Бундэслиг 2011/2012

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бундэслиг 2010/2011

Postby Жавхлан » Wed Oct 20, 2010 3:14 pm

Көлний асуудал Сольдод л байгаа байх. Хэтэрхий пассив тактиктай, дандаа хамгаалж тоглуулдаг. Майнц энэ тэр шиг сайхан довтлоод л үзэх хэрэгтэй шд. Удахгүй хусагдах биз дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бундэслиг 2010/2011

Postby Тэгшээ » Tue Nov 02, 2010 11:34 am

http://dai.ly/djN89H

61м-с хусч
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Бундэслиг 2010/2011

Postby Тэгшээ » Sun Nov 07, 2010 3:27 pm

Гекас энэ улирал сайн бнаа. Багаа чирч бна шдэ. 11 тоглолтонд 11 гоол
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Бундэслиг 2010/2011

Postby El Payaso » Sun Nov 07, 2010 7:45 pm

За майнц суугаад эхлэх шив... одоо дортмунд улам тасраад өгөх нь дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40728
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бундэслиг 2010/2011

Postby Gooner » Sun Nov 07, 2010 9:11 pm

Ойрд аврага аваагүй багаас аврага авах шиг байна
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby Mr S » Wed Nov 10, 2010 4:06 pm

Remembering Robert Enke
Image
24th August 1977 - 10th November 2009
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby focus_mn » Sun Dec 19, 2010 7:53 pm

Image

Image

Image

Скай спортын шинэ хөтлөгч Эстэр Сэдлачик
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслиг 2010/2011

Postby GUZ » Sun Dec 19, 2010 11:39 pm

хейко вестерманн баруун фуллбакаар хэр тоглодог вэ залуусаа
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby focus_mn » Sun Dec 19, 2010 11:52 pm

GUZ wrote:хейко вестерманн баруун фуллбакаар хэр тоглодог вэ залуусаа


Өө ёстой бүтэхгүйн байна лээ. Сая шигшээдээ ганц хоёр тэгж тоглосон сураггүй байна лээ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслиг 2010/2011

Postby Amgaa » Sun Jan 02, 2011 12:41 am

Image

Сүүлийн үед манай Ази тоглогчид их сайжраад европруу олноороо ирцгээх болж.
Кёлн клуб япон төвийн хамгаалагч 23 настай Tomoaki Makino г авчээ. Залуухан хамгаалагч байна 1.82см өндөртэй
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Бундеслиг - 2010-11 улирал

Postby Г.Баяраа » Mon Jan 17, 2011 11:20 pm

[b]Бундеслиг 18-р тойрог


Бундеслигийн 2010-11 оны улирлын 2-дах хагас Боруссия Дортмунд Байер Леверкузений тоглолтоор эхэлсэн юм.
Image
Юрген Клопын цэргүүд улиралын эхний тойрогт Леверкузенд 2:0 –ээр хожигдсон хариугаа авч Леверкузенийг 3:1-ээр буулгаж авав. Дортмунд нь хамгийн ойрхон өрсөлдөгч Ханновер 96 багаас 12 оноо , Байерн Мюнхенээс 16 оноо илүү боллоо.

Юрген Клоп (Б.Дортмунд)

Бид улиралын эхний хагас шиг тоглоод зүгээр нэг хожил аваагүй. Энэ бол том алхам гэдэг нь бидэнд ойлгомжтой байсан. Гэхдээ байдал цаашид улам хэцүү болох болно.

Юп Хайнкес (Байер Леверкузен)

Дортмунд тоглолтын эхнээс хурдтай, хүчтэй илүү байсан. Бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй байсаар 2 бөмбөг орход нэмэр болсон. Харин сэлгээний дараа багийн тоглолт сэргэж нэр төрийн 1 бөмбөгийг хийсэн.

Вольфсбург- Байерн Мюнхен 1:1

Үнэмлэхүй аварга Байерн хоёрдугаар хагас эхэлсэн даруйд Дортмундыг нэхэж эхлэхээр төлөвлөсөн ч санасанаар нь болсонгүй. Тэд Фольксваген Аренад чононуудтай 1:1 тэнцэж Дортмундаас 16 онооны зөрүүтэй боллоо. Энэ тоглолтонд гэмтэл нь эдгэсэн Роббен эргэн ирсэн нь Байерны хувьд онцгой явдлуудын нэг байлаа. Тэрээр гарааны бүрэлдхүүнд багтаагүй ч 2-р үед сэлгээгээр орж тоглов. Түүнийг талбайд гарах мөчийг олон мянган хөгжөөн дэмжигч нь тэсэн ядан хүлээж байв. Мөн Хоффенхаймаас өвлийн цонхоор ирсэн Луис Густаво Байерны өмсгөлтэй анхны тоглолтоо хийв.

Оливер Канны сурагч

Дасгалжуулагч Луи ван Гааль Ханс Ёорг Буттын оронд залуу хаалгач Томас Крафтыг 1 номероор сонгосон нь багийн хаалгачийн асуудлыг нэгмөсөн шийдэх оролдлого байлаа. 16 настайдаа Бецдорф хэмээх бяцхан тосгоноос Мюнхен шилжин ирсэн нь Томас Крафтийн хөлбөмбөгийн гараагаа эхлүүлэх алхам байсан юм. Тухайн үеийн Байерны дасгалжуулагч Феликс Магат түүнийг мэргэжлийн багт элсүүлж Оливер Канны хамт бэлтгэл хийж эхэлсэн түүхтэй. Байерны домог Канн өөрийн шавийг 1 номерийн хаалгач болсон явдлыг нүдээ олсон гэж магтаж байлаа. Крафт ч энэ итгэлийг алдалгүй гайхалтай тоглолтыг үзүүлснээр цаашид үргэлж гараанд гарах нь тодорхой болох шиг боллоо.

Вольфуудын хувьд багийн ахлагч Эдин Жеког явуулснаар Жеко болон Графиттегийн домогт хослол байхгүй болсон юм. Энэ улиралд Бундеслигийн арилжаа наймаанд хамгийн их мөнгө зарсан Вольфсбург Жеког Манчестер Ситид худалдсанаар (35 сая евро) зарсан мөнгөө бараг эргүүлээд олж байгаа юм.Жекогийн оронд багийн ахлагчийн туузыг Марсель Шефер зүүх болжээ.

Тоглолт эхлээд ердөө 3 минутад өнгөрхөд Вольфсбургийн Мандцукич анхны шар хуудсыг хүртэв. Риберийгийн дамжуулалтаар Гомес хаалга руу цохисон нь Байерны анхны аюултай довтолгоо байлаа. Үүний дараахан Крафтын алсын дамжуулалтыг хаалгач Беналио тасалсан боловч Мюллерийн хөлөнд онож тун азгүйгээр өөрийнх нь хаалганд оров. Ингээд Байерн Мюнхен тоглолтыг 1:0 харьцаатай хошуучилж эхлэв. Тоглолтын нэгдүгээр үед шүүгч хоёр багийг 11 метрийн торгуулийн цохилтоор торгосон ч аль аль нь хийж чадсангүй. Филип Лаам 21 дэх минутад шон онож алдсан бол нэмэлт цагт Графиттегийн цохилтыг залуу хаалгач Томас Крафт хаажээ.

Рибери бэртэж Роббен орж ирэв

Вольфсбургийн Жосуэ болон Рибери нарын бөмбөгний төлөөх тэмцэлд Рибери өвдгөндөө бэртэв. Гэхдээ түүний бэртлийг 5 хоногын дараа эдгэнэ гэжээ. Ингээд 25 дахь минутад Риберигийн оронд Роббен орж ирлээ. Роббен өөрийн үндсэн байрлал буюу зүүн жигүүрийг эзэлж Мюллер баруунд байраа сэлгэжээ. Байерн тоглолтонд илүү боломжуудыг гаргаж байсан ч Вольфуудын хариу довтолгоо муугүй байв. Томас Крафтыг шалгасан хэдэн довтолгоонд залуу хаалгач бүдэрсэнгүй. Тоглолтын сүүлийн 20 минут нэг хэмнэлд өрнөсөн ба цаг дуусахаас өмнөхөн Марсель Шеферийн дамжуулалтаар хамгаалагч Саша Ритер тооны харьцааг тэнцүүлэв. Марсель Шеферийг хамгаалан тоглож байсан Швайнштайгер 16 шугамын дотор бөмбөгийг салгасан боловч Шефер түүнээс бөмбөгийг булааж чадсанаар гоолын дамжуулалтыг өгч чадсан юм.

Шальке 04-Хамбург 0:1

Шалькегийн Фелтинс Аренад Рууд Ван Нистелрой тоглолтын цорын ганц гоолыг оруулж Хамбургчууд 3 оноотой харилаа. Тоглолтоос өмнө Германы хэвлэлүүдэд довтлогчоор гачигдаад байгаа Испанийн эзэн хааны багийнхан Руудыг багтаа эргүүлэн авах санал тавьсан мэдээнүүд гарсан байлаа. Албан ёсны санал ирээгүй боловч Хамбургийн удирдлага шууд үгүй гэдэг хариултыг Руудэд өгсөн юм. Өнгөрсөн өвөл Реал Мадридаас Хамбургт ирсэн гоолын машин улиралын өмнөхөн зодог тайлах тухай дурсаж байсан. Гэвч Реал Мадридын санал түүний бодлыг өөрчилсөн бололтой. Ямар ч байсан Рууд Хамбургээс явах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд амжсан бол довтолгоонд түүнээс өөр топ формтой довтлогчгүй байгаа Хамбургийнхэн амархан явуулчихгүй нь лавтай. Хамбургийн удирдлага түүнийг явуулхыг хүсэхгүй байгаа ч Рууд энэ талаар зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж байгаагаа хэлжээ.

Анхны үзүүштэй довтолгоог Ханза боомтынхон хийлээ. Бен Хатирагийн цохилтыг Нойер хөлний үзүүрээрээ зайлуулж аюулгүй болгов. Үүнээс хэсэг хугацааны дараа Зе Робертогийн булангийн цохилтыг Гойко Качар мөргөхөд Мориц хамгаалж багаа аврав.

Хамбургийн зүүн жигүүрт Элиа, баруун жигүүрээр Питройпа нар ээлжлэн довтолгоог хийж байв. Ялангуяа Питройпагийн довтолгоо Шалькегийн хамгаалчдийг тайван байлгасангүй. Харин эсрэг багийн жигүүрийн довтлогч Фарфанаас ахицтай тоглолт гарсангүй. 53 дахь минутад Гай Демелийн дамжуулалтаар Рууд ван Нистелрой гоолдож тоглолтын салхийг хагалав.

Дөрвөн тоглолтын турш талбай дээрээ хожигдоогүй байсан Шальке 04 -ийн цуврал зогсож 2 дахь хагасын гараагаа тааруу эхлүүллээ.

Феликс Магат 17 настай хагас хамгаалагч Юлиан Дракслерийг тоглуулсан Шалькегийн түүхэн дэх хамгийн залуу дебют болов.

Феликс Магат (Шальке 04)

Нэгдүгээр үед зарим нэг боломжууд олдсон хэвийн тоглолт байлаа. Хамбургт мөн адил боломж нээлттэй байсан. Хоёрдугаар үеийн эхлэл илт муу болсон. Нистелроийн эрт оруулсан гоол тоглогчдийн өөртөө итгэх итгэлийг сулруулж, үүний хариуд юу ч хийж чадалгүй дууслаа. Завсарлагааны дараа тоглолт ерөнхийдөө бидэнд хүнд байсан. Улиралын эхний хагасд тулгарсан асуудал дахиад л гарсан. Хамбург сайн тоглож хожсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Армин Фе (Хамбург)

Бид энэ амжилтыг үнэхээр хөдөлмөрлөж авсан. Ард талаа маш сайн хамгаалж оноогоо хадгалж чадлаа. Мөн урд довтолгоонд муугүй тоглосон. Гэмтэлээс зарим тоглогчид эргэн ирсэн нь багийн бүрэлдхүүний чансаанд нөлөөлж байгаа нь илт мэдэгдэж байна. Бид энэ бүгдэд нилээд хүч зарцуулан бэлтгэсэн. Цаашид энэ байдлаар үргэлжлүүлэхийн төлөө бүхнээ зориулах болно.

Айнтрахт Франкфурт- Ханновер 96 0:3

Ханновер хүснэгтийн 2-р байрт

Ханновер 96 түүхийн шинэ хуудсаа бичлээ. Тэд Франкфуртыг талбай дээр нь 3:0 хожиж хүснэгтийн 2-р байрт хүч түрэн орж ирэв.

Энэ хоёр баг Бундеслигийн түүхэнд нийт 41 удаа таарч тоглосноос Ханноверчууд 3 хожилоор илүү ажээ.

Мохаммед Абделлауе тоглолтын салхийг хагалж (15) улиралын 5 дахь гоолоо оруулсан бол Кристиан Шульц (21) дараагийн гоолыг хийв. Цаг дуусахаас өмнө Ханноверийн топ довтлогч Дидье Конан (89) улиралын 10 дахь гоолоо хийжээ. Дасгалжуулагч Мирко Сломка гэмтэл авсан үндсэн хаалгач Флориан Фромловицийн оронд Манчэстер Юнайтедаас авсан залуу хаалгач Рон-Роберт Цилерийг гараанд гаргав. Эдвин ван де Саартай мөр зэрэгцэж явсан Рон-Роберт Цилер нь Ханноверийн сонирхогчдийн багаас Региональ лигд 15 тоглолтонд оролцоод байсан юм.

Зочид тоглолтыг ширүүн эхлэж хүснэгтийн дээгүүрт яваа багийн чансааг харуулахыг зорьж байлаа. Нягт нямбай хамгаалалтаас довтолгоонд хурдан шилжиж өрсөлдөгчийнхөө алдааг ашиглаж чадаж байв. Абделлауе сөрөг довтолгоогоор гоолдож, зургаан минутын дараа Шульц булангийн цохилтыг чулуу болгов. Франкфуртын зүгээс Рон-Роберт Цилерийг шалгасан аюултай довтолгоог хийсэнгүй. Мөн шилдэг довтлогч Теофанис Гекасаас олигтой тоглолт гарсангүй. Франкфуртын дасгалжуулагч Михаэль Скиббе завсарлагааны дараа довтлогч Мартин Фенинийг оруулж ирсэн ч үр дүнгээ өгсөнгүй ээ.

Михаэль Скиббе (Айнтрахт Франкфурт)

Тун дажгүй эхлэлийн дараа Ханноверчууд эхний сөрөг довтолгоонд цохигдсон. Мэдээж үнэхээр харамсалтай байсан. Бидний алдаанаас өрсөлдөгч тоглолтоо хүчтэй болгосон. Тэгсэн ч бид боломжоороо хамгаалсан. Үр дүн нь тоглолтын өрнөлийг тодорхой харуулж байна.

Мирко Сломка (Ханновер 96 )

Бидний хамтын ажиллагаа маш урагштай байна. Рон-Роберт Цилер хоёр долоо хоног маш сайн бэлтгэл хийсэн. Тийм ч учраас би түүнийг тоглуулахаар шийдсэн. Тэр үүргээ сайн биелүүлж чадсан.

Гоол: 18-р тойрогт нийт 21 гоол оров. Энэ нь нэг тоглолтонд дунджаар 2,3 гоол юм. 15-р тойргын тоглолтонд иймэрхүү бага үзүүлэлттэй байжээ. Одоогоор 162 тоглолтонд 502 гоол ороод байна.

Дээд амжилтууд: Дортмунд нь Бундеслигийн түүхэнд айлын талбайд хийсэн 10 тоглолтын 9-д хожил авсан анхны баг болоод байна. Мөн тэд нэг улиралд айлын талбайд ийм олон хожил авч үзээгүй юм.

17 настай Юлиан Дракслерийг Шалькегийн түүхэн дэх хамгийн залуу дебют болов.

Мэргэн буучид: Сант Паулигийн хаалганд хоёр бөмбөг оруулсан Фрайбургийн Папис дэмба Сиссе мэргэн буучдын жагсаалтыг 15 гоолтой тэргүүлж эхэллээ. Түүний араас Теофанис Гекас (14) , Марио Гомес (12) нар удаалж байна. Сиссегээс гадна Дортмундын Кевин Гроскройц хоёр бөмбөг оруулсан юм.

Оновчтой дамжуулалт: Кристиан Тифферт (10) урдын адил энэ жагсаалтыг тэргүүлж Зе Роберто (7) нэхэж явна. Ханноверийн Яа Конан 10 гоол оруулж 4 дамжуулалт өгөөд байна.

Карт: Энэ улиралд нийт 553 шар хуудас, 34 удаа талбайг чөлөөлсөн тохиолдол гарчээ. 18-р тойрогт шүүгч нар 36 шар хуудас үзүүлжээ. Мануэль Фридрих, Давид Яролим, Себастьян Прөдель, Пирмин Швеглер нар 5 дах шар хуудсаа хүртсэнээр дараагийн тоглолтонд оролцох эрхгүй боллоо.

11 метрийн торгууль: 4 торгуулийн цохилт өгөгдсөнөөс аль нь ч орсонгүй. Графитте Томас Крафтад , Нюрнбергийн Хавьер Пинолагийн цохилтыг Кристоф Хаймерот, Папис дэмба Сиссе Томас Кесслерт тус бүр хаалгаж, Филип Лаам шон оножээ.

Цуврал: Вольфсбург 7 удаа дарааллан тэнцэв. Фрайбург түүхэндээ анх удаа 4 дарааллан хожигдолгүй тоглов.

Сонирхолтой: Боруссия Дортмунд – Байер Леверкузен тоглолтонд ихэр ах дүү Ларс болон Свен Бендерүүд хоёрдахь удаагаа таарч тоглов. Кевин Гроскройц, Лукас Барриос нар 50 дахь бундеслигийн тоглолтоо хийсэн бол Луис Густаво 100 дах тоглолтондоо оролцов. Дасгалжуулагч Ван Гааль 52 дахь бундеслигийн тоглолтондоо 100 оноо авлаа. Мөн Бруно Лабадиа 100 дахь оноогоо авчээ.

Кристиан Гентнер 111 тоглолтонд тасралтгүй оролцож дээд амжилт тогтоосон бол Мануэль Нойер 62 тоглолт 90 минутын турш тоглосоноор энэ үзүүлэлтийг тэргүүлж байна.

Боруссия Дортмунд – Байер Леверкузен 1:3

Айнтрахт Франкфурт- Ханновер 96 0:3

Вольфсбург- Байерн Мюнхен 1:1

Шальке 04-Хамбург 0:1

Вердер Бремен-Хоффенхайм 2:1

Кайзерслаутерн- Көльн 1:1

Штутгарт-Майнц 1:0

Нюрнберг- Боруссия.М 0:1

Сант- Паули- Фрайбург 2:2

Онцлох хүмүүс

Хаалгач Томас Крафт Бундеслигийн топ багийн хаалгыг эзэгнэж чадав.

http://www.sportnews.mn/2011/01/17/%D0% ... %BE%D0%B3/
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby Мөөжө » Tue Jan 18, 2011 4:01 am

Хэхэ өнөөдөр байрны нэг Солонгос нөхөртэй жоохон хөлбөмбөг ярьсан чинь бас л овоо мэдлэгтэй юм тэр тусмаа энэ Хойд Солонгосын шигшээгийн тухай гое гое юм яриж өгөв... Одоогийн X.Солонгосын шилдэг тоглогч, Бокум багын довтлогч Жонг Тай-Си анхны шигшээ багын дебют тоглолтоо манай Монголын шигшээгийн эсрэг хийсэн юм байнашд би мэдэхгүй жоохон гайхаад тэгээд орж ирээд хайгаад үзсэн чинь нээрэ тэгсэн юм байна хэхэ 2007 оны 6 сарын 19 нд манайд 4 гоал хийсэн юм байнашд кк нийтдээ шигшээ багтаа 25 тоглолтонд 15 гоал хийчихээд байгаа юм байна... Одоо энэ Бокум яааж тоглож байгаа юм болдоо их л гайгуй тоглогч байх шиг байсан...
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby focus_mn » Tue Jan 18, 2011 12:25 pm

Бохум доод лигт тоглож байгаа. Одоогоор хүснэгтийн 6-д байгаам байна. Тайси бас 8 гоолтой мэргэн буучийн жагсаалтанд 6-д бичигдэж байна.

Баяраа админаа Амгаа ийм сэдэв нээчихсэн байгаа шүү дээ. Тэрийг наагаад нэг сэдэвтэй явъя
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby sOx » Mon Feb 14, 2011 12:42 pm

хүснэгт хардаг ямар сайт байна?
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby Оргил » Mon Feb 14, 2011 12:44 pm

Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby Nomer 10 » Fri Mar 18, 2011 9:48 am

Өчигдрөөс хойш Бундэслиг аймаар цунамидаж байнаа. Магат хусуулангуутаа Вольфсбургтаа ирээд Хөнэсс мултарч байх шиг. Магатын оронд хуучин дурлал Рангник нь очиж байна. Лусио ван Хааль явахаар Ули над руу утасд гээд л. Байерн л хамгийн их савалж байх шиг байна. Брено нь нэтэд Сао Паолод илүү гоё байна гээд, тэгсэн Нерлингер твиттер дээрээ сайн хамгаалалтгүйгээр цом авч чадахгүй нь гэж. Крафт Нойерын ирвэл Байернаас явна гэж. Брэмэн ч гэсэн хөдөлгөөн ихтэй байна. Нальдо Аллофстай муудалцаад эхэлж, тэгсэн Бөниш нь зөрүүлээд гэрээгээ сунгах болтой. Фэ хусуулсны дараа туслах Өннинг багийг удирдах болсон, нөхөр довтолгоогоо Рүүд дээр эргээд суурилуулах талаар ярьж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby Kro » Fri Mar 18, 2011 3:44 pm

Бундесын багууд буурал европын тавцанд буюу ганц дайчин ганцаардахгүй

За юуны өмнө Бундеслигийн фанатуудад 2012-2013 оны улиралд эргээд ЧЛ-ийн дөрвөн эрхтэйгээр хүч үзэх болсонд баяр хүргэе! Энэ эрхээ буюу 4 дэхь эрхээ арваад жилийн өмнө Англичуудад алдаж байсан бол харин Италичуудаас булаан авч байна. Тэгэхээр нэг алдсан бол буцааж авахад ямар их хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагддаг нь эндээс харагдаж байна. Үүнийг авахын тулд лигийн багууд бүгд ихээхэн хүчин чармайлт гаргасан нь лавтай. Холбоо ч энэ тал дээр үнэхээр анхаарал хандуулж ажилласан нь харагдаж байна. Өнгөцхөн харахад ганц баг л ЧЛ-т нэмж орохоор болж байгаа мэт харагдаж байвч энэ нь цаанаа лигийн хөгжилд асар их ач холбогдолтой гэдэг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой асуудал юм.

Энэ эрх бидэнд ирэхдээ бусдаас ялангуяа Италийн дэмжигчидээс шүүмжлэл багагүй дагуулсан. Юу гэхээр ЧЛ, ЕЛ гэсэн 2 өөр тэмцээнд адилхан оноо өгдөг тиймдээ ч чансаа багатай Бундесын багууд хамаг оноогоо ЕЛ-ээс түүсэн гэсэн шүүмжлэл. Ер нь ч Бундеслигийн багууд ихэнх оноогоо нэгэнтээ Кайзерын хэлсэн “ялагдагсдын цом” буюу ЕЛ-ээс нь авсан нь үнэн боловч үүн дээр бага зэрэг тайлбар хийх нь зүйтэй боловуу. Адилхан гэгдээд байгаа оноо нь аль аль тэмцээнд хожвол 2 оноо тэнцвэл 1 оноо гэсэн үндсэн зарчим. Гэхдээ энэ нь тодорхой шатнаас хэрэгждэг гэдгийг санах хэрэгтэй. Мөн үүнээс гадна эдгээр тэмцээнүүд бонусны оноонуудтай бөгөөд энэ нь дараагийн шатанд шалгарахад өгдөг. Үүн дээр УЕФА энэ хоёр тэмцээний чансааны ялгааг харуулах гэж зорьсон байдаг. ЧЛ-ийн хувьд хамгийн өндөр бонусны оноо нь хэсгийн шатанд өрсөлдөх эрх буюу 32 багт үлдвэл 4 оноо, хэсгээсээ шалгарвал 5 оноо авдаг. Харин ЕЛ-ийн хувьд зөвхөн хэсгээс гарсны дараа шат ахих бүрт 1 оноо өгдөг бөгөөд үүнийг ЧЛ-т ч гэсэн адилхан өгдөг. Тэгэхээр УЕФА энэ тал дээр анхаараагүй биш анхаарсан нь харагдаж байна. Мөн ЕЛ-т маш олон тоглолт хийж байж ЧЛ-т бараг сул шахуу авдаг энэ оноог нөхдөг болох нь бас харагдаж байгаа бизээ.

Нэмээд хэлэхэд хэдийгээр Европын тавцанд олон баг орж байгаа боловч авсан нийт оноог нь оролцсон багуудын тоонд нь харьцуулдаг нь тэр олон багууд нь сайн тоглохгүй бол тус болохоосоо илүү ус болдог гэдэг нь Италийн жишээнээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл бүгд л жигдхэн тоглолтыг үзүүлэх шаардлагыг УЕФА-аас тавьж байна.

За ингээд олныг нуршилгүй энэ улиралд Европын тавцанд хүч үзсэн Бундесын багууд хэрхэн оролцсон болон хэр их оноо цуглуулсаныг баг тус бүрээр нь тоймлох гэж үзэе.

Байерн Мюнхен
Тэд хэсэгийн шатнаас шууд оролцох эрх авсан тул бонусны 4 оноо сул халаасалсан гэсэн үг. Үүнээс гадна түүхэндээ байгаагүй өндөр амжилтаа үзүүлж хэсгийн 6 тоглолтоос 5 нь хожил авсан нь л гэхэд 10 оноо болж байна. Германы үнэмлэхүй аваргууд нийтдээ 21 оноог авчихаад байсан боловч харамсалтай нь Европын тавцанг нэгэнт орхиод байна.
Тэдний хувьд нэг хариуцлагагүй зүйл хийсэн нь нэг хэсэгт таарсан Ромад цааш шалгарахад нь том тус хүргэсэн. Талбай дээр нь 2 гоолоор хожиж яваад 3 гоол алдаж хожигдоно гэдэг бол хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй явдал болсон бөгөөд энэ тоглолт мөнхийн хотыхныг хэсгээс нь бараг гаргачихсан гэхэд хилсдэхгүй боловуу. Хэсгээсээ гараад ч үүнээсээ айхтар хариуцлагагүй тоглолт хийснийг бид бүхэн саяхан харсан. Нэг шүүмжилсэн дээрээ хэлэхэд өнгөрсөн жил финалд Интерт хожигдсон нь энэ сэдэвийн гол агуулга болох ЧЛ-ийн 4 дэхь эрхийг дахин нэг жил хүлээх шаардлагатай болгосон. Тэд хождоггүй юм гэхэд торгуулийн цохилт хүртэл тэссэн бол Бундес дахин нэг жил хүлээх шаардлагагүй байх байлаа. Энэ ертөнцийн юм бүхэн уялдаа холбоотойг батлах гэхүү эсвэл өнгөрсөн жилийн ялагдалын үйлийн үр гэхүү ямартай ч тэд энэ жил лигийнхээ 3-р байранд орох гэж нэлээн зүдрэх шинжтэй...
Ер нь эндээс харахад Интер сүүлийн 2 жилд ганцаараа лигийнхээ нэр төрийг аварч байгаа нь харагдаж байна.

Вердэр Бремэн
Орон гаран Бремэний хөгжимчид энэ улиралжингаа гаран гарантсаар дуусч байна. Лигтээ ч тэр Европт ч тэр. Тэд нийт 9-хөн оноог цуглуулсан байна. Өнгөрсөн жилийн сүүлийн хагаст үзүүлсэн гайхалтай тоглолтынхоо ачаар ЧЛ-ийн эрх авсан боловч дэндүү муу тоглолтынхоо ачаар хэсэгтээ хомоол хамсан. Гэсэн ч тэдэнд өгөх эерэг үнэлгээ бас байнаа. Тэд ЧЛ-ийн хэсгийн 32 багт багтахын тулд Италийн Сампдориаг мулталсан нь Бундест бонусны 5 оноо авчирсанаас гадна Италичуудаас энэ оноог нь булаасан явдал болсон юм. Дээр нь хэсгийн сүүлийн тоглолтондоо Интерийг хожсон. Далайд дусал нэмэр гэж. Харамсалтай нь бид бүхэн тэднийг ирэх улиралд Европын тавцанд харахгүй. Хэдэн долоо хоногийн өмнө байдал үүнээс ч дор байсныг Бундесын фанатууд мэдэж байгаа. Тэд доошоо унах аюул дээр байсан боловч улирлын төгсгөлд хэмнэлээ олдог уламжлалын дагуу лигийн байраа багагүй ахиулаад амжсан. Гэхдээ л доош унах аюул ойрхон байгааг багуудын хооронд зааглаж буй оноо харуулсаар.

Боруссиа Дортмунд
ЧЛ шинэ форматаар зохиогддог болсноос хойш анх удаагаа Бундесын багуудаас түрүүлж дэлдэн чихтийг улсдаа авчирсан баг бол хар шарууд билээ. Өнгөрсөн улиралд лигтээ 5-р байранд орж ЕЛ-т хүч үзэх эрхийг авсан тэд харамсалтай нь энэ улиралд Вердэртэй адилхан 9-хөн оноог цуглуулсан байна. Дотоодын лиг болон Европын тавцан дахь өдөр шөнө шиг тоглолтынхоо ачаар Клоппын “жаалууд” хэсгээсээ шалгарч чадаагүй. Испанийн Севильяд талбай дээрээ хожигдсоноор тэд нар үндсэндээ тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжоо алдсан. Нэгэнтээ Италичуудтай хийх тулаан өндөрлөсөн бөгөөд дараагийн тулаан болох Испаничуудтай хийх тулаанд тэд анхлан ялагдал хүлээгээд байна. Севилийн үсчид энэхүү ялалтын ачаар хэсгээсээ шалгарсан гэхэд хол буруудахгүй боловуу. Харин энэ хооронд хар шарууд хэдийнэ ирэх улиралд дээд зиндаанд хүч үзэхээр бэлтгэлээ базаагаад эхэлжээ. ЧЛ бол тэдний хувьд шинэ талбар бол биш. Энэ тэмцээнд үзэхэд тэдний тоглогчдод туршлага л дутна уу гэхээс бусад бүх юм бий. Нэг хэсэг ЧЛ-т Байернаас өөр баг гавьтай үздэггүй байсан бол ирэх жилээс тэднийг Байернд хань болно гэдэгт найдагсад олон болоод байна.
Дээр нь нэг зүйл нэмэхэд ирэх жил тэдний орох ЧЛ-ийн хэсгийг үхлийн хэсэг болно гэж мэргэжилтнүүд таамаглаад байгаа. УЕФА-ын клубуудын чансаанд Дортмунд нэлээн доогуур бичигдэж байгаатай холбоотой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохоороо дараа ярилцаж болох байхаа.

Штутгарт
Мөн л Вердэрийн адил өнгөрсөн улирлын төгсгөлийг гайхалтай хийснийхээ ачаар ЕЛ-ийн эрхтэй үлдсэн. Харин ЕЛ-т хар шаруудын адил өдөр шөнө шиг тоглолт хийснийхээ ачаар 13 оноог цуглуулснаас гадна хэсэгээ тэргүүлсэн байгаа. Харамсалтай нь хасагдах шатны тоглолт хэсгийн тоглолт биш гэдгийг мартсан Бензийн нутгийнхан дараагийн шатанд энэ улиралд ЕЛ-т сайн байгаа Португаличуудад олигтой эсэргүүцэл үзүүлэлгүй 2 хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлээд байна. Ялангуяа сүүлийн тоглолтоо талбай дээрээ 0-2-оор хожигдсон “сайхан дурсамжтайгаар” өндөрлүүлсэн. Мөн л нэг тэрэгний өрөөсөн дугуй шигээ ирэх жил Европт бараагаа харуулахгүй. Одоо хүртэл лигийн хасагдсах хэсэгт байсаар л байна. Нэг зүйл мартах шахсан нь Испанийн Хэтафег хэсэгт нь үлдээсэн гавьяаг байгуулсан.

Байер Леверкүзен
Хаа очиж энэ улирал ганц тогтвортой тоглож байсан баг. Харамсалтай нь одоо ганцхан дотоодын лигтэйгээ л үлдлээ. Ер нь Байерныг эс тооцвол сүүлийн хэдэн улирал хамгийн тогтвортой амжилтыг үзүүлж байгаа баг. Нэг гэм нь улирлын төгсгөлийг тааруухан хийдэг болохоор тайтл бүү хэл ЧЛ-ийн эрхгүй үлдчихээд байдаг. Өнгөрсөн улирал яг иймэрхүү байдлаар явсаар 4-р байртайгаа үлдэж энэ жил ЕЛ-т хүч үзэх эрх авсан. ЕЛ-т ч гайхалтай тоглож 8 нь тоглолт ялагдаагүй байсан бөгөөд үүнийхээ шанд 15 оноог цуглуулаад байсан боловч Севилийн үсчид тэднийг зогсоох учиртай байж. Эхний талбай дээрээ хийсэн тоглолтонд 3 гоол алдсан нь үнэхээр хүнд байдалд оруулсан бөгөөд энэ тоглолтын дараа хаалгач Адлерыг Нойероос хол дутуу байгааг мэргэжилтнүүд бичиж байлаа. Хэдийгээр ганцхан фронттой үлдсэн ч тэд ирэх жил ЧЛ-т тоосоо өргөх маш өндөр боломжтой байгаа бөгөөд уламжлалаа дагаад суучихгүй бол ч ЧЛ-ийн шууд эрх тэдний халаасанд хэдийнэ орчихоод байна. Хэдийгээр Испанийн багт хожигдон хасагдсан боловч тэдний энэ гэмийг цайруулах зүйл нь өнгөрсөн ЕЛ-ийн аварга Атлетиког хэсэгт нь үлдээхэд голлох үүргийг гүйцэтгэсэн явдал юм.

Шальке 04
Энэ улирал Бундесын багууд лигтээ муу тоглоод Европт сайн тоглодог “эх оронч” үзэлтэй болчихоод байгаа. Шальке бол үүний хамгийн тод жишээ. Тэд лигтээ ямар ч найраагүй болсон боловч дээд лигийн 18 багаас 3 фронтод зэрэг үзэж буй цорын ганц баг болчихоод байна. Тэд одоогоор 22 оноог цуглуулаад байгаа бөгөөд ЧЛ-ийн хасагдах шатны эхний даваанд ирэх жилүүдэд өрсөлдөх Испанийн Валенсиаг мулталж том гавьяаг байгуулаад байна.
Хэдий тийм боловч улирлын эхэнд Магат болон тэдний тоглогчидоос хамгийн их зүйлийг хүлээж байсан. Харин энэ том итгэлийг дааж чадаагүйнхээ гороор Магат “хэмжээлшгүй эрхт” хаан ширээнээсээ дөнгөж саяхан буучихаад байна. Түүний орыг гологдсон хүү Рагник нь залгахаар иржээ. Маш том тулааны өмнө ийм шийдвэр гаргаж байгаа удирдлагуудыг нь гайхаж байгаа боловч нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн тул нөхцөл байдлыг эерэг талаас нь харахыг хичээе. Рагник бол тэдний хувьд шинэ хүн биш бөгөөд бас ч гэж хоосонгүй мэргэжилтэн гэдгээ хийсэн ажлаараа харуулаад амжсан. Дараагийн нөхцөл нь энэ улиралд ЧЛ-т гаргаад байгаа амжилт нь дасгалжуулагчаас гадна тоглогчдын ур чадвартай холбоотой гэж үзэж байна. Тэдэнд энэ л тэмцээнд тоглох гэж төрсөн мэт Рауль, энэ л тэмцээн дээр анхлан өөрийгөө олонд таниулж байсан Нойер гэсэн тоглогчид байна. За тэгээд энэ 2 дээр нэмэгдээд хур туршлагатай Метцелдэр, аль ч багийн гараанд гарсан гологдохооргүй Фарфан гээд тоглогчид байгааг дурдах нь зүйтэй боловуу. Уг нь Ракитич нь байсан бол бүр л илүү хүчирхэг байх байлаа. Хэдийгээр ийм байгаа боловч хөлбөмбөг сонирхогчид тэдний бензин дууссан гэдэг дээр санал нийлцгээж байгаа. Хаа сайгүй л Шалькетай таарчих юмсан гэсэн яриа энэ байдлыг батлах мэт.

Эцэст нь өнгөрсөн шөнө Леверкүзен ЕЛ-ийг орхисноор Бундесын багуудаас Шальке л ганцаараа Европын тавцанд үлдчихээд байна. Иймдээ ч тэдний ард бүтэн лигийн нэр явж байгаа тул тэдэнд одоо ухрах зам байхгүй болсон. Ганц дайчин ганцаардахгүй...

Уг нь энэ бантангаа өнөө орой сугалааны дараа оруулах гэж байсан боловч сугалаагаар тэд ямар ч багтай таарсан ялгаагүй гээд хүлээж төвдсөнгүй ээ. Сүүлийн үед хэрэгтэй хэрэггүй хэрүүл, спамаар дүүрч байгаа энэ форумаа бага ч болтугай тэр байдлаас нь ангижруулах, хуучны сайхан цагаа дурсах гэсэндээ чадан ядан бантагналаа. Буруу зөрүүг нь тэгээд хэлэлцэнэ биз дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby SAVAGE » Fri Mar 18, 2011 4:02 pm

Энэ хүмүүсийн бичлэг юу болоод байна
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby SAVAGE » Fri Mar 18, 2011 4:02 pm

тээр
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby focus_mn » Fri Mar 18, 2011 4:13 pm

Саяны ЧЛ, Европа лигийн тоглолтуудын дараагаар Герман 14.833 оноо цуглуулж энэ улиралд цуглуулсан оноогоороо Английн дараа бичигдэж байна. Харин Испани хэдхэн бутархай оноогоор хоцорч 3-т байгаа бол Итали бүхэл 3 гаруй оноогоор хоцорч байгаам байна. Харамсалтай нь энэ оноо нэг их нэмэгдэхгүйндээ.
Энэ улиралд Испаниас бага зэрэг илүү оноо цуглуулахад тэдний урд орох боломжтой байсан. Ингэхийн тулд Лэвэркүзэн нэг төлөөллийг нь мулталж Европад аль болох хол явах хэрэгтэй байсан. Харин тэд лигийн нэрээ энэ удаад авч явж чадсангүй. Дээрээс нь Байернийн бүтэлгүйтэл.
Гэхдээ яахвээ Италийн багууд эрт мултарсны ачаар Интэр ганцаараа хичнээн хол явлаа ч шальтай оноо цуглуулж чадахгүй болов уу.
За тэгээд удахгүй 4 дэхь байраа өлгийдөн авна даа :D
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby white » Fri Mar 18, 2011 4:20 pm

Крогийн бичлэг ойрд харагдаагүй сайхан бичлэг байлаа. Сүүлийн хэдэн хоног ганц сайхан нь энэ байлаа. Сайн ажиллажээ.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby Барнаба » Fri Mar 18, 2011 4:40 pm

Кро сайхан бичжээ. :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby Оргил » Fri Mar 18, 2011 4:49 pm

өнгөрсөн жил интэрийг гусцан бол ирэх жил 4 баг ЧЛ-д орох байсымуу. хожчихгүйдээ нээрээ. кро гоё бичжээ.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby Shaggy » Fri Mar 18, 2011 5:22 pm

Тэгээд баяр хүргэе даа :ногоон:
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Бундеслиг - 2010-11 улирал

Postby Kro » Fri Mar 18, 2011 5:35 pm

Нийт чансаагаараа Итали хол хоцорсоон. Энэ жил ч гэсэн цуглуулсан оноогоороо дахиад л хол хоцорсон. Харин Испани гүйцэгдэхгүйм шиг байна. Тээд тэднүүдийг гүйцлээ гээд ч яах юм билээ. Нэмж эрх өгөхгүйгээс хойш.
Энэ улирал
Англи 16.928
Герман 14.833
Испани 14.785
Итали 11.571 ийм оноо цуглуулаад байна.

Нийт онооны хувьд
Англи 84.356
Испани 78.900
Герман 68.603
Итали 60.552
Франц 53.678 оноотой эхний 5-д байна. Эндээс харвал Итали Германы зөрүүнээс илүүтэй Итали Францын зөрүү ойрхон байгаа биз.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest