Page 65 of 183

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 3:38 am
by turuue
МОТМ-г нилээн бодлоо. Ганц хоёр юм ч эргүүлж үзлээ. Браво гэхэд арай л биш юм аа. Би бол Нэй, Иньеста хоёрын нэг л гэмээр байна.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 3:39 am
by Цоомоо
Tw Pique: "Great @Munirhaddadi! But next time you leave that ball for me, ok? We continue to make history!"
Hehe.
Zuraa hamt avhuultsan. Hergiin ezen hengergiin dohio gdg shig

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 3:40 am
by Reda
Ер нь баг бол хожихоор бсн, харин 0-оор нь хожсон гэх кайфыг Браво л өглөө.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 3:41 am
by turuue
kayo wrote:Image
Tw Pique: "Great @Munirhaddadi! But next time you leave that ball for me, ok? We continue to make history!" :-o


Хахаха, хүүхэд дарамтлаа хаясан байна шд. Мунир дараагийн класикод бас сэлгээгээр орох биз. Тэр үедээ бэлтгэлтэй, ууртай үзнэ байх. Гэхдээ л 5 дахыг хүсээгүй гэвэл худлаа ярьсан болчих гээд байна. :ногоон: Дараагийн удаа :eek:

https://pbs.twimg.com/media/CUW_aDuWcAEunOc.jpg

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 3:44 am
by Цоомоо
Image
Zurag tuuh oguulne

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 4:34 am
by storm
Алганы хөлс чахарсан сайхан тоглолт боллоо. Манайхан бүгд ОНЦ ойлголцол өөрсдөөн итгэлтэй байгаа байдал эр зориг эрч хүч гээд л дасгалжуулагч багтай сайн ажиллаж сайн бэлдсэн байна. Үүнээс сайн үр дүн гэж юу байх уу магтах үг олдохгүй нь дээ.

Реал-д юу дохиолдоов нөгөө эрч хүчтэй дайчин тоглолт сум мэт хөндлөн дамжуулалтууд хурдан хөл хүчтэй цохилтуудыг үнэхээр олж харсангүй. Өнгөрсөн Эль Классик-аас хойш Реал-ын тоглолт үзээгүй үнэхээр өөр болжээ. Рафа Эль Классик-ыг уйтгайртай болгож байна шүү ккк.

Инестаг алга ташиж суулгасан нь сайхан санагдсан. Реал дэмждэг найзтайгаа хамт сууж үзлээ. Барсагийн тоглолтыг бахдаж Рафагийн арга барил гаргаж буй шийдвэр Роналдогийн тоглолтонд сэтгэл дундуур байна лээ.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 9:28 am
by Reda
Рапагийн өөдөөс лигээ бол авчих болтой хө. Тайтлын Амт жаахан сул бх нь.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 12:05 pm
by Nomer 10
MSN бүрдээгүй ч SIN болоод BBC-г шившигтэй нь хутгаж дээ.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 12:10 pm
by Цоомоо
Bas neg chimeegui baatar n S.Roberto blaa.
Ugluu ineej serne gdg shig l bolj bn.
Gue ter Pique amisgaad bumbug hureed irehguidee haha

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 12:16 pm
by mig28
neeree heseg noir huljivaa Pique d uldeesen bol geel haha

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 1:05 pm
by Алтангэрэл
Лучо Мунирыг гаргалаа. Сандрог ер нь явуулах нь дээ.
Шинэ наймаанууд маань хэр байх юм болдоо.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 1:25 pm
by Hero.Lio
Uugui saihan togloloo.
Mexikhan-d manai neg realiin fanat nz duudaad bhaar ni geriin hajuud geed yvaad orson fb-n realiin fan club geed 70 garan madrista nar deer yvaad orchihdog bgaa kkk tumen baachkagiin dund gantsaaraa orilj bgad garaad irsen. Uneheer kifetai blaa haha


Sent from my iPhone 7 Neo using Tapatalk

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 2:51 pm
by addictive
turuue wrote:Хүсэн хүлээсэн, нэр сүрэндээ бүрэн нийцсэн классик тулаан эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Үүнийг угтаж Прокси гишүүнээс цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.

***

Төрөө:-Роналдиньо Сантьяго Бернабеуд шуугиулж, алга ташуулснаас хойш яг 10 жил өнгөрч байна. Одоо ингээд харахад бүхий л сайхан цагийн эхлэл байж. Энэ явдлын талаар, мөн түүнээс хойшхи класикогийн талаарх өөрийн сайхан дурсамжаасаа хуваалцаач.

Proxy: Күле болоод хамгийн анхны амттай том ялалт байсан. Тоглолтын турш л барса илүүрхсэн. Миний санаж буйгаар Мадрид эхний үед хаалга руу ганц ч цохиогүй байсым даг. Тэд чинь галактико шүү дээ. Шүд, Бекс, Роберто Карлос, Раул, Икер, Зизу гээд бүх одууд нь талбай дээр байж л байсан кк. Гэвч ганц л од тэр үдэш хамгийн тодоор гялалзсан нь Оонни байлаа. Эльгераг бол зүгээр шогийн мод мэт тойрч гарсан нь хэзээ ч мартагдахгүй биз. Ронниг бурнаковт бүжиглэсэн гэхүү, эргэлдсэн гэхүү.. Ямар ч л байсан солиоруулж чадсан. Ямарсайндаа бурнаковынхан алга таших вэ дээ. Өмнө нь Мараг бурнаковт алга ташиж байсым гэдэг…
Тоглолтын дараа нь Гүти, Икер тэргүүтэй унаган мадридиста нар амьдралдаа үзсэн хамгийн гутамшигт ялагдал байлаа гэж дүгнэж байв.

Өөр олон дурсгалт класико байна даа. Томоос нь дурьдвал, Барсагийн нэр төрийг Лео Камп Ноуд авч гардаг тоглолт, за тэгээд Пеп ирснээс хойшхи олон гайхамшигт ялалтууд. 2-6, 5-0. а.л-ийн хагас шигшээ дэх Леогийн шоу, супер цомыг эцсийн мөчид булаадаг тоглолт.. бүгд л гайхамшигтай тус тусын онцлогтой.

2-6-ын талаар дурсахын тулд эхлээд намар нь камп ноуд болсон тоглолтыг ярих хэрэгтэй байх. Пепийн анхны класико, баг гоё жигдрэх замдаа орчихсон байсан боловч өөртөө итгэх итгэл хангалттай суугаагүй байсан үе. Камп ноуд үнэхээр хүнд тулаан болж байсан. Мадридынхан маш физикал тоглож манайхныг няцаагаад л. Шүүгч канталехо пл-ийн шүгэл бариад гараад ирчихсэн аятай л байлаа. Гэвч Барса сөөм сөөмөөр хаалга руу ойртсоор байгаад л гоол хийж авсан. Пуйи мөргөснийг икер хаахад саму нэмчихдэг шиг санажийн. Тэгээд дараа нь лео сөрөгдөж ороод икерийн дээгүүр өлгөж хаяад гэртээ 2 гоолоор хождог. Тэр ялалт маш чухал ач холбогдолтой ялалт байсан даа гэж боддог. Барса сэтгэл санааны болон өөртөө итгэх итгэл, маш том бүүстийг олж авсан. Тэр тоглолт л бүгдийг эхлүүлсэн юмуу даа. Хэрвээ дренте ганцаар сугарч гарч ирснээ хийсэн бол…. ВВ-дээ хайртай шүү.

2-6.. Сэтгэлийн цэнгэл авсан. Айл эхэлж гоолдоод л эвгүй тоглолт болох нь гэтэл төдөлгүй Тити хариуг нь барьж тэнцүүлсэн. Дараа нь ахлагч тас хийтэл мөргөсөн (туузаа бариад гүйхэд нь ч ай даа мөн огшиж билээ..), тэгээд явсаар эцэст нь Пике гоолдож дэндүү басамжилсан. Бурнаковт цугларсан мадридиста нар тоглолтоо хаяад гарч билээ. Тоглолтын шилдэг чави.

5-0.. Төгс тоглолт гэж дүгнэмээр санагддаг. Миний үзсэн хамгийн доминант Барса. Айл бөмбөг ч эзэмшиж чадахгүй байсан. Мадридын тамирчин бөмбөгөө авлаа манайхан шахлаа, буцааж авлаа, довтоллоо… Сүүлдээ ч мадридынхан өөр аргаар тэмцээд эхэлсэн л дээ.

За тэгээд олон сайхан ялалтуудын алийг нь гэхэв. Класико бол үнэхээр агуу тулаан… Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг.
Гэвч сая нэг хэсэг хэт олон класико болоод тэр мэдрэмж жаахан сарних гэж байсан талтай кк

-Саяхан л он гартал бид байлдан дагуулах биш, харин тэсч үлдэх хэрэгтэй гэцгээж байлаа. Үнэхээр ч олон дараалсан, тэр дундаа Мэссигийн гэмтэл, хамгаалалтын том нүх сүв, манай тоглогчдын хувийн форм гээд асуудал ундарсаар байхад өөрийн эрхгүй тэгж бодогдож байв. Гэтэл одоо Ла Лигтээ хүснэгтийн тэргүүнд, Аваргуудын Лигт хэсэгтээ торох шинж алга. Хүлээлтэнд хүрсэн, бүр давсан байдалтай класиког угтаж буй гол хүчин зүйлүүд юу байсан гэж та бодож байна вэ?

Улирал эхлээд нэг их удаагүй байна. Ядаж талдаа ч ороогүй тул ямар нэгэн дүгнэлт хийхэд эрт мэт санагдана.
Улирал эхэлж байсныг бодвол манайхан формондоо орцгоож байна. Талбай дээр прогресс харагдаж байгаа. Ней санаачлагыг авч, хичээл зүтгэл гаргаж байна. Луйсито ч мөн адил. Бүске онцгой байна. Хамгаалалт нэг үеэ бодвол жигдрэх хандлагатай байна г.м олон хүчин зүйлс байна.

-Улирал эхлээд хэдэн сар өнгөрсөнчихлөө. Энэ улирлын хувьд Реал Мадридтай харьцуулахад манай хамгийн гол давуу тал юу байхаар харагдаж байна?

Авьяас билэг.. Авьяас хамгийн аюултай зэвсэг. Тааварлашгүй байдаг. Энэ олон цэвэр байгалийн авъяастнуудын ачаар бид өнгөрсөн жил дэлхийг ноёрхсон. Маш олон тоглолтонд авъяасын ялгааг гаргаж ялалт байсан гэж боддог.

-Класиког тойрсон хамгийн том асуултын нэг нь Мэсси тоглох эсэх. Мэсси гараанд гаргах болон сэлгээнд үлдээхэд ямар давуу болон сөрөг талууд байгаа вэ? Таны хувьд аль нь илүү зөв шийдвэр вэ?

Мэдээж лео ирсэн нь сайхан хэрэг. Хувьдаа бол леог сэлгээнээс оруулах нь дээр гэж үзэж байгаа. Барса хамгийн гол тамирчнаараа дэнчин тавих шаардлага байхгүй. Улирал цаашид удаан үргэлжилнэ.
Гэвч бусад хүчин зүйлүүдийг бас харах хэрэгтэй болж байна. Иван тоглоход бэлэн үү гэх мэт.

-Луис Энрикегийн энэ улирлын талаар дүгнээд хэлээч. Залуу тоглогчдод боломж олгох, багийн том одуудтай хэл амаа ололцох, мөн тактикийн хувьд дасгалжуулагч маань хэрхэн ажиллаж байна вэ?

Лучог барсад тоглож байхад л фен нь явсан даа. Тиймээс үргэлж түүний талд зогсох байх.
Яг одоогийн байдлаар лучод гомдоллох күле тун цөөхөн байгаа биз. Ажилаа дажгүй хийгээд, нимгэн бүрэлдэхүүнийг зохицуулаад үр дүнгээ аваад, залуусаа гаргаад, хүснэгтээ тэргүүлээд явж байна.
Самперийг л ганц нэг гаргаж үзмээр байгаа.

-"Найзуудаасаа" нууцхан шохоорхдог, багтаа байлгахыг хүсдэг тоглогж байна уу? Миний хувьд гэхэд Модричийг авчхаасай гэж их хүсдэг байсан даа, одоо ч Реал Мадридийн тоглолт үзэх бүрд л үнэхээр л тэгэх хэрэгтэй байж гэж бодогддог.

Верраттиг л нэн тэргүүнд авмаар байна. Барсад байхаар заяагдсан тамирчин гэж хардаг. Мань эрийн дайчин чанар нь онцгой.

-Мэдээж тоглолтын үр дүн дэндүү олон хүчин зүйлээс шалтгаална. Хүссэн үр дүндээ хүрье гэвэл яг юун дээр онцгой анхаарах хэрэгтэй гэж бодож байна? Манай эмзэг цэг юу байж болох вэ?

Рафа.. Тэгэхээр тогтуун тоглосон нь зүгээр боловуу гэж бодох юм. Шунах хэрэггүй, хянасан байдалтай тоглоход болох байх. Цаг явах тусам айлд дарамт болно. Тэвчээр нь алдарна, яарна.. Тэр үед л санаснаа хийчихмээр санагдаад байгаам… Тэвчээрийн тулаан...

Манай эмзэг цэг - сөрөг довтолгоо, сет-пис, сэлгээ...

-Дербид форм хамаардаггүй гэж ярих нь бий, үүнтэй санал нийлэх үү? Тоглолт ямар үр дүнгээр төгсөнө гэж таамаглаж байна?

Нийлэлгүй яахав. Би тоглолтын үр дүнг таах дургүй л дээ. Тэнцэх боловуу гэж бодож байгаа.

-Эцэст нь, манай багийн одоогийн бүрэлдэхүүнээс өөрийн шилдэг-11 -ээ нэрлээч.

-----------Браво--------
Дани---Пике---Маше---Жорди
----Иван--Бүске--Андрес----
----Мэсси--Суарес--Ней

Хаха, Хал үзэж хашир суусан Кулэгийн ярилцлага байна даа. :eek:

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 2:52 pm
by Цоомоо
Pilot during flight Atletico Madrid team to Sevilla: "I can inform you that Barcelona have just scored their fourth goal."
Garuud shuugildaad l yavchdg bhda sonsood kk

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 2:53 pm
by addictive
Заза юу гэх вэ. Пике л хусах байсан юм даа кэкэкэк

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 4:24 pm
by Cule
Их л амархан машиндаад хаячихлаа... Манай сайн, айлын муу тоглолт давхацсан бололтой.. кк

Суарэзын киллэр инстинк аймаар... Дамжуулалтууд нь далий болоод л, багийнхантай холбогдож чадахгүй тааруухан байснаа яг хэрэгтэй агшинд ямар ч эвгүй цохиод хийчихэв... Нөхрийн финиш ч цаанаа л нэг өөр шүү...

Сүүлд Пике тэр хойноос ямар аймаар гүйвээ... Даанч тэгээд болсонгүй... хаха

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 4:26 pm
by El Payaso
Танайх гайхамшигтай гэхээс илүү Реал л их муу байлаа... бараг л алдсан гоол болгон нь хамгаалалтын алдаа юм бишүү? их энгийн алдаанууд гаргаад л баахан гоол алдлаа ш дээ...

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 4:36 pm
by Cule
Тэгсэн тэгсэн негее айхтар прэссинг, ширvvн такл, хурдан контр нь байхгvй... Яахаа мэдэхгvй манарсаар байгаал дууссан...

Sent from my SM-N9005 using Tapatalk

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 4:44 pm
by Цэнгүүн
Реал үнэхээр тааруу байна билээ.. Гэхдээ манайх өөлөх юмгүй тоглолоо.. ЛЕ сайн бэлдэж. Бодсоноос амархан хожчихлоо.. Хожих юм шиг санагдаад байсан. Манита хусах газар байсан, өөрсдөө ч манита хийчих гээд их зүтгэлээ.. СБ-д илт илүүрхэн гэдэг хамгийн сайхан кайф шүү дээ.. Иниестаг суухад алга ташдаг тасархай байлаа.. Дундын шугам тэр дундаа Бүске байрлалдаа одоогоор дэлхийн номер нэг гэдгээ харууллаа.. Яг миний хүсч байснаар С.Робертог гаргалаа, нөхөр өөрийгөө хангалттай харууллаа.. Урдах мангасууддаа юу хэлэхэв дээ. төгс.. Браво ёстой л браво байлаа.. ялгууссан ялалт байлаа. баярлалаа Барса..
Image
Image
Image
Image
Image

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 4:52 pm
by Өсөхбаяр
С.Роберто ийм байхад манайх ямарч багийн дунд шугамтай тэнцүүхэн үзэхээр байна. ёстой л запас дугүй болчихлоо гэж байсан залуу ингэж бриджстон болох гэж :ногоон:

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 5:25 pm
by Цэнгүүн
Image
Great game, goal-fest and humiliation for Madrid (0-4)

Suárez’s two goals, Neymar and Iniesta blows up the Bernabéu and puts Barcelona as the leader with a 6-point advantage

The Blanco fans gave a send-off to the team with handkerchiefs and shouts of “Florentino out!”

Image
WIPEOUT (0-4)

An enormous Barcelona humiliates Madrid, leaves them 6 points adrift and provokes a show of white handkerchiefs

Messi returns, Suárez shines, Neymar and Iniesta leave the Bernabéu with an ovation

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 5:30 pm
by El Payaso
Роберто чинь харин гоёо тоглогч юм аа... Яг л хийх ёстой юм хийх юм...

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 5:45 pm
by Reda
Фб групп дээр нэг марзан юм биччиж.

Pray for Madrid
Өнгөрсөн шөнө манай цагаар 01:15 - 03:00 орчим хугацаанд Испани улсын нийслэл Мадрид хотод маш ноцтой халдлага болсон байна. Уг халдлагын улмаас Мадрид хотын ихэнхи иргэд гуниг харуусал, ялагдал цөхрөлд бүрэн автаад байгаа билээ. Уг халдлагыг Каталоны салан тусгаарлагчдын "BARCA" бүлэг үйлдсэн байна. Тэд өөрсдийн бүлгийн зэвсэгт босогчдоо дагуулан Мадрид хотын хүн ихээр цугладаг Santiago Bernabeu цэнгэлдэх хүрээлэнд ээлж дараалан 4 хүчтэй бөмбөг дэлбэлжээ. Уг халдлагыг гардан зохион байгуулсан гол босогчид гэвэл Бразилын иргэн Неймар, Урагвай улсын иргэн Суарез, Испани улсын иргэн Иньеста нар юм. Тэд тус 4 бөмбөгтөлийг хөл бие оролцон үйлдсэн байна. Ялангуяа Суарез гэх нөхөр 2 бөмбөгийг өөрийн амиа золиослон байж үйлдсэн байна. Уг салан тусгаарлагч бүлэглэлийн толгойлогч болох Аргентин улсын иргэн Лионел Месси гэх нөхөр уг бөмбөгдөлтийг хамгийн ойроос харж байсан бөгөөд 4 бөмбөгдөлт явагдсаны дараа өөрөө бас хүчтэй бөмбөг дэлбэлэхийг оролдсон байна. Дашрамд дурьдахад уг халдлагын үер Мадрид хотын хамгаалагч нар босогчид руу дайралт хийсэн боловч тэд босогчдын арын албаны ганц хүн болох Чили улсын иргэн Браво гэх сүртэй нэртэй босогчийг үл дийлжээ. Тэрээр Мадридын зүгээс ирсэн удаа дараагийн дайралтыг өөрийн өндөр ур чадвар гарган таслан зогсоосон бөгөөд түүний өмнө Мадрид хотын хамгаалагчид аргагүй хүчэн мөхөсдөжээ. Уг халдлагыг дэлхий даяар чих тавин ажиглаж байсан бөгөөд Монгол дахь Барселонагийн салан тусгаарлагчдыг дэмжигч бүлэг хүмүүс бөөндөө цуглан үзэж цэнгэлийн манлайг эдсэн байна. Эцэст нь хэлэхэд уг халдлагыг зохион байгуулсан БАРСЕЛОНА клубын нийт хөгжөөн дэмжигчиддээ баярын мэнд хүргэе. Mes Que Un Club

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 22, 2015 6:19 pm
by Могжоохон
Image

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Mon Nov 23, 2015 12:58 pm
by Shaggy
Дэмжигчидээрээ зохион байгуулалтанд орно уу?
http://sportnews.mn/forum/viewforum.php?f=123