрцаглаад бөмбөгийг нь тасалснаар гоолын эхлэл тавигдсан. (Мэдээж голчлон Рафагийн буруу!)

Гурав дах гоол (3:24) ч мөн л гурван шугам дамжсан хэд дараалсан дамжуулалтаар орсон. Бөмбөг хаана ч тогтохгүй, урсгалаараа явсаар байгаад орчихдог ийм гоолд би хачин их дуртай. Цаанаа л чамин, хийцтэй, мөн тоглогчдоос тактикийн мэдрэмж ихээхэн шаарддаг. Миний хувьд тоглолтын хамгийн гайхалтай, догдлуулсан мөн Иньестагийн энэ гоол байсан. Нэй-ээр хана тавиад сум шиг цохьсноор 2014 оны хаврын класикогоос хойшхи анхны лигийн гоолоо оруулсан нь тэр юм. Энэ гоолоос хойшоо хэн хожих нь бус, хэдэн гоолоор хожих нь л гол асуулт болсон.

Дөрөв дэх (4:29) гоолын хувьд мөн л дамжуулалтын маш чамин хувилбарууд явсан. Энэ гоол үндсэндээ хөлбөмбөгийн хичээл байв! Мэсси-Бүси хослол, Леогийн биеэрээ хуурсан дамжуулалт, эсрэг багийн дөрвөн ч тоглогчийг өөртөө татаад урагшаа сув сул бөмбөг гаргаж байгаа нь, Альба хүлээж авахаасаа ч урьд бүхнийг төсөөлж өгсөн нэгийн хүрэлтийн ассист, Луиситогийн чанартай төгсгөл -- гайхалтай гоол.

Гоол бүр дээр л Лучогийн тактикийн ямар нэг элемент илэрч гарсан. Хамгаалалт нэгэнт цэгцэрчихлээ, дундын шугам гайхалтай, довтолгооны шугам зогсоохын арга алга. Гэхдээ бүр гайхалтай нь гурван шугам хамтын ажиллагаа, динамик шилжилт, комбинац дэндүү сайн байна. Тоглолтын зарим үед 5 хамгаалагчтай юм шиг, эсвэл 5-6 хагастай ч юм шиг, хааяа бүр 4 довтлогчтой ч юм шиг санагдам. Манайх гайхалтай довтолгоо зохион байгуулж хангалттай олон боломж үүсгэж, мөн нэгэн зэрэг хамгаалж дөнгөөд байгаа нь энэ бүх хувилбар шилжилтүүдийн ач билээ.

Тоглолтын дараа Барса мундаг байсан гэхээсээ Реал Мадрид тааруу байсан тухай яриа жин дарах шиг боллоо. Мадрид манайтай харьцуулахад элдэв асуудалтай, мөн форм муутай байгаа нь үнэн ч энэ тоглолтонд хоёр багийн зөрүү хэтэрхий их байлаа. Хэдий хожих байсан байж магадгүй ч Лучогийн тактикийн ур ухаан, стратеги байгаагүй бол ийм том зөрүү гаргаж, түүхэн ялалт үүсэхгүй байсан биз.

Жинхэнэ тулаан дундын шугамд өрнөдөг
Өнгөрсөн намрын класикод Мадрид Барсаг дундын шугамд илт дээрэлхэж, түүнийхээ ачаар хожсон. Хаврын класикод Мадрид эхний 60 мин, ялангуяа эхний хагаст дундын шугамд доминант байж эсрэг багаа илүүрхэж байсан бол Лучо сэлгээгээр Бүскетсийг талбайд гаргаж, Мэссиг төв оруулснаар дундаа илт хүчирхэгжин тоглолтыг өөрийн талд эргүүлж байв.

Дасгалжуулагчид маань энэ хоёр тоглолт гүн сэтгэгдэл үлдээсэн нь лавтай. Сэржи хүү хуурамч-жигүүрээр тоглож довтолгоонд оролцож байсан ч хагас хамгаалалтанд түлхүү гүйсэн. Нэй хэрэгтэй үед татаж хагасууддаа тусалж байсан бол Суаресийн идэвхтэй прэссинг дундыг шугамын ачааллыг эрс хөнгөлж, улмаар Бүси-Иньеста нарын үзүүлэн тоглолтыг Бернабеуд цугласан олон үзэж сонирхсон.

Мэсси сэлгээгээр гарч ирээд харьцангуй гүний тоглолт үзүүлсэн тул дундын шугам бүр л хүчирхэгжиж хангалттай олон боломж үүсгэсээр л байв.

Луис Энрике өнгөрсөн хаврын класикод довтолгоондоо хэт найдаж Лео, Нэй хоёрыг жигүүрт тусгаарласныхаа хариуд хожлоо алдахаа шахаж байсан алдаагаа давтсангүй. Тоглолтын өмнө хэд хэдэн чухал тоглогчид нь фит биш, мөн олон тоглогчоо улс улсын шигшээ багууд руу нь үдсэн байсныг нь авч үзвэл Лучо энэ тоглолтонд дэндүү чамбай бэлджээ.

Иньеста - том тоглолтын баатар
Одоо идэвхтэй тоглож буй тоглогчид дунд Иньестагаас олон түүхэнд үлдэх гайхалтай мөчүүд бүтээсэн нь гарын таван хуруунд л багтах вий. Энэ чанараараа бүх цаг үеийн томчуудтай ч зэрэгцэж мэднэ.

Лучогийн системд дасан зохицох гэж хамгийн их зүдэрсэн тоглогч бол гарцаагүй Дон Андрес. Бараг арван жил хамгаалалтын том ачаа үүрэлцээгүй түүнийг илүү гүнээс тоглуулж, хамгаалалтанд туслуулах болсноор нэг хэсэгтээ олигтой тоглож чадаагүй. Гэсэн ч хамгийн хэрэгтэй үед оргил формоо олж Аваргуудын Лигийн хасагдах шатны тоглолт бүрд шахуу гялалзаж, шигшээ тоглолтын шилдгээр шалгарсан.

Харин энэ улирлын Иньеста дэндүү онцгой. Улирлыг ингэж гоц гойд, тогтмол сайн формтой эхлүүлсэн нь хамгийн сүүлд хэзээ юм бол доо. Ийм гайхалтай тоглолтонд нэг тоглогчийг шилдгээр нэрлэх үнэхээр хүнд байдаг, яагаад гэвэл маш олон гайхамшиг, ховор тохиол давхцаж байж ийм түүхэн хожил ирдэг. Гэхдээ үнэхээр заая гэвэл Иньестаг л гэмээр байна. 90 минутын турш тоглолтын хамгийн их гал гардаг дундын шугамд хаанчилсан, хоёр дах гоолын гоёмсог ассист өгч, гурав дах дээр өөрөө гоцолж ганган гоол оруулсан.

Пуйол, Чавигаар дамжсан утга учир бүхий ахлагчийн тууз хүлээж авсан тэрээр хариуцлагаа мэдэрч багаа ялалтанд хөтөлсөөр. Түүнд олон жил үлдээгүй нь ойлгомжтой, тиймээс ихийг хүсч буй нь бүр ч илэрхий.

Өдгөөгөөс 10 жилийн өмнө олон сая хүний хөлбөмбөгт дурлах шалтгаан болсон Роналдиньо маань Бернабеуд цугласан олноос талархал хүлээж байсан бол энэ өдөр Дон Андрес маань талбайг алга ташилтан дунд үдэж аугаа их Роннигийн легасиг үргэлжлүүллээ. Хөлбөмбөг дэндүү гайхалтай, гэхдээ амьдралд түүнээс ч илүү зүйл байдгийг нотолсон олон арван Мадридиста нартаа мэхийн ёсолъё. :-D

Сэржи Роберто - Сургамж
Тоглолтын дараа хэсч яваад "Сэржи Робертой бол сургамж. Фэнүүдэд: [хэзээ ч, хэнийг ч] бүү дутуу үнэл. Тоглогчдод: тэвчээртэй бай. Клубт: [тоглогчдодоо] итгэ" гэх сайхан жиргээ уншлаа. Залуу тоглогчдод ч, фэнүүдэд ч, дасгалжуулагчдад ч, фэнүүдэд ч Сэржигийн жишээ ихийг хэлэх нь дамжиггүй.

Ла Масиагаас олон авьяаслаг залуу гарч ирдэг. Зарим нь эртхэн өөр газар чадвараа батлахаар явдаг бол, зарим нь үлдэж өөрийн боломжоо тэвчээртэй хүлээж, өөрийгөө хөгжүүлсээр байдаг. Сонирхолтой нь үлдэж өөрийн боломжоо хүлээсэн хэд нь л амжилтанд хүрдэг юм шиг. Чави, Иньеста, Пуйол бүгдэд нь л өөрийн хүнд хэцүү мөчүүд байсан. Гэсэн ч тэвчээртэй хүлээсэн, шагналаа ч хангалттай хүртсэн.

Браво - Браво, браво, браво
Аль ч мөчид талбай дээр 11 блауграна өмсгөл гялалзаж, 10-11 цагаан өмсгөлтнүүд унжийж байв. Том хожилд хаалгач нь чимээгүй өнгөрчих тохиолдол байдаг бол энэ удаа Браво Барселонд газардсанаасаа хойшхи хамгийн супер гүйцэтгэлээ толилууллаа. Реал Мадрид 4 цэвэр (clear-cut) боломж үүсгэснийг нь бүгдийг нь хаасан.

Бравогийн байр суурийг ахиулж ярих цаг аль хэдийнээ өнгөрөөд бараг хоцрох гээд ч байж мэдэх юм. Өнгөрсөн улирал клийн шийт-н олон рекорд эвдсэн, клуб болон шигшээ багтайгаа оролцсон тэмцээн бүрдээ түрүүлсэн. Бэртлээс эргэж ирээд мөн л хаалгаа завгүй хуурай манасаар. Хамгийн том дербид топ тоглогчдын эсрэг тэдэнд ямар ч боломж олгосонгүй.

Өндөгнөөс ч олдох өө
Гайхалтай үр дүн, төгс гүйцэтгэл, тасархай тооны харьцаа -- үүнээс илүү юу хүсэх вэ, шунал ихэдвэл шулам болно... Яг үнэндээ 4 дэх гоол орсны дараа шулам болсон ч хамаагүй санагдсан шүү. :ногоон: Манита, Манита, Манита!

5-0 тооны харьцаа нь Эль Класикогийн хувьд ямархуу утга учиртай, бэлгэдлийн шинжтэй тоо болох нь ойлгомжтой. (Гарын таван хуруутай биз дээ, таван тивтэй биз дээ, угаасаа газар дэлхийгээсээ л авсан тоо. :ногоон: ) Тоглолт шийдэгдчихээд байхад л тоглогчид ийшээ дайраад байсан нь ч манитагийн талаар ихийг илэрхийлнэ. Мунир алдаад, Пике бухимдаж байгаа дүр зураг күле нарын тархинд мөнх хадгалагдаж, үргэлж дурсагдаж явна байх.

2010 оны алдарт Манита-тай их л төстэй санагдаад байж билээ. Эсрэг баг шинэ дасгалжуулагчтай болсон байсан, довтолгоо зонхилсон гараа гаргаад алдсан. Тэр үед эхний 4 гоолын хоёрыг нь Вияа (энэ удаа Суарес), нэгийг нь Пэдро (Нэй), нөгөөг нь Чави (Иньеста) хийсэн байхад сэлгээнээс Хэффрэн орж ирээд гүйцээж байж билээ. Мунир сэлгээгээр ороод ирэхэд шууд л тэр харагдсан. Даанч болсонгүй. Мунир өөрөө сэтгэлийн хаттай залуу бол энэ тоглолт харин ч өөрийг нь хурцлах биз. Цаашдаа олон боломж гарна.

Нэймар-Суарес
Нэй ирээд хоёр дах улиралд нь Мэсси-Нэй хослол шинэ шатанд гарч бөмбөгдөөд эхэлсэн. Адилхан дүр зураг Нэй-Суарес хослолд харагдсаар. Мэдээж Мэссигийн эзгүйтэл үүнд нөлөөлсөн. МСН гурвалын ганц сул холбоос байсан энэ хэсэг эрс бэхжсэнээр алсдаа МСН гурвал улам бүр хүчирхэгжих боломжтой.

Нэй ингэж гэрлийн хурдаар өсч байгаа нь үнэхээр гайхуулж байна. Тэр өөрийн замыг сонгосон, тэр хэзээ ч урд бөмбөг хүлээж зогсоод, эцсийн цэг тавьдаг довтлогч болохгүй. Харин маш олон талт довтолгооны тоглогч болно. Гүнээс бөмбөг авч тоглолт эхлүүлнэ, удирдана, явуулна. Сая шигшээдээ хоёр дараалаад тоглочихсон, маш холын аялал хийсэн, Барселонд ирээд багтайгаа бэлтгэл бараг хийж чадаагүй гээд энэ тоглолтонд унтарчих вий гэж айж байсан ч итгэл алдсангүй ээ. Гайхалтай тоглож, Мадридын хамгаалалтыг үнэхээр үзсэнгүй. Нэгэн мундаг тоглогчийн гайхалтай замнал өрнөж байгаа нь нэгэнт тод болжээ. Түүний зам үнэхээр дардан байна. Чадвар, авьяаслаг хамтрагчид, мундаг баг гээд бүх юм бий.

Луиситог магтсаар байгаад үг ч дуусч байна. Ийм том тоглогч яаж хувийн эгогоо бүрэн дараад багийнхаа төлөө зүтгэдэг байна аа. Багийн төлөө л төрчихсөн хүн юм, хайр хүрэхгүй байхын аргагүй ээ. :D Хоёр гоол нь хоёулаа мундаг төгсгөл байсан. За тэр бөмбөггүй гүйлтүүд, нэхэлтүүд нь бол бараг гоолоосоо ч илүү багтаа тус хүргэнэ. Хоёр жигүүртээ маш их зай гаргаж дрибль, найруулга хийх боломж олгодог. Нэхэлт, хамгаалалтын минор үүргүүд нь ч мөн багтаа чухал үүрэг гүйцэтгэдэг ч ил анзаарагдахгүй өнгөрдөг, статистикаар илэрхийлэгдэхгүй гайхамшиг Суарест өчнөөн бий.

Үзэх тусам л өнгөрсөн жил бидний хүртсэн хамгийн чухал/том требль бол МСН гурвал, харин гурвалсан цом бол бонус юм байна гэх бодол минь батжаад байх юм. :ногоон: :mongol:
Суарес дангаараа АПЛ-ийн хувь заяаг шийдэх хүчтэй, түүний хэрийн 3 тоглогч нэгдээд, бүр төгс зохицлоо олчихсон гэдэг нь энэ гурвалын талаар хангалттай ихийг хэлэх байх.

Санаж явах зүйл
Жаргалтай цагийг ухаанаар туулж, зовлонт мөчийг сэтгэлийн хатаар давдаг учиртай. Амжилт нүд сохолдог. Ингээд харвал Реал Мадрид манай хоёрын байр бүрэн солигдчихсон байх боломжтой байв. Өнгөрсөн жилийн өдийд Реал Мадрид супер формтой байж, рекорд тогтоох олон дараалсан ялалт авч, домогт ахлагч Икер өөрийнх нь тоглож асан хамгийн шилдэг
бүрэлдэхүүнээр нэрлэж, фэнүүд нь 6 цом хүртэх бодит хүлээлттэй сууж байв.

Харин бид дасгалжуулагчаа явуулж, Мэссигээ зарах дээрээ тулчхаад сууж байснаа үргэлж санах хэрэгтэй. 4 улирал 4 өөр дасгалжуулагч сольчхоод байсан үед тогтвортой байдал хамгийн чухал, 5 дах улиралдаа 5 дах шинэ дас хүснэ гэдэг даанч хачирхалтай. Бүх цаг үеийн шилдэг тоглогчийг зарна гээд их олуулаа санал нэгдчихээд байсан нь бүр итгэмээргүй. Лучогоо халчихсан бол, Мэссигээ явуулчихсан бол өнгөрсөн жил хоосон хоцроод, өдийд Анчегийн Мадридад бут ниргүүлж байх байсан ч юм бил үү. Бидний байр яг солигдчихсон байх боломжтой байсан, яагаад ч мартаж болохгүй. Мөн удахгүй ч нэг мэдэхэд солигдчихсон байж мэднэ. Stay grounded! :D

Бас манай багт цаашаа хийх зүйл өчнөөн байна. Мэссиг фит болгож, багтаа эргээд зөв уусгах хэрэгтэй, Алеш Арда нар ч ирнэ. Тэднийг хэрхэн ашиглах, багт хэрхэн зохицох, мөн тэдний потенциалыг хэрхэн бүрэн гаргаж авах гээд л. Хамгийн чухал нь үлдсэн улиралд гэмтэл бэртлээс ангид байх. Өнгөрсөн улирал Лучогийн багт шинэ тоглогчид ирээд эрч хүчтэй байсан. Огт бэртэл гэмтэлгүй бүрэн бүтэн бүрэлдэхүүн байсан. Өмнөх улирлаа хоосон үдсэн болохоор цом хүртэх хүсэл дүүрэн байсан. Харин энэ улирал шинэ тоглогчид тоглож чадахгүй, манай баг бэртэл гэмтлээр дүүрэн, мөн өнгөрсөн улирал требль хүртчихсэн байгаа. Энэ бүхнийг зохицуулж зогсохгүй урагшилсаар байх нь маш том сорилт. Үүнийг гаднаас нь харах ч дэндүү сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.


Эцэст нь
Бид нэгэн түүхэн хожлын гэрч боллоо. Энэ зөвхөн талбай дээрх 90 минутын тухай биш хоёр багийн талаарх бүх зүйлийг илэрхийлсэн тоглолт болсон. Дасгалжуулагч, тактик, форм, хүсэл тэмүүллийн хувьд илт илүү байсны үрээр хожлоо. Treble Mode is ON!!!!!!!!!!!!!

Барселон клуб сүүлийн Бернабеуд зохиогдсон сүүлийн 13 класикод 7 ялж, 3хан ялагджээ. Өөрийн талбайд байдгаасаа ч бараг илүү. Энэ багт цаашаа бүр ч их нөөц бий нь илт. (Мэсси бүрэн фит болно. 2 мундаг залуу ороод ирнэ.)
Энэ цаг үеийн күле нар хамгийн азтай фэнүүд ажээ. :mongol:
Last edited by turuue on Mon Nov 23, 2015 10:38 pm, edited 1 time in total.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цоомоо » Mon Nov 23, 2015 10:20 pm

Perfecto turuue
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цоомоо » Mon Nov 23, 2015 10:22 pm

Former captain Puyol will start a new sports agency firm this week. He has a deal with Marc Bartra (24) to become his new agent.
Za tgd bolomj og, uldee gd shahah biz hehe
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цоомоо » Mon Nov 23, 2015 10:25 pm

2+ Barcelona goals in away clasico in 21st century: Messi 2009 11 14 - Rivaldo 01 - Ronaldinho 05 - Henry 09 - Suarez 15
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цоомоо » Mon Nov 23, 2015 10:29 pm

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Өсөхбаяр » Mon Nov 23, 2015 11:28 pm

сайн байна төрөө
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цэнгүүн » Mon Nov 23, 2015 11:30 pm

turuue :eek:
Сайхан бичих юм. Ярилцлага бас гоё болсон байсан.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby storm » Tue Nov 24, 2015 12:27 am

Базаад сайхан бичжээ Төрөө баяраллаа :eek:

Инеста Бернабеу анхны гоолын дамжуулалтаан өгсөн юм байна. Өмнө нь гэртээн 5 удаа гоолын дамжуулалт өгөөд байж.
Ла лигийн хүрээнд Нэймар бүх зочлон тоглолтонд гоолдоод байна.
Реалын сүүлийн 5-н дасгалжуулагч анхны Эл Классиктаан бүдэрлээ гэнээ.
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Reda » Tue Nov 24, 2015 1:53 am

Төрөө гүүджоб.
Манайх 4 хагас анхнаасаа гаргасан нь төвийг их хүчтэй болгож өгсөн. Тэгснээрээ бөмбөг урагш хойш их тэнэлгүй дундаас урагш их явсан. Байерн яагаад азаргалаад бдг нь чадварлаг дээрээ олон хагасын үүрэгтэй нөхөд гараад тийм хүчтэй бдын бна гэж бодогдсон.
Урд 3-н аль нэг нь өнжихөд л саяын 4 хагастай гарааг гарахад нам юм бна.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Tue Nov 24, 2015 6:23 am

Сэржи харин ёстой том Х-фактор болж байна шүү. Хуурамч-жигүүрээр тоглох ер нь чанга. Тэр тусмаа ийм тоглолтонд. Урагшаа довтолгоонд орох үедээ ч дажгүй, татаад хагас дээр туслах үедээ мундаг байлаа. Мань хүн энэ жил том тоглолтуудад ёстой шал өөр өөр үүргээр тоглоод бүгдэд нь гялалзаж байна аа, нээрээ. Атлетигийн эсрэг RB, Реалын эсрэг RMF, RW. Өөр олон тоглолтонд пивот, СМ-ээр тоглосон. Хамгийн том тоглолтуудад тэс өмнөө үүргээр тоглоод гялалзаж байгаа нь гайхалтай.

"The less ego you have, the more you have the chance to keep writing golden pages in your career." - Dani Alves
"The less ego you have, the more you have the chance to keep writing golden pages in your career." - Dani Alves
"I wanted Neymar to come here so that he could write his name in golden letters in Barça's history." - Dani Alves
"The secret to become the player to beat Madrid most times is to have a great team, balls, personality, and ambition." - Dani Alves
"I don't want things to go bad for Madrid, I want something worse than that. But it's more important that things go well for us." - Alves

Чави энд тэнд завгүй ярилцлага өгөөд л явна. Катарт уйдаад, Европийн топ хөлбөмбөгөө санаж байгаа байлгүй. Барселонд бол 24 цаг хөлбөмбөгөөр амьсгалдаг гэж байгаа, өдөржин энд тэндхийн тоглолт үзээд, байнга дараагийн тоглолт, тактикийн талаар боддог. ИСПН ярилцлага дээрээ "Лучо намайг үлдээч, бид бүх цомыг түүх болно гэж ятгасан. Ийм урам зоригтой, эрч хүчтэй дас-тай болсноо мэдээд үлдэхээр болсон" гэх утгатай юм ярьж. Бас ярилцлага дээр нь Испани, Английн бүүр доод дивизионы багуудын талаар асуухад маш сайн мэдэж байна лээ. Аргагүй бөмбөгтэй төрж, бөмбөгөөр амьсгалж амьдардаг хүн юм. Барсад байхдаа лав тэгж завсар зайгүй яриа өгөөд байдгийг нь мэдэхгүй юм. Энэ намар бараг л бүх төрлийн сонин сэтгүүлд яриа өгөөд л яваад байна. Байнга ширүүн өрсөлдөөн дунд байгаад, саяхныг хүртэл баахан цом хүртэж байлдан дагуулж байсан хүн гэнэт ингээд холдчихоор нэг л хоосорчихсон санагдаад байгаа биз.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Алтангэрэл » Tue Nov 24, 2015 9:22 am

Төрөө нүдэнд харагдтал сайхан бичиж... :eek: :-D
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Алтангэрэл » Tue Nov 24, 2015 10:01 am

Ирэх 7 хоногт Баллон дОр шилдэг 3 тодорно. Манай 3 бараг шалгарах байх гэж бодож байна.

Шилдэг дасгалжуулагч Лучо тодорхой авна. Гол өрсөлдөгч Пепийг хожчихсон бол Моу тэнд амаараа шороо үмхэж байна.
Улирал эхлээд Аллегри ч гоц гойд юмгүй л байна.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby barca_10 » Tue Nov 24, 2015 10:46 am

Төрөө ёстой гоё бичиж :-D ,
Сержио Роберто ёстой мундаг болж байнаа, нүдэн дээр илт сайжирч байна шүү, ёстой л багийн төлөө ямарч байрлалд байрлал голохгүй тоглох юм. Яг л хийх ёстой юмаа л хийнэ, илүү дутуугүй
Més que un club
User avatar
barca_10
Culé
Culé
 
Posts: 1684
Joined: Sun Sep 06, 2009 9:52 pm
Location: .bash_profile

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby o_baatar316 » Tue Nov 24, 2015 11:10 am

Төрөө :eek:
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Nomer 10 » Tue Nov 24, 2015 11:50 am

Төрөө Браво
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby storm » Tue Nov 24, 2015 7:15 pm

Алтан бөмбөгийн шилдэг 3-т Мэсси Нэймар Суарез гээд гаргаад ирвэл яанаа. Мөнхөд дурсагдах ИХ ГУРВАЛ болно доо. Роналдо хувийн амжилтаараан Суарез-тай л өрсөлдөж орж ирэх байхдаа.
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Wed Nov 25, 2015 2:43 am

TerStegen - Alves Pique Vermaelen Alba - Rakitic Busquets SergiRoberto - Messi Suarez Neymar

Иньестаг амраасан байна. Бүсиг зэрэг амрааж магадгүй гэж бодоод байсан, эрсдэл хийсэнгүй. Тоглолт эрт шийдэгдчихвэл Сампер Бүсигээр орж ирэх боломжтой.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Reda » Wed Nov 25, 2015 3:39 am

Skymedia дээр матч тв эргээд нээчихсэн бна. За сайхан тоглолтоо үзье.
Ер нь саяын тоглолтын дараа төвдөө 4 хагас гаргаж ноёлсноос хойш төвд 4 хагастай, хойно 3 хагаалагчтай үзэж болкун болвуу гэж бодогдох боллоо. СЛ-д хэсгээс гарах нь бараг тод ийм үед мөн лигд тааруу багтай эсвэл олон гоолоор хожиж буй үед тоглож болмоор л юм шиг. 4 хагастай тоглосон чинь хдн жилийн өмнөх Шави Иньестатай үеийн төвийн доминант шиг маань санагдсан шүү.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Wed Nov 25, 2015 3:50 am

Ер нь нэг тэгж үзэх байх шүү. Өнгөрсөн жил СЛ-д хэсгийн сүүлийн тоглолт дээр тэгж байсан, ПСЖ-ийн эсрэг. Уг нь Лучо ийм хүчтэй гараа гаргана гэж бодоогүй байсан байх, баг нэгэнт сэтгэл санаагаар огцом бүүст аваад ирэхээр тэрийг нь хадгалах гээд л ингэсэн биз. 1-р гарах нь тод болчихвол тэгээд 3 хамгаалагчтай нэг үзнэ байх аа.

Эхний 4 мин гэхэд л хэд ч довтолчхов доо. Манайхан яг л требль авдаг дээрээ тавьчихжээ. :ногоон:
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Wed Nov 25, 2015 3:57 am

Мэссигийн гоол отон биш л байж.

За ёстой завгүй довтолж байна аа, бөмбөг аваад л бараг довтолгоо. Яасан ч урамтай юм!

Мэсси айхтар хүчлэхгүй хөнгөн тоглоод дуусгаасай.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron